Танай байгууллагад менежер хэрэгтэй юу?
2017, 1 сарын 23. 1:370

Гүүгл компаниас ‘Төслийн хүчилтөрөгч’ хэмээх төсөл хэрэгжүүлэхдээ менежерүүд хэр үнэ цэнэтэй хүмүүс болохыг мэдэхийн тулд хамаг менежерүүдээ халж байсан.

Учир нь ‘Менежерүүд ямар ч чухал үүрэг роль гүйцэтгэдэггүй. Тэд зөвхөн ажлын шат дарааллыг нэмж, хүнд суртал үүсгэж, жинхэнэ ажлыг булааж явдаг’ гэсэн явган ярианаас болж ийм үйлдэл хийх болжээ.

Тус төслийн багийнхан удаан хугацааны туршид, өргөн цар хүрээг хамарсан судалгаа хийсний дүнд сайн менежерүүд үнэхээр хэрэгцээтэй, чухал хүмүүс мөн юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Сайн менежертэй багийнхны ажлын байрны оролт гаралтын тоо бага байдгаас гадна ажилдаа сэтгэл хангалуун, ажилтны хувьд аз жаргалтай байх аж. Харин эсрэгээрээ муу менежерүүд танай компанийг сүйрүүлдэг байна.

Ажилтан-менежерийн харилцаа

Ажилтнуудтай сайн харилцаа холбоо тогтоож, тэднийг хүн гэдэг үүднээс үзэж, санаа тавьдаг гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

Та тэдэнтэй дотно болж, итгэлцлийн тоосгыг өрөх тусам тэд таныг илүү хүндэлж, таны амжилтын төлөө өөрсдийгөө дайчилдаг. Хүмүүс хоорондын харилцааны адилаар ажилтан менежерийн харилцаа нь итгэлцэл, хүндэтгэл дээр суурилдаг.

Үүний тулд гурван элемент дээр анхаарч, тэдгээрийн хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол менежерийн мэдлэг, тогтмол харилцаа болон чанартай харилцаа юм.

Менежерийн мэдлэг

Ажилтнууд тань таныг хэр сайн мэддэг вэ? Хувийн болон ажлын амьдралын талаар? Таны ямар хоббитой болохыг мэддэг үү? Мөн та тэдний нэг ч атугай хоббиг мэддэг үү?

Харилцаа холбоо тогтоохын тул нэг нэгнээ мэддэг байх хэрэгтэй. Ажилтнуудаасаа зуураад, шалгаагаад байх шаардлагагүй боловч тэднийг сайн мэддэг байх хэрэгтэй. Тэдний талаар асууснаар тэдэнд санаа тавьж буйгаа харуулж болдог.

Харилцааны давтамж

Та ажилтнуудтайгаа хэр ойрхон харилцаж байна вэ? Тэдэнтэй олон удаа харилцах хэрэгтэй. Дор дор нь зөвлөгөө өгч, сардаа нэг удаа ажилтан тус бүртэй тусгайлсан уулзалт хийж, туслахад бэлэн байгаагаа асуулт асуух замаар ойлгуулж хэзээ ч хамаагүй туслах нь чухал.

Харилцааны чанар

Харилцааны давтамж чухал боловч таны харилцаа хэр чанартай байх нь илүү чухал билээ. Тантай ярилцсаны дараа ажилтнуудын сэтгэл өөдрөг болдог уу? Харилцааны нөлөөгөөр тухайн ажилтанд ямар нэгэн өөрчлөлт гарсан гэж бодож байна уу?

Удирдагч та чанартай харилцааг тогтмол өрнүүлэхэд анхаарч чадвал хэсэг хугацааны дараа ажилтан-менежерийн бат бөх холбоог тогтоож чадна.

Энэ гурван элементийг хараандаа авч, хэр хөгжиж буйг нь мөшгих нь өсч дэвжихийг хүсдэг удирдагч бүрийн хийх зүйл мөнөөс мөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04