Үр дүнтэй гэж боддог ажил хайх 4 техник – Үнэндээ үр дүнгүй
2016, 12 сарын 26. 4:330

Та ажлын анкет бөглөхдөө юун дээр алдаа гаргаснаа мэддэг байх. Resume хавсаргахаа мартах, буруу CV илгээх, буруу хүнд хаяглах гээд л .

Гэтэл зарим тохиолдолд таны зөв гэж бодсоор ирсэн техник буруу байх нь элбэг. Таныг мөрөөдлийн ажилдаа ороход бага ч гэсэн туслах боломж бүрийг зөв ашиглахын тулд доор техникүүдээс нэг туршаад үзээрээй:

  • 1.Олдсон ажил бүртээ өргөдөл гаргах

Хүмүүс ажил хайх гэдгийг тооны тоглоом гэж ойлгоод байдаг. Хэдий чинээ resume олон илгээнэ, төдий чинээ таньтай холбогдох хүний тоо ихсэх үү?

Үнэндээ бол үгүй. Хэдэн арван газар луу анкетаа илгээснээр тухайн компани, ажлын байраа судлах, анкетаа төгс боловсрууах, чухал мэдээлэл өгөх ажил олгогч бүрт зарцуулах цагаа танаж буй хэрэг.

Хэд хэдэн ажлын байранд анкетаа илгээвэл нэгнээс нь заавал хариу ирнэ гэж олон хүмүүс боддог. Бодит байдал дээр таны энэ бодол 3 далд утгыг агуулж байна: Та юу хүсээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй байгаа, та хэт улайрснаас болоод ямар ч хамаагүй ажилд ороход бэлэн, тухайн ажлын байрны талаар мэдэгдэхүүн танд алга. Та алинд ч хамаарагдсан сайн зүйлд хөтлөхгүй шүү.

Залруулга: Тоог биш чанарыг эрхэмлэ

Ойр хавийн ижил төрлийн бүхий л газарлуу анкетаа илгээгээд байлгүй өөрийн орохыг хүсч буй компаниудын богинохон жагсаалтыг гаргаж, тэдгээрийг гүнзгий судал. Таны чадварт нийцсэн ажлын байрыг зарламагц – шаардлаганд таарах өөрийн туршлагаа хамгийн түрүүнд бичиж, тохирсон cover letter бичих хэрэгтэй.

Энэ арга нь хаа сайгүй CV илгээхээс хэд дахин илүү цаг зав, хичээл зүтгэл шаардана. Тэр хэрээрээ ярилцлаганд авах оноог тань өсгөх олно

  • 2.Маш яаралтай анкет илгээх

Та ажиллахыг хүсч буй команиудын жагсаалтыг гаргатал нэг нь ажлын орон тоо зарлалаа гэж бодьё. Тэр нь таны ур чадварт яг таарчээ. Гайхалтай биздээ! Тэгээд л та шаардлагтай бүх зүйлсээ цуглуулаад, холиод л ‘Send’ товчийг дарж – ажил олгогчид ирэх хамгийн эхний анкетын эзэн болохыг хүсчээ. Ажил олгогч тухайн ажлын байрыг хүссэн таны сэтгэлийг ойлгоод зогсолгүй таны анкет төгс байсан болохоор өөр хүмүүсээс ярилцлага авахаа больж гэнэ.

Тэгтэл: Ингэснээр та өөртөө нэмэр биш нэрмээс л авчирч байна

Залруулга: Ядахдаа нэг өдөр хүлээ

Эхний нэг цагт гэхэд л надад ирсэн 10 анкетын 9-ийг нь хогийн савруу шидэх хэрэг гардаг. Дутуу болохоор нь тэр. Хурдан хийе гэж бодоод хийвэл та жижиг зүйлсийг харалгүй өнгөрөөдөг: нэрээ зөв бичих, нэмэлт материал хавсаргах г.м. Тйимээс багадаа нэг хоног хүлээхдээ материалаа дахин дахин бичиж, өөрөө хянаж, өөр хүнээр бас хянуулж , шаардлагатай нэмэлт материалаа дахин шалгаж үзээрэй. (Дээр нь тухайн компанид ажиллаж байгаа хүнээс зөвлөгөө авбал бүр ч сайн). Ингэж олон шат дамжлагаас бүтсэн материал бараг-дөхлөө гэсэн анкетнаас хамаагүй дээр.

