Ажил дээрээ бүтээлч болох 4 стратеги
2017, 2 сарын 23. 2:010

Хаашаа л харна бидэнд саад болох зүйл. Тэр бүх гялтгансан тоглоомнууд сэрүүн байх үеийн хамаг цагийг идэх мөртлөө жинхэнэ үнэ цэнийг бүтээж, амьдарсан шиг амьдруулж чаддаггүй.

Нийгмийн харилцаа холбоо, тэр бүх дуу чимээ, анхаарал авч одогч хүчин зүйлүүдээс болж бидний ихэнх нь хэтэрхий ихийг төлөвлөж, бусадтай хэтэрхий их холбогдож, гадны нөлөөнд хэтэрхий их автах болжээ.

Энэ бүхэн эцэстээ ямар өртөгтэй вэ? Эцсийн хугацаа нь болж байхад хамгийн сүүлд нь ирж, хамаг потенициалаа хамгийн бага ухаан шаардах, бодит үр дүн багатай ажлуудад зарцуулсан болохоо ухаарна.

Гэтэл хамгийн ихийг бүтээгчид, “А” зэрэглэлийн тамирчид, дэлхийг жолоодогч эрхмүүд биднээс өөр тоглоом тоглодог. Марк Зукербергээс өгсүүлээд шилдэг уран бүтээлч, шинжлэх ухааны нээлт хийгч эрдэмтэд биднээс тэс өөр сэтгэхүйгээр өдрийг өнгөрөөдөг бөгөөд ‘завгүй дахин завгүй’ гэсэн хавханд бидэн шиг ордоггүй.

Тоглоомыг өөрчлөх дөрвөн элемент бол:

1.20/20/20 томъёолол

Өдрийг хэрхэн эхлүүлэх нь хэр үр бүтээлтэй амьдрах вэ гэдэгт маш хүчтэй нөлөөлдөг. Эхний 60 минутаа өөрийгөө бэлдэхэд зориулж нөөцөлнө. Спартагийн дайчдын хэлсэнчлэн “Бэлтгэл дээр хөлсөө их асгаруулах тусам дайны талбар дээр цусаа бага урсгана”. Эхний 20 минутанд идэвхтэй дасгал хийнэ. Хөлс урсгах нь тархийг ачааллуулж, мэдрэлийн холбоосуудыг тэлдэг. Түүнчлэн дасгал хийх нь биднийг аз жаргалтай болгодог допамин, серотониныг ялгаруулдаг.

Дараа нь халаасны 20 минут буюу жилийн төлөвлөгөө сөхөж, улирлын зорилгоо маш анхааралтай үзнэ. Тодорхой байдал нь тухайн зүйлээ гартаа бүрэн оруулж, өдөр тутамдаа анхаарлаа алдахгүй байхад тустай.

Сүүлийн 20 минутыг сурахад зарцуулна. Тухайлбал алдартнуудын намтар унших, удирдагчдийн зөвлөгөөг сонсох эсвэл өчигдрийн хичээлийг дэвтэр дээрээ тэмдэглэн авах.

2. 90/90/1 дүрэм

Энэ зуршлыг туршиж үзтэл маш сайн үр дүн гарсан. Дараагийн 90 өдрийн эхний 90 минутыг хамгийн чухал боломждоо зориулах. Ямар ч өө сэвгүйгээр, төгс төгөлдөр гүйцэтгэвэл бүх зүйл сайжрах тэр л зүйлд зориулна.

Дундаж үзүүлэлттэй ажиллагчид ажил дээрээ очоод имэйлээ шалгаж, интернэтээр хэсүүчилдэг. Харин жинхэнэ удирдагчдын хувьд ажил дээрээ ирэхэд шоуны цаг эхэлдэг. Цөөн хэдэн чухал зүйлс дээрээ ганцаарчилсан анхаарал тавих нь домогт үр дүнг үзүүлдэг болохыг тэд мэднэ ээ.

2.60/10 арга.

Судалгаанаас харахад дэлхийн хамгийн шилдэг тамирчдыг хамгийн шилдэг болгодог зүйл нь спорттой холбоогүй харин хэрхэн үр дүнтэйгээр нөхөн сэргэдэгт нь оршдог байна.Тухайлбал теннисийн шилдэг тамирчныг шилдэг болгоход хүргэсэн зүйл бол завсарлагын үеэр хийдэг зан үйл. Харин ОХУ-ын хүндийг өргөгчдийг дийлдэшгүй болгодог зүйл бол тэдний ‘ажиллах бас амрах’ харьцаа билээ.

Тиймээс сэрүүлгэ тавь. Эхний 60 минутад хамаг төхөөрөмжөө унтрааж, хаалгаа хааж, урдаа тавьсан ажилдаа шингэн ор. Дараа нь алхах, хөгжим сонсох, ном унших зэргээр цэвэр завсарлага авна. Энэ аргыг нэг сар үг дуугүй дагаж, хураасан зүйлээ хараарай.

3.Цэцэн ухааны тойргийг олох

Зан байдлыг судлаач эрдэмтэд “сэтгэл зүйн халдвар” гэдэг үзэгдлийг нээн илрүүлжээ. Бид өөрийн мэдэлгүйгээр ихэнх цагийг хамт өнгөрөөдөг хүмүүсийнхээ итгэл үнэмшил, мэдрэмж, зан байдлыг өөрийн болгодог байна.

Чанга биетэй болмооор байна уу? Тийм бол тамирчидтай найзууд болох юм уу гүйлтийн бүлэгт элс. Аз жаргалтай байхад бэлэн үү? Тэгвэл өөрийн амьдралаасаа гомдоллогч болон эрч хүч сорогчдоо зайлуул. Дэлхийн хэмжээний компанитай болмоор байна уу? Тэгвэл тэнд байж, хүрч үзсэн хүмүүстэй ихэнх цагаа өнгөрөө. Ийм ухамсар нь цаг хугацааны явцад танд автоматаар нөлөөлнө. Ийм амьдрал боломжтой юм байна гэж харуулах хүмүүстэй нөхөрлө. Илүү ихийг мэдэх тусам илүү ихийг гартаа оруулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47