​Туйлын сонирхолтой хүмүүсийн 5 зуршил
2017, 2 сарын 8. 1:430

Сонирхолтой хүмүүст нэг л онцгой зүйл байдаг. Тэд түүхийн эзэд болж, ерийн бус амьдралаар амьдардаг. Тэгж их сонирхол төрүүлэм болгодог зүйл нь юу вэ?

Тэд хэнээс ч илүү сониуч. Сонирхолтой хүмүүс дэлхийгээр аялж, эрч хүчээ гадагш тараах туйлын дуртай.

Зарим хүмүүс төрөлхийн анхаарал татам байдаг. Харин зарим нь явц дундаа суралцдаг. Тэгэхээр хүн бүр сонирхол татам болж болох нь. Энэ бол сайн хэрэг. Та танилын хүрээгээ нэмэгдүүлж, үйлчлүүлэгчидтэйгээ улам ойртож, таны удирдах арга барил ч үр дүнтэй болдог.

Сонирхол татам хүмүүс дунд нийтлэг хэдэн зуршил бий. Зарим нэгнийх нь зуршил төрөлхийн байхад дийлэнх нь уйгагүй хүч хөдөлмөрөөр бий болгосон. Ингээд тэдний сонирхол татам байдлын учир бол:

1. Тэд хүсэл эрмэлзэлтэй

Сонирхолтой хүмүүст сонирхдог зүйл бий. Мөн хүсэл эрмэлзэл бий. Тэд хүсэл эрмэлзэлдээ бүхнээ зориулдаг.

2. Тэд шинэ зүйлсийг хийж үздэг

Тэд сонирхол татсан зүйлсээ хийдэг. Тэд хүссэн зүйлээ мэддэг бөгөөд тэнд хүрэх замаа олчихоор ухаантай хүмүүс. Шинэ зүйлийг анх удаа хийх нь тун аймаар бас хэцүү байдаг. Шинэ зүйлийг сонирхож, туршиж үзэх хүсэл нь сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг. Аз жаргалтай хүмүүс нь бусдыг ихэд татдаг бөгөөд гутранги хүмүүсээс хамаагүй сонирхолтой, анхаарал татам харагддаг.

3. Тэд үргэлж суралцдаг

Сонирхолтой хүмүүст хорвоо дэлхий хязгааргүй их боломж олгодог. Тэдний сониуч зан нь үргэлж суралцахад хүргэдэг бөгөөд мэдэхгүй зүйлээ нээх гэсэн хүслээр шатаж явдаг.

4. Тэд олж мэдсэн зүйлсээ хуваалцдаг

Тэднийг хамгийн ихээр баясгадаг зүйл бол сурахын хажуугаар сурсан, мэдсэнээ бусадтайгаа хуваалцах. Яахав зарим хүмүүс сэтгэл хөдөлгөм аялалынхаа талаар хувцаалцдаг боловч түүнээс илүү зүйл бий. Тэдний сонирхол татам байдаг учир бол нөгөө хүнийээ сонирхлыг мэдэж, түүнийг нь ноцоодог. Тэд өөрт тохиолдсон сонирхолтой бүхнээ хуучилдаггүй бөгөөд бусад хүмүүсийн сонирхох зүйлсийг хуучилдаг.

5. Бусдын бодол тэдэнд хамаагүй

Бусад хүмүүс юу гэж бодох бол гэсээр өөрийн үнэн төрхийг нуудаг хүн хамгийн сонирхолгүй хүн. Харин сонирхол татам хүмүүс хэзээд бас хаана ч өөрөөрөө байдаг. Бас хэнтэй ч, юу ч хийж байсан. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02