‘Үнэгүй ажиллаад өгөөч’ гэж гуйхад яавал дээр вэ?
2016, 12 сарын 28. 2:460

Ажлын сайн хамтрагчдын хувьд өөрийн мэдэлгүй юм гуйж байдаг. Яг л сайн найзууд шиг. Мөн би ч өөрөө туслахад хэзээд бэлэн байдаг.

Зарим нэг тохиолдолд миний сайн танихгүй эсвэл барагтаа харьцдаггүй хүнээс гуйлтууд ирэх нь их. Хамгийн сонирхолтой нь дөнгөж танилцсан нэг бол хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүсээс хүртэл гуйлт ирэх тохиолдол бий. Тэд эхлээд тун эелдэг байдлаар мэнд мэдсэнийхээ дараагаар үндсэн асуудалдаа ордог. Намайг гэнэтхэн карьер зөвлөгөө өгдгийг ухаарсан мэт тэдэнд карьерын зөвлөгөө өгөөч, resume хянаад өгөөч гэх мэтээр шууд хүсэлт тавьдаг. Ямар ч хөлсгүйгээр шүү.

Энэ мэт гуйлтууд бусад бүтээлч сэтгэлгээ шаардсан салбарынханд илүүтэй тулгарна. График дизайнер, зохиолч, зурагчин, орчуулагч нар ийм асуудалд байнга шахуу өртдөг.

Ийм үед бүгдээрээ яах вэ гэвэл:

  • 1.Сайнаар бод

Сайнаар бодвол хариу үйлдэл үзүүлэхэд илүү хялбар. Энэ тохиолдолд тухайн хүн танд төлбөр төлнө гэж бод. Хэрэв та үйлчлүүлэгчээ болгомоор байвал ‘Танд туслахад таатай байна’ гээд үйлчилгээ, төлбөр гээд дараагийн алхмуудаа танилцуул.

  • 2.Үгүй гэж хэл

Дараагийн арга бол зүгээр Үгүй гэж хэлэх. Надад багш маань ингэж зөвлөсөн юм : ‘та надаас зөвлөгөө авмаар байгааг сайн ойлгож байна. Харамсалтай нь одоохондоо би нэмж үйлчлүүлэгч авахгүй байгаа’. Ингэснээр та гуйлтанд шууд татгалзаж байгаагаас гадна нөгөө хүнээ таны үйлчлүүлэгч болохыг хүсэж байгаа мэт татгалзаж байгаа юм.

  • 3.Өөр арга санал болгох

Арай зөөлөн арга бий. Гуйлт тавьсан хүнтэй харьцах харьцаагаа хадгалмаар байгаа бол тусалж чадах өөр мэргэжлийн хүн санал болгож болно. Би нилээдгүй олон удаа танил мэргэжилтнээ санал болгож байсан. Ингэвэл та өөр арга санал болгохоос гадна гуйлт тавьсан хүндээ өөрийнхөө ажлыг ямар үнэ цэнэтэй болохыг ойлгуулж байгаа юм.

  • 4.Чиглэл гаргаж өгөх

Сүүлчийн арга бол таны ямар мэргэжилтэйгээс хамаарна. Миний хувьд интернэтээс тухайн хүний хүсэлттэй холбоотой мэдээлэл, эсвэл нийтлэлийг олж өгч чиглүүлдэг. Ингэснээр та тухайн хүнд санаа тавьж байгаа боловч гуйлтыг нь биелүүлж чадахгүй гэсэн үг.

Би хүмүүст үнэгүй ажил хийж өгөх дургүй. Та ч бас тийм байх. Би энэ мэт хэд хэдэн и-мэйлд хариу өгч байсан бөгөөд бүгд үр дүнгээ үзүүлсэн. Танд ч бас үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04