Ажлын ярилцлагын хамгийн тохиромжгүй хувцаслалт
2017, 1 сарын 16. 1:170

Нэг л буруу хөдөлгөөн таны боломжийг тэр чигт нь нурааж мэднэ. Хувцсаа буруу сонгох нь таны өө сэвгүй resume, онцгой туршлагыг сарниулж чадна.

Дараагийн ярилцлаганд очихын өмнө хувцаслалтын зургаан алдаатай танилцаарай.

Таарахгүй хувцас

Та өмсөхөөр төлөвлөсөн хувцсаа сүүлийн үед өмсөөгүй бол урьдынх шигээ таарахгүй байж магад. Хүчээр өмсөх гээд хэрэггүй. Багадсан хувцас өмсөөд сайхан харагдаж чадахгүй. Үүнээс гадна тухгүй байдаг. Ярилцлага авагч ч гэсэн үүнийг анзаарах нь ойлгомжтой.

Өөртөө таарсан хувцас өмс. Хэтэрхий бариу эсвэл богино хувцас аль болох сонгохгүй байх хэрэгтэй. Буруу сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй анхаарлыг маш ихээр сарниулдаг. Тухайлбал юбканы хормойгоо доош татах нь та болон таны чадвараас хамаг анхаарлыг булааж орхидог.
Хэтэрхий энгийн хувцаслалт

Тухайн байгууллага дүрэмт юм уу ажил хэрэгч хувцас өмсдөггүй байсан ч гэсэн хэтрүүлэн бодох хэрэггүй. Ажил горилогчийн хувьд та энгийн загвартай ажил хэрэгч хувцас өмсөх хэрэгтэй. Жийнсэн өмд, кет, шорт, подволк, углааш, сандаал, эсвэл брэндийн том логотой юм уу бичигтэй хувцас, эрээн мяраан хээтэй цамц, зангиаг сонгож болохгүй. Уламжлалт маягийн хувцас сонгоод иймэрхүү хувцсаа ажилд орсныхаа дараа өмсөж болно.

Анхаарал сарниулах зүйлс

Гоцгойрох болон анхаарал сарниулах хувцаслалтын хооронд ялгаа бий. Ярилцлагын үеэр хээтэй хувцаснаас татгалзаж, завсрын эсвэл бараан өнгийг сонгоорой. Тод эсвэл неон өнгөтэй хуцас нь анхаарлыг ихээр сарниулдаг. Ярилцлагын үеэр анхаарах ёстой зүйл нь та болохоос биш таны хувцас биш юм шүү.

Эмэгтэйчүүдийн хувьд задгай эсвэл богино хувцас сонгож болохгүй. Өндөр өсгийт, зуны даашинз, сүлийн үеийн трэндийн хувцас өмсөх хэрэггүй. Нүүр будалт, гоёл чимэглэлээ ч гэсэн энгийн байлгах нь зөв. Эрэгтэйчүүдийн хувьд ч гэсэн ялгаагүй: хар, хөх, саарал өнгийн костюм.

Нүд хужирлам гоёл чимэглэл

Ажлын ярилцлагын үеэр том ээмэг зүүлт зүүж болохгүй. Учир нь ажил олгогчийн нүдэнд шууд тусаад, анхаарлыг нь сарниулаад байдаг.

Үнэртэн, сүрчгийг ч гэсэн аль болох хэрэглэхгүй байсан нь дээр. Үнэртэн түрхэхгүй болохоор нэг л зүйл дутуу санагдаж болох боловч ярилцлагын үеэр бас л анхаарал сарниулаад байдаг. Ажил олгогчийн толгойд хэнээс, ямар үнэртэн үнэртээд байна гэсэн бодол орж ирэх шаардлагагүй тийм ээ? Түүнчлэн хүмүүсийн үнэрлэх чадвар адилгүй тул зарим хүмүүст хэтэрхий хурц санагдаж, таагүй мэдрэмж төрж мэднэ.

Харахад онцгүй

Таарахгүй байгаа , хөлстэй, тамхины үнэртэй, нохой муурны үс наалдсан эсвэл өмсөөд унтсан гэмээр хувцастай ажлын ярилцлаганд очиж хэрхэвч болохгүй. Найзуудтайгаа орой гарах гэж байгаа юм шиг хувцаслаж бас л болохгүй. Түүнчлэн урт хумс, шовх үзүүртэй гутал бас л тохиромжгүй.

Энэ мэт наад захын зүйлсийг мэдэхгүй байвал тухайн ажилд тохирно гэсэн бодол төрөхгүй л болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35