Ажлын ярилцлагын түгээмэл асуултуудын тайлбар
2017, 2 сарын 16. 1:280

Ажлын ярилцлагын асуултыг урьдчилан мэддэг бол сайн байхгүй юу? Харамсалтай нь бид ярилцлага авагчдын бодлыг уншиж чадахгүй. Гэвч нэгэн таатай мэдээ дуулгая: Ажлын ярилцлагын нийтлэг асуулт болон хариулт.

Бүх асуултад зориулсан тогтсон хариултыг дэлгэрүүлэхийг зориогүй болно (Та ч гэсэн нийтлэл дээрх хариултуудыг тэр чигээр нь хэлэх хэрэггүй). Ямар утгаар уг асуултыг тавьсан болохыг танд тайлбарлан хүргэхийг зорьж байна.

  • 1.Таны хамгийн сайн мэргэжлийн давуу тал юу вэ?

Энэ асуултад хариулахдаа үнэн зөв (өөрийн бодит давуу талыг хэлэхээс биш ажил олгогчийн сонсохыг хүссэн давуу талуудыг нэрлэхгүй), хамааралтай (тус ажлын байранд хамгийн ихээр холбогдох давуу талуудаа сонгоно) мөн тодорхой байх (тухайлбал харилцааны ур чадвар сайтай гэхийн оронд хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлэхдээ сайн юм уу харилцаа холбоо тогтоохдоо сайн) хэрэгтэй. Үүний дараагаар уг чадварыг мэргэжлийн тавцанд хэрхэн хөгжүүлсэн эсвэл хэрэглэж ирснээ жишээгээр нотолно.

  • 2.Таны сул тал юу вэ?

Ихэнх ажил олгогчдын хувьд таны хамгийн муу хувилбарыг мэдэхийг хүсдэгээс гадна таныг өөрийгөө хэр сайн мэддэг мөн хэр шударга хүн болохыг мэдэхийг зорьдог. Тиймээс “Би ажлаа цагт нь амжуулдаггүй” гэж хэлж болохгүйтэй адил “Тийм зүйл байхгүй ээ. Би бол төгс” гэж болохгүй. Тухайлбал та олны өмнө үг хэлж, илтгэл тавьж чаддаггүй. Харин сүүлийн үед сайн дурын ажилд оролцож, уулзалт зохион байгуулсан тул хүмүүсийн өмнө сандралгүй үг хэлж чаддаг болсон.

  • 3.Таны хамгийн том ажил мэргэжлийн амжилт юу вэ?

‘Намайг ажилд ав. Би тохирно.’ гэж хэлэхээс илүү өнгөрсөн хугацааанд гаргасан ажлын амжилтуудаа дурдсан нь хамаагүй үр дүнтэй байдаг тул энэ асуултад хариулахдаа ичингүйрэх хэрэггүй. Энэ асуултад хариулахдаа хамгийн түрүүнд ямар нөхцөл байдалд, ямар ажлыг гүйцэтгэх шаардлагатай болсон ерөнхий ойлголтыг ажил олгогчид өгнө. Үүний дараагаар хариултын ихэнх хугацаанд яг юу хийсэн мөн ямар амжилт гаргаснаа хүүрнэнэ. Тухайлбал, өнгөрсөн сард миний хийсэн ажлын ачаар сард ажлын 10 цагийг хэмнэдэг болсноос гадна бичиг цаасны ажил 25 хувиар хөнгөлөгдсөн.

4. Ажлын явцад тулгарч байсан сорилт, зөрчилдөөнийг хэрхэн зохицуулсан талаар ярина уу?

Энэ асуултыг тавьсан учир бол зөрчилдөөн үүсэхэд таныг ямар хариу үйлдэл үзүүлж болохыг мэдэхийг зорьдог. Ажлын ярилцлагын үеэр хүн бүр л сайхан зантай, эелдэг хүн мэт харагддаг. Харин ажилд орсны дараа таны нүүрэн дундуур аваад хаях хүн болж ч мэднэ. Энэ асуултад хариулахын тулд дээрх шиг ерөнхий мэдээлэл болон ямар нөхцөл байдал үүссэнийг товчхон тайлбарлана. Үүний дараагаар хариултын ихэнх хугацаанд тухайн нөхцөл байдлыг мэргэжлийн бөгөөд үр дүнтэй аргаар хэрхэн зохицуулснаа тайлбарлана. Эцэст нь аз жаргалтай төгсгөл болох шийдэл эсвэл зөвшилцөөнд хэрхэн хүрснээ хэлээд төгсгөнө.

  • 4.Таван жилийн дараах өөрийгөө хэрхэн дүрсэлж байна вэ?

Таниас энэ асуултыг асуусан бол ирээдүйн зорилгынхоо талаар аль болох шударга бас тодорхой хариулт өгөхийг хичээгээрэй. Ингэхдээ а. Карьертаа бодит зорилго тавьсан эсэхийг б. Амбицтай хүн эсэхийг (Энэ ярилцлагын үеэр л энэ асуултыг анх удаагаа бодоогүй л байх) в. Тус албан тушаал таны зорилго, өсөлт хөгжилтэй нийцэх эсэхийг мэдэхийг хүсдэг болохыг санах хэрэгтэй. Таны хувьд тус албан тушаал таныг хаана аваачих талаар бодитоор төсөөлж дээрх хүрээнд хариултаа өгөх хэрэгтэй.

Гэтэл уг ажил таны хүсэл эрмэлзэлд шууд хүргэхгүй бол яах вэ? Энэ нөхцөлд “Ирээдүйд яг юу болохыг төсөөлөн хэлэхэд хэцүү байна. гэвч энэхүү ажлаас олох туршлага нь баттай шийдвэр гаргахад туслах болно” гэж хэлж болно.

  • 5.Таны мөрөөдлийн ажил юу вэ?

Дээрхийн адилаар тус ажил нь таны карьерын эцсийн зорилготой нийцэх эсэхийг мэдэхийг хүссэндээ тавьж буй асуулт юм. Таны хувьд өөрийн зорилго, амбицын талаар ярьж, тавьсан зорилгод тань энэ ажил яаж хүргэх талаар тайлбарлах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41