Ажилдаа Томилогдохын Өмнө Заавал Асуух 9 Асуулт
2017, 1 сарын 3. 2:130

Ажлын ярилцлагын явцад бол ерөнхийдөө та тухайн ажлын байранд хэрхэн ажиллах, тавьсан шалгуурт нийцэж байгаа талаар яриа өрнөсөөр дуусах нь түгээмэл. Ийм нөхцөлд та өөрийгөө болон чадвараа магтаж байтал ихэнх цаг өнгөрдөг.

Гэхдээ шинэ ажилд орох нь ганцхан та компаний төлөө юу хийх гэдэгт биш – мөн компани таны карьерынн зорилго болон таны өдөр тутамдаа сэтгэл хангалуун байхад хэр нийцэхийг давхар бодолцох хэрэгтэй.

Тиймээс та дараах 9 асуултыг асуугаарай:

  • 1.Та энэ ажлаас юу хүлээж байгаа вэ?

Та шинэ албандаа орсноор ямар үүрэг зорилготой ажиллах ялангуяа эхний гурван сар ямархуу байдалтай өнгөрөх талаар асуух хэрэгтэй. Тус улиралд ямар зорилготой ажиллахаа асуух нь ажлаа хүлээж авахаасаа өмнө амжилтын шаваа тавьж байгаатай адил. ‘Таниас ярилцлага авсан эсвэл хариуцсан ажилтан тан тодорхой хариулт өгч чадахгүй бол тэд ч таниас ямар зүйл хүлээхээ мэдэхгүй байгаа бололтой’

  • 2.Энд ямар зан чанар хамгийн ихээр үнэлэгддэг вэ?

Заавал асуух ёстой асуулт шүү. Менежерүүд байгууллагадаа ямар зан чанартай хүмүүс амжилтанд хүрдэг болохыг хамгийн сайн мэддэг хүмүүс. Энэ асуулт нь таныг тухайн байгууллагад таарах үгүйд хариулт өгөх учиртай. Өөрт байхгүй зан аашийг бий болгох гэж эсвэл таарч тохируулах гэж зовж байснаас эртхэн энэ талаар мэдсэн нь зөв.

  • 3.Өөрийгөө хөгжүүлэх юмуу мэргэжил дээшлүүлэх боломжууд байдаг уу?

Хөгжлийн талаар ямар хандлагатай байхыг мэдсэнээр ажилчиддаа хэр анхаарал хандуулдагыг давхар мэдэх боломжтой. Жишээ нь зарим байгууллагууд ямар ч сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэггүй. Зарим нь бүр ажилчдынхаа хурал чуулганд оролцох асуудал дээр хүртэл хатуу бодлого баримталдаг. Энэ мэт хуучинсаг арга барилаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олон байдаг гэдгийг санах хэрэгтэй.

  • 4.Энэ албан тушаалыг цаашид хувийн карьераа болгон өсөн дэвжих боломжтой юу?

Зорилгын араас явдаг хүмүүс энэ асуултыг асууснаар урдаа юу хүлээж байгааг мэдэж болно. Компаний шатаар дээш алхаж, өөрийн resume сайжруулахыг хүсч байхад ажил олгогч карьераа ахиулах боломжгүй гэвэл та ч, таны хувийн карьер ч мөн ялгаагүй хоосон хаалга мөргөх нь тэр

  • 5.Танай компаний соёл ямархуу түвшинд байгаа вэ?

Сүүлийн үеийн компаниуд ажилчдын үр бүтээмжийг дээшлүүлэхийн тулд уян хатан, хамгийн сайн гэсэн бодлогыг баримтлах болсон. Хамгийн наад зах нь та ямар хувцас өмсөж болох, цайны цаг хэр удаан үргэлжлэх, заавал оффист сууж ажлаа хийх ёстой эсэхээ ажилдаа томилогдохоос өмнө олж мэдэх хэрэгтэй биз дээ.

  • 6.Танайд урамшууллын хөтөлбөр байгаа юу?

Имймэрхүү асуултаас огт нэрэлхэх хэрэггүй. Ажилд орох гэж байгаа л бол үндсэн цалингаасаа авахуулаад урамшууллын талаарх орлогын бүх зүйлийг сайн лавлах хэрэгтэй. Та ч бас ашиг авчрах болно гэдгээ санаж ярилцлаганд орж байхдаа өөрийгөө доогуур үнэлэх хэрэггүй.

Түүнчлэн та орлого олохын тулд ажиллах гэж байгаа гэдгээ санаарай.

  • 7.Та яагаад энд ажиллах дуртай вэ?

Ярилцлага авч буй хүн ийм асуулт ирнэ гэж огт төсөөлөөгүй болохыг царайнаас нь шууд харах болно. Ярилцлага авч буй хүн ихэнхдээ хэсэг бодсоны дараа хариугаа өгөх нь хэвийн үзэгдэл. Угийн төсөөлөөгүй асуулт асуусан болохоор тэр. Гэхдээ яагаад гэдгээ нэг л саййн хэлж чадахгүй бол цаанаа нэг л асуудалтай болох нь тэр.

Хэрэв ярилцлага авч буй хүн ажилдаа явахдаа тийм ч дуртай биш бол ‘би өөр байж чадах уу’ гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй

  • 8.Танай компаний гол 5 хөрөнгө юу вэ?

Энэ нэг талаараа их зальжин асуулт. Тус компанид ажиллах ямаршуу байх мөн ажилчдаа хэр үнэлдгийг мэдэх боломжтой.

Хариултан дунд ‘Ажилчид’ гэдэг үг заавал байх ёстой шүү. Хэрвээ ажилчид гэсэн үг хамгийн сүүлд эсвэл бүр дурсагдахгүй бол та ‘энэ хариулт компаний ажилчидтайгаа харьцах харилцаанд ямар нөлөөтэй байх бол?’ талаар нэг бодоод үзэхэд илүүдэхгүй

  • 9.Би хаана суух билээ?

Хачин сонсогдож магадгүй. Гэхдээ ажлын газар бол 7 хоногийн 5 өдрийг өнгөрөөх газар. Хаана суухаа асуухад буруудах зүйлгүй. Та ямар ч цонхгүй хонгилын өрөө шиг газар суувал яах вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15