Ажлын ярилцлагыг утсаар өгөхийн өмнө мэдэх хэрэгтэй зүйлс
2017, 1 сарын 4. 1:470

Ажил хайх явцдаа утсаар ярилцлага өгч магадгүй гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд имэйлээр эсвэл утсаар урьдчилан мэдэгддэг. Өөрөөр хэлбэл ихэнх гэдэг нь гэнэтийн дуудлага хүлээн авах боломжтойг илэрхийлж байгаа билээ. Ажил горилогч хэзээ тантай холбогдож, хэдэн минутын зав байгаа эсэхийг асуухыг хэлж мэдэхгүй тул мэргэжлийн хүн утсаар хэрхэн ярилцлага өгдөг талаар суралцах нь зөв.

Компаниуд яагаад утсаар ярилцлага авч байна вэ? Утсан ярилцлага бол боломжит нэр дэвшигчдийг илрүүлэх нэг арга юм. Ирсэн анкет, имэйл дундаас ярилцлаганд ганцаарчлан уулзах хүмүүсээ утсаар ярилцлага авах журмаар шигшдэг. Ялангуяа хотоос зайтай оршдог хүмүүст чирэгдэл учруулахгүй, зардлыг нь хэмнэх нэг арга болдог.

ймээс боломжит утсан ярилцлагад дуудагдахын өмнө доорх зөвлөмж болон техникүүдтэй танилцаж, ажлын ярилцлаганд уригдаарай.

Утсан ярилцлагад хэрхэн одтой байх вэ?

Ганцаарчилсан ярилцлагад бэлддэг шигээ утсан ярилцлагад ч гэсэн бэлдэх хэрэгтэй. Өөрийн давуу тал болон сул талын жагсаалтаа гаргаж, утсан ярилцлагын түгээмээл асуултуудад бэлдэх хэрэгтэй. Түүнчлэн ажил горилогчоос асууж болох хэдэн асуултуудыг бэлдэнэ.

Хэрэв утсан ярилцлага авах талаар урьдчилан мэдэгдсэн бол ажлын тодорхойлолтыг сайн үзэж, компанийн талаар багагүй судалгаа хийх шаардлагатай. Нэмж хэлэхэд өөрийн ажлын намтар, туршлагын талаар утсаар ярихдаа бэлэн бас сандрахгүй тайван ярих хэрэгтэй.

Ярилцлагад бэлтгэх

Утсаар ярих нь төсөөлсөн шиг амархан байдаггүй. Ганцаарчилсан ярилцлагын нэгэн адилаар бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. Ингэснээр утсан ярилцлагын нийтлэг асуултад өгөх хариултаа олон дахин бэлдэхээс гадна үгээ зөв хэлэх, хоолойны өнгөө тохируулах, хэт хурдан бас хэт удаан ярихаас сэргийлдэг.

Сургуулилт хийхийн тулд найз юм уу гэр бүлийн гишүүндээ утсаар ярилцлага өгч, өөрийн яриагаа бичүүлэх хэрэгтэй. Дараа нь уг бичлэгээ сонсохдоо ‘аан’, ‘тийн’, ‘харин’, ‘бас’ гэсэн сул үгнүүдийг ямар олон хэлдэг болохоо анзаарах бөгөөд дараагийн удаа ярихдаа аль болох бага хэлэх сургуулилт хийгээрэй. Мөн сонсож бас дуу хураах нь хариултуудаа сайжруулахад тусалдаг.

Ярилцлагын өмнө

Утсаар ярилцлага авах талаар урьдчилан мэдэгдсэн бол өдөр болон хэн гэдэг хүн ярих талаар мэдэж бас мартахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн ажил горилогч тань руу ярих уу эсвэл та залгах уу гэдгээ андуурахгүй байхыг санаарай.

Нам гүм, тухтай, ганцаараа байх орчинд байснаар анхаарал сатааруулах зүйлс бага байдаг тул зөвхөн ярилцлагад анхаарч чаддаг.

Ярилцлагын дараа

Ярилцлага нэгэнт өндөрлөсөн бол ярилцлага авсан хүн рүү талархлын зурвас илгээгээрэй.

Ярилцлага дууссаны дараа тэмдэглэж авсан зүйлсээ дахин үзээрэй. Таниас асуусан асуулт, түүнд хэрхэн хариулсан, дараагийн ярилцлагад дуудагдаж болох төгсгөлийн асуулт тавьсан эсэхийг бүгдийг нь тэмдэглэнэ.

Үүний дараа талархсан зурвас илгээхдээ тус ажлын байрыг сонирхож буйгаа илэрхийлэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02