  • 3.Хүмүүсрүү resume хайнга байдлаар илгээх

Таны мөрөөдлийн компанид ажилладаг хүмүүсийн хэсэг рүү эргэн оръё. Тэдэнтэй уулзлаа бас ойголцлоо. Тухайн компанид ажиллахад ямар байдаг талаар зөвлөгөө авлаа. Мэдээж сайн хэрэг. Resume илгээхдээ хайнга хандаж, ийнхүү бичив: Энэ миний resume. Надад тохирох ажлын байр байвал мэдэгдээрэй. Харамсалтай нь оновчтой санаа биш.

Яахав ховорхон тохиолдолд таныг аз дайрч магад. Гэхдээ ингэх нь танд сайхан хандсан шинэхэн танил (таньд компанийхаа талаар зөвлөж тус хүргэсэн) таны төлөө дахиад цаг зарцуулах болж байна –таны resume-гуншаад, таньд тохирох ажлын байр байгаа эсэхийг шалгаад, тань руу буцааж мэдээлэл илгээх?

Залруулга: Албан ёсоор өргөдөл гаргаж, шинэ танилдаа мэдэгд

Мэдээж шинэ танилаасаа өргөдөл гаргахын өмнө зөвлөгөө авбал их хэрэгтэй. Дээр нь таны материалыг цааш дамжуулах юмуу санал болговол бүр ч сайн. Гэхдээ ийм зүйлд найдаад хэрэггүй. Өмнө нь өөрийн сурсан зөвлөгөөнүүдийг сайн дагаж, хөдөлмөрлөж, бусад өргөдөл гаргагчдын адил хичээ. Хүссэн компанийхаа вэб хуудсаар хэсүүчил, тохирох ажлын байраа хай, шаардлагатай бүх материалаа бүрдүүл.

  • 4.Арай чадал хүрэхгүй ажилд гайхалтай анкет илгээх

Буруугаар ойлгох хэрэггүй шүү. Хүн бүр өөрийн хэмжээнээс бага зэрэг дээгүүр ажлын байрлуу зүтгэх хэрэгтэй. Зорилгодоо хүрэх сайхан дээр нь та бодсоноо илүү чадвартай болж, сайн бэлтгэл хийсэн бол багахан аз байхад ярилцлагаа амжилттай дуусгаж чадна.

Гэхдээ үсрээд л хүрэх өндөр, яаж ч үсрээд хүрэхгүй өндөр хоёрын хооронд том ялгаа бий. Жишээлбэл, гурван жилийн ажлын туршлагатай хүнд гүйцэтгэх албан тушаал; хэнийг ч удирдаж байгаагүй хүнд 10 хүний бүрэлдэхүүнтэй алба. Ажил горилогчид ажлын туршлагагүй байдлаа хүсэл сонирхол, гайхалтай анкетаар орлуулах гэж олонтаа оролддог. Гэхдээ ихэнх тохиолдолд ажил олгогчид арай өөр бодолтой байдаг.

Залруулга: Өөрийн хүрч чадах ажилд анхаар

Дахин сануулахад таны одоогийн чадвар, туршлагын түвшинд тохирох ажилд алтан цагаа зарцуулаарай. Ихэнх талаараа та шаардлаганд хүрч байгаа ч зарим талаараа бага зэрэг өндөрт байхад гэмгүй.

Эцэст нь хэлэхэд та сайн ажил олгогчийн нүдээр нэг харах гэж оролдоод үзээрэй. Хэтэрхий богино хугацаанд амжуулах, хэтэрхий олон зүйлийг онилох мөн бусдаар их зүйл хийлгэх гэж оролдох нь таны хүссэн үр дүнг авчрахгүй.Багахан өөрчлөлтийг хэрэгжүүлснээр та ярилцлагын хаалгыг нээж чадна шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04