Онлайн курсын талаар мэдэх ёстой бүх зүйл – II хэсэг (Карьераа өсгөхийг хүсч байвал)
2016, 10 сарын 28. 10:230

Та лав сүүлийн үед энэ зөвлөгөөг олон сонссон байх: Чи онлайн курсэд суугаад үз. Онлайн курс чинь ийм хэрэгтэй байхгүй юу.Онлайн курс их гоё мэдээлэл өгдөг.

Гэхдээ үүнд хамрагдлаа гээд та юу авч чадах вэ? Яагаад тийм хэрэгтэй гэж? Суралцахад хэрэгтэй болов уу?

Та ийм асуулт тавьдаг ганц хүн биш ээ. Үр шимийг нь мэдрэхээсээ өмнө ийм асуултыг тавьж л байдаг. Миний суралцаж авснаар онлайн курс бол хэрэгтэй гэдгээс илүү тоглоомыг өөрчлөгч юм.

Ямар төрлийн хичээл байдаг вэ?

Бүх л төрлийн хичээл бий. Та нохойнууд хэрхэн сэтгэдэг, бясалгал хийх, цагаан хоолтон болох гэсэн хачин сонирхолтой курсэд сууж болно.

Үүнээс гадна резуме дээрээ бичиж болох таны ажил мэргэжилтэй холбоотой хичээл ч бий. Зарим сайтууд тодорхой нэг төрлийн хичээл санал болгодог. Харин зарим нь тодорхой чадвар хөгжүүлэх гэсэн эсвэл жинхэнэ их сургуулиудын хичээл санал болгодог. Та бүтэн цагийн эсвэл хагас цагийн хичээлд хамрагдаж болно. Хичээлийн видео нь урт богино гээд төрөл бүр. Хоорондоо хамтарч хийх төсөл, вэбээр олныг хамруулсан яриа хэлэлцээр үүсгэх боломж бий. Зарим нь төлбөртэй, сарын тэдэн төгрөг гэж заасан байдаг. Гэхдээ үнэ төлбөргүй маш олон курс бий.

Ажил хайх, өөрийн хүсэл тэмүүллийг олох, өөрийн брэндийг байгуулах, хэлэлцээр хийх, маркетинг, сошиал медиа, олны өмнө илтгэл тавих гээд танд яг одоо хэрэг болох маш олон хичээлийг мэргэжилтнууд танд зааж, хамгийн сайн агуулгыг хүргэдэг билээ.

Ажил хайх явцад хэрэг болох уу?

Таны ажил хайх явцад тусалж чадна. Та зорьж буй зүйлийнхээ өмнө өөрийгөө басаж, хязгаарлаж болохгүй. Онлайн курс нь таны гайхалтай эхлэл байж чадна. Холбогдох курсэд суралцаж, резумегийн боловсрол гэсэн хэсэгт байрлуулж, ирээдүйн ярилцлагын үеэр тэр талаар ярих нь таныг мэргэжлийн чадвараа дээшлүүлэх сонирхолтой хүн болохыг илтгэдэг. Ажил олгогчдын хувьд нөөц боломж ихтэй, тухайн цаг үеэсээ түрүүлэн явахын тулд үйлдэл хийдэг, өрсөлдөх чадвар бүхий хүмүүст их таатай ханддаг.

Нэлээд олон хүнээс ярилцлага авагчтай илүү ойр холбогдож, бүр ажилд ороход нь тусалсан талаар сонсож байлаа. Тухайлбал, шал өөр салбарын ажлын ярицлагад орохдоо кодчилох курсээс сурсан сонирхолтой мэдлэгээ хуваалцаж, гайхалтай яриа өрнүүлж болно.

Хамгийн гол нь би ийм ийм курсэд суралцсан гэж хэлэх биш харин ямар мэдлэг хуримтлуулж чадсанаа хэлэх хэрэгтэй.

Резуