Ажилтнуудаас зөв асуултыг зөв үед асуух нь
2017, 3 сарын 20. 1:460

Нэг ярилцлагыг хоёр өөр аргаар явуулж болно. Нэг нь тухайн албан хаагч яагаад ажлаа орхих гэж байгааг ухаж мэдэх. Харин нөгөөх нь тухайн албан хаагч яагаад үлдэхийг хүсч буйг мэдэх.

Ажлаа орхих гэж буй үеийн ярилцлагыг хүний нөөцийн мэргэжилтнүүд янз бүрээр үнэлдэг. Гэхдээ ярилцлага хийнэ гэж шийдсэн бол зөв хийх учиртай.

Тэгэхээр ирээдүйд ямар нэгэн асуудал үүсгэлгүйгээр хагацлын ярилцлагыг хэрхэн өрнүүлэх бол? Танд санал болгож буй таван алхам болбоос:

  • 1.Урьдаас бэлдсэн асуулт тавих. Улиг болсон нэг асуултаа үргэлж асуудаг байх хэрэгтэй. Ингэснээр хүнд эсвэл ичмээр асуултаар л зөвхөн тухайн албан хаагчийг онилж, буруушааж байна гэсэн ойлголт төрүүлэхгүй.
  • 2.Эцсийн ярилцлага бол сайн дурын байх учиртай. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн удаа сууж ярилцах эсэх шийдвэр тухайн ажилтны мэдлийн хэрэг. Хэрэв татгалзвал татгалзлаа л гэсэн үг. Та тэрхүү ажилтантай ярилцлага хийсэн ч гэсэн хэрэг болох зүйл олж авахгүй, сурч авахгүй.
  • 3.Дундыг баримтал. Ерөнхийдөө бол та нээлттэй хариулт өгөх боломж бүхий асуулт асууж, тухайн ажилтанд өгөх хариугаа сайтар бодох хугацаа олгох хэрэгтэй. Ингэхдээ хувийн шинж чанартай, эрүүл мэндийн асуудалтай холбоотой асуулт огтоос тавьж болохгүй.
  • 4.Түүнийг урамшуул. Эцсийн ярилцлагын үеэр ажлаа орхиж буй ажилтны эсрэг яриа өрнөх учиргүй.
  • 5.Талархлаа илэрхийл. Уг ярилцлагын гол зорилго бол тухайн ажилтныг албаа хашиж байх хугацаанд юу буруу болсныг олж илрүүлэх биш юм. Харин ирээдүйд чухал албан хаагчдаа алдахгүй байхын тулд хүний нөөцийн ямармэдээллийг байгууллагад өгч болох бол гэсэн зорилго бүхий ярилцлага.

Өөр нэгэн алхам

Ажлаас гарч буй ажилтантай хийх сүүлийн ярилцлагын хоёр дахь хувилбар бол: Яагаад үлдэж болох талаар ярилцаж болохгүй гэж?

  • Та яагаад энэ байгууллагад ажилласан бэ?
  • Энэ ажлаас хамгийн их таалагддаг зүйл юу байсан бэ?
  • Манай компани үйл ажиллагаа сайжруулна гэвэл тэр нь юу байж болох вэ?

Энэ ярилцлагаас гарсан үр дүн голцуу удирдах албаныхан болон менежерүүдэд хэрэг болдог. Тэд юуг зөв хийж байсныг мэдэхээс гадна албан хаагчаа алдахгүйн тулд юун дээр анхаарч, ёс суртахууны байдлаа хэрхэн өндөрсгөх талаар ойлголттой болдог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
1
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04