Өдрийн хоолноос өмнө ажлынхаа 90 хувийг хэрхэн амжуулах вэ?
2017, 1 сарын 24. 1:110

Төсөөлөөд үз:

Өдрийн хоолны цаг болмогц сэтгэл ханамжтайгаар уулга алдаж, ширээний ардаас өндийлөө. Машин руугаа тайван гэгч нь алхаад л. Огт яарахгүй жолоо бариад л... Үдээс хойш хийж болох сонирхолтой зүйлсийн талаар мөрөөдөөд л...

Бодит амьдрал дээр ч ийм зүйл болж болно.

Та 90 болон түүнээс дээш хувийн ажлаа үдээс өмнө амжуулж чадна. Хүмүүс дараагийн кофегоо найруулж суухад та нөүтбүүкээ унтраагаад дуртай зүйлээ хийж болно.

Яаж ингэх вэ? Би танд үр бүтээмжийг гэрлийн хурдаар нэмэгдүүлэх 12 зөвлөгөөг санал болгож байна:

  • Ажлаа чухал хийх ёстой зүйл хэмээн тодорхойлно: Ер нь бол уулзалтыг ажил гэдэг ангиллаас хасна.
  • Энэ арга нь Паретогийн зарчим дээр суурилдаг: Паретогийн зарчим ёсоор таны үр дүнгийн 80% нь таны хичээл зүтгэлийн 20%-иас бүрэлддэг. Ажлаа үдээс өмнө дуусгана гэдэг нь чухал ажлаа амжуулах хамгийн ухаалаг арга юм.
  • 1.Өнөөдрийн төлөвлөгөөг өмнөх орой нь гаргах

Өдөр бүр маргаашийн хийх ажлын жагсаалтыг гаргаж заншаарай. Маргааш өглөө хийх зүйлээ төлөвлөж чадахгүй бол бүтээлч байна гэж санах ч хэрэггүй.

Зөвлөгөө: Хэтэрхий их зүйл төлөвлөх хэрэггүй. Жагсаалт гаргахад бодит байдал дээр хэрэгжүүлж амжих зүйлсээ төлөвлөдөг.

  • 2.Өмнөх орой нь ажлын өрөөгөө цэвэрлэх

Таны ажлын өрөөний эмх цэгцгүй байдал анхаарал сарниулдаг. Ширээн дээрх наалттай цаасан дээрх Менежер рүү хурдан залгагэсэн зуравас таныг бүхэл өдрийн турш сарниулдаг.

Эмх цэгцтэй орчинд ажил хийх нь илүү хурдан сэтгэж, шаргуу ажиллахад тустай.

  • 3.Жавартай цагаар сэрэх

Ажлаа амжуулахыг тулд цагтаа сэрэх хэрэгтэй. Ер нь бол 5.30-6.30 хооронд сэрэх нь тохиромжтой байдаг. Таны өглөөний хуваарь урт бол сэрэх цагаа бага зэрэг урагшлуулж болно.

Ингэхийн тул унтах цагаа ч гэсэн тохируулах ёстой гэдгийг сайн мэдэж байгаа байх.

  • 4.Дасгал хийх

Өглөөний цагаар дасгал хийх нь бидний бодлын тунгалаг болгож, сэтгэлгээг сайжруулж, илүү сайн ажиллаж, бүтээлч байхад тустай болохыг шинжлэх ухаан баталсан байдаг.

30 минутын йога эсвэл хөнгөн шогшоо нь их ажлыг амжуулах эрч хүчийн хайрладаг аж.

  • 5.Төлөвлөгөө ягштал биелүүлэх

Төлөвлөсөн зүйлээ алгасах боломжийг өөртөө өгч болохгүй. Танд тун хязгаарлагдмал цаг байна. Тиймээс төлөвлөгөөгөө бүү нураа.

Төлөвлөгөөгөө гартаа барьж, таныг замчлах боломжийг олго. Тэгвэл илүү ихийг амжуулж чадна.

  • 6.Урсгалд хүрэх 20 минутыг өөрт өгөх

Байх ёстой бүсдээ байж л байхыг ‘урсгал’ гэнэ. Урсгалд ормогц хийж бүй зүйлдээ бүрэн уусдаг. Онцлог нь гэвэл өндөр түвшин, өндөр хурдаар нэг л ажлыг хийдэг.

Урсгалд орохын тулд бага зэрэг хугацааа шаарддаг. Ажилдаа нэг л бүтээмжгүй, сайн орж чадахгүй байгаа мэт санагдвал бага зэрэг хугацаа өгөх хэрэгтэй.

  • 7.60 секундын шийдвэр гаргах

Шийдвэр гаргах бол цаг хумслагч үйлдэл юм. Ажил хийж байтал шийдвэр гаргах хэрэгцээ гарвал нэг минутын хугацаа өг. Таны шийвэр оновчтой байхаас гадна бага цаг зарцуулна

  • 8.Чихэвч зүүх

Чихэвч зүүснээр анхаарал сатааруулах зүйлсээс ангижирч, сайн төвлөрдөг. “Харвардын бизнесийн тойм”-оос ажил хийхдээ чихэвч зүүхийг зөвлөдөг.

  • 9.Хамгийн хүнд ажлыг хамгийн эхэнд хийх

АНУ-ын алдарт зохиолч Марк Твен Хэрэв өглөө мэлхий идвэл таны хийх хамгийн муухай зүйл нь энэ л байх болнохэмээн хэлсэн байдаг. Тайлбарлавал өглөө хамгийн хэцүү, чухал зүйлээ хийх хэрэгтэй. Тэгвэл өдрийн хагаст бүх зүйл амар санагддаг. Тэр хэрээрээ их зүйл амжуулж, бүтээмж өндөр байдаг.

  • 10.Бичгийн ажлаа эрт эхлэх

Бичгийн ажил бол оюуны чадамж ихээр шаардсан ажил билээ. Түүнчлэн бичгийн ажил нь тархины анхаарал төвлөрлийг сайжруулж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх хүчтэй аж. Өглөөний цагаар бичгийн ажлаа хийснээр бичгийн чанараа сайжруулахын сацуу өдрийн бусад хэсэгт ч үр бүтээлтэй байж чадна.

  • 11.Ирж очиход их цагийг зарцуулж болохгүй

Зорчиход их цагийг зарцуулдаг бол түүнээс сэргийлэх бүхий л аргыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Таны цагийг хумслахаас гадна олон сөрөг нөлөөтэй. Энэ бол оюуныг хоосруулагч юм. Учир нь зорчин явах нь өдрийн хамгийн стресстэй үеүүдийн нэг байдаг. Өдрийг тийм их стресстэй эхлүүлэх нь үр бүтээмжтэй байхад сөргөөр нөлөөлдөг.

  • 12.Уулзалтад их цаг зарцуулж болохгүй

Бизнесийн салбарт олон жил ажилласан бол уулзалт цагийн гарз гэдгийг мэддэг болсон байх. Уулзалтуудаас аль болх зайлсхийх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41