Яагаад бага горьдох нь таныг аз жаргалтай болгодог вэ?
2016, 11 сарын 3. 1:550

Шинэ хотод нүүж ирэхдээ амьдралаа шинээр эхэлж байна гэж бодоод, их л том хүлээлттэй байлаа. Уран зургийн үзэсгэлэнгийн нээлт үзэж, шинэ ресторануудаар зочилж, хамгийн дээд давхраас орчноо харан зогсоно хэмээн төсөөлж байлаа. Гэвч ийм зүйл барагтаа л тохиолдсонгүй.

Сайхнаасаа илүү саар хором мөчүүд өнгөрч, ихэнхдээ л ганцаардаж, бачимдаж, ядарч байв. Шинэ хотоос хүлээж буй найдлага, горьдлогоо дахин тодорхойлох хүртэл ийм нөхцөл байдал намайг дагалаа. Лондонгийн коллежийн хийсэн судалгаагаар аз жаргал нь юмс хэр сайн өрнөж байгаад биш харин найдаж байснаас хэр дээр эсвэл дор байгаагаас хамаардаг байна.

  • 1.Амьжиргаагаа доошлуулах

Байгаа мөнгөндөө тааруулан амьдарч болохгүй, олсон орлогоо зарлага болгоод байж болохгүй. Нэг өрөө байр түрээслэхийн оронд студи маягийн гал тогоо, унтлагын болон зочны өрөө нь цугтаа жижиг байр түрээслэ. Эсвэл өөр шигээ амьжиргааны түвшинтэй хүнтэй хамтарч түрээслэсэн ч болно. Нэгэнт өөрийн авч чадах зүйлийн хязгаарыг тодорхойлоход бүх зүйл амар болдог. Илүүг харсан ч авах хүсэл төрөхөө байдаг.

  • 2.Найзтай болох ч гэсэн өөр болсон.

Цайны цагаараа найзуудтайгаа уулзалдан, дурлалын яриа ярьж өнгөрөөнө гэдэг реалити шоун дээрх амьдрал. Үнэндээ бол хүмүүс ажлаа хийгээд завгүй байна. Зарим нь гадагшаа юм уу хөдөө томилолтоор явна. Зарим нь хүүхэдтэй тул уулзаж амжихгүй. Эсвэл ээлжийн ажилтай. Иймээс л дотны найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөж байна гэж хэт найдах дэмий.

Харин миний хувьд итгэлт хэдэн найзаасаа гадна хэд хэдэн найзын хүрээлэлтэй. Энэ хүрээгээ ч тогтмол тэлдэг. Надаас өөр сонирхолтой, өөр аж амьдралтай, үзэл бодолтой хүмүүстэй уулзах дуртай. Энэ холбоогоо тавьж болохгүй. Энэ нь нэг бол баасан гарагийн найзын хэмжээнд үлдэж болно эсвэл ирээдүйн карьерт тань хэрэг болж болно.

  • 3.Юм бүхэнд за гэж хэлье.

Таныг гайхам адал явдалд уриалж буй бүх зүйлд зөвшөөрч байгаарай. Ингэлээ гээд том олз олохгүй ч гэсэн та инээж хөхөрч. Инээд гэдэг үнэ цэнэтэй зүйл юм шүү.

Сошиал медиа хэрэгсэл биднийг хамгийн сайхан гэсэн үдэшлэг цэнгүүнд дууддаг. Гэхдээ энэ бол зориуд бидэнд харуулж буй зүйл. Үүнээс өөр хийж болох зүйлс үнэндээ олон бий. Таныг гэж гараа сунган урьж буй хүмүүст цаг гаргаарай. Өөр тийшээ явсан бол илүү сайхан байх байжээ гэж санаа зовох хэрэггүй. Бүрэнхийд сагс тоглоод үз. Өмнө явж байгаагүй газруудаар салхил. Заримдаа хамгийн сайхан дурсамжууд бол таны огт төлөвлөөгүй зүйлс байдаг. Та зөв л бодолтой байхгүй бол бүх зүйл хогийн мэт санагдана шүү.

  • 4.Ширээний ард уйтгарлан идэх үдийн хоол бол байдаг л зүйл.

Амлаж байсан өдрийн хоолны цагаа өгөхгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Тийм таатай зүйл биш боловч карьер бол таны эрхэм зорилго. Одоо зарцуулсан илүү цаг тань ирээдүйд хэрэг болно.

Энэ боломжийг ашиглаад хоол сайн хийдэг болоорой. Амттай гэж бодсон жороо хадгалж аваад туршаад үз. Таалагдахгүй бол дахиж хийх хэрэггүй. Найзуудынхаа хэрэгжүүлж буй дэглэмийг цугтаа бариад үз. Дараа нь дахиад өөр дэглэм барь. Болохгүй бол дахиад л соьчих.

  • 5.Нэгэн хэвийн байдалд дас.

Олон арга хэмжээ, шоу зохион байгуулагдаж байгаа ч гэсэн танд хуваарь гэж бий. Та өдөр бүр тансаглаж, өндөр өсгийт дээр явах боломжгүй. Үүнд дас. Хуваариа дагана гэдэг бол насанд хүрсэн хүний нэг хэсэг. Харин насанд хүрнэ гэдэг нь зарим талаараа уйтгартай байдаг.

Хэдий тийм ч таны хамаг амьдрал хуваарьт захирагдаж болохгүй. Мөн ингэлээ гээд би өнгөрсөн сарын туршид ажилдаа явж, гэртээ харьж, оройн хоолоо идэж, 10 цаг гээд унтлаа хэмээн гомдоллох хэрэггүй.

Энэ бол гоо сайхны хэмнэл. Таныг арьсыг эрүүлжүүлж мөнгийг тань хэмнэх хэмнэл. Олон зүйл хийх гэж оролдсоноор босгох гэж буй карьераа сайтар анхаарч чадахгүйд хүргэдэг.

Ажлын өдөр тань урт санагдаж, амралтын өдөр тань богино санагдаж болно. Гэхдээ таны амьдрал дөнгөж эхэлж байна. Одооноос эхлэн улам өгсөх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04