Даргаасаа тогтмол асуух асуулт
2017, 1 сарын 13. 1:490

Анх ажилд орж байхад даргаасаа их эмээж, жийрхдэг байлаа. Дарга ажилтны харилцаа ийм л байдаг байх гэж боддог: Ажилтан цагтаа ирдэг, хүссэн бүхнийг нь аль болох хурдан хийж, ярь гэсэн үед нь л ам нээнэ.

Карьераа ахиулах явцдаа нэгэн инээдтэй зүйл сурсан юм. Менежер болон ажилтны харилцаа аль аль талын ил тод байдал дээр тулгуурлах учиртай. Гэхдээ ингэлээ гээд хамаагүй хувийн асуултууд тавиад байж бас болохгүй. Ямартаа ч хариулт нь тун чухал боловч хүмүүсийн асуухаас эмээдэг хэдэн асуулт бий. Тухайлбал:

  • 1.Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу?

Энэ асуултыг тавьж байсан л байх. Гэхдээ өглөөний цагаар, чихэвч зүүсэн, утсандаа хамаг анхаарлаа тавьсан байхдаа рефлексээрээ асуух асуултыг тооцож болохгүй. Жинхнээсээ асуухыг хэлээд байгаа юм.

Карьерын эхэнд үед энэ асуулт нэг л эвгүй санагддаг. Учир нь тэр хүн миний менежер, надаас их цалин авдаг, түүний амьдрал сайн сайхан л байдаг байх гэж боддог байв.

Нэг л өдөр түүнд энэ асуултыг тавьж эхэлсэн. Удалгүй надаас ч гэсэн ингэж асуухад нь би дотроо их баярладаг байж билээ. Тэгэхээр даргынхаа юм уу хэн нэгний сайн сууж, өдрийг сайхан өнгөрүүлж байгааг нь асуухаас эмээх хэрэггүй. Магадгүй “сайхаан” гэж хариулаад өндөрлөж мэднэ. Эсвэд удахгүй болох төслөөс болоод стрессдэж байгаагаа хэлж ч болно. Ямар ч хариу сонссон энэ асуултыг тавилаа гээд буруудах зүйлгүй.

2. Би ажлаа сайн хийж байна уу?

Ажлаа хэр хийж байгаагаа мэдэхгүй тээнэглэзэн суух хэцүү шүү. Хэрэв эргэлзэж тээнэгэлзээд байвал энэ талаар асуухаас эмээх хэрэггүй.

Зарим компаниуд санал, зөвлөмж өгөхдөө сайн байдаг тул заавал жил гэхгүй улирал тутам зөвхөн таны ажлын үзүүлэлтийг үнэлдэг. Миний ажиллаж байсан анхны компани ийм байсан тул сайн хийж байна эсвэл сайжруулах талуудаа төвөггүй мэддэг байсан. Харин танай байгууллага ийм биш бол дарга, дээд удирдлагаасаа хэр үзүүлэлттэй ажиллаж байгаагаа асуух л хэрэгтэй.

Та даргатайгаа ямар харилцаатай байдгаас шалтгаалж энгийн эсвэл албан маягийн яриа өрнөх бөгөөд энэ нь хэн хэндээ ашигтай. Ямартаа ч таны дарга танд өстэй, таны карьерыг унагаахыг хүсдэггүй л бол таны хэр байгааг, юуг хөгжүүлэх шаардлагатай байгааг хэлж өгдөг.

3. Та харилцааны ямар арга хэлбэрийг илүүд үздэг вэ?

Хэдэн жилийн өмнө утаснаасаа, ер нь ямар ч хэрэгслээс ажлын имэйл илгээх боломжтой болоход их л баярлаж, би хүссэн үедээ ажлаа хийж, юуг ч орхигдуулахгүй нь гэж бодож байлаа. Тухайн үедээ даргыгаа цаг наргүй ажилладаг гэсэн бодол яагаад ч юм төрсөн. Гэтэл тийм биш байлаа. Бямба гарагийн үдээс өмнө дуусгасан ажил эсвэл чухал бус асуултуудыг надаас хүлээн авах дургүй байгааг нь түүний хариултаас ойлгосон юм. Ингээд л миний ухаалаг гэж бодсон ажлын зуршил бусад хүмүүст сөргөөр нөлөөлж болохыг ойлгож авсан.

Тиймээс имэйл илгээхдээ дээрх асуултыг давхар илгээх хэрэгтэй. Саяхан дарга руугаа бас л бямба гарагийн орой ажлаа илгээж, дээрх асуултыг тавихад: Даваа гараг хүртэл хойшлуулж болно. Унтаж амар гэсэн зурвас ирсэн юмдаг.

4. Өнөөдрийн байр сууринд хэрхэн хүрсэн бэ?

Хэрэв та даргыгаа хүндэтгэдэг, түүн шиг өндөрлөгт хүрэхийг хүсдэг бол энэ асуултыг заавал тавиарай.

Таны сонсох зүйл таныг гайхшируулж ч мэднэ. Тухайн үед удирдах албан тушаалтнууд карьерын алдаа гаргаж байгаагүй болохоор л уг албанд томилогддог байх даа гэж боддог байлаа. Энэ асуултыг олон хүмүүст тавих тусам уг албанд томилогдохын өмнө маш олон саад тотгорыг давсан болохыг нь мэдсэн юм.

Тухайлбал зарим нь маш удаан хугацаанд ажилгүй байсан гэв. Зарим нь ажилд хэрхэн дарагдаж байснаа ярьдаг. Ямар ч байсан таны дээд албан тушаалтнууд төгс биш замаар явсан гэдгийг мэдэх нь таны карьерын хөгжилд том хичээл болж үлддэг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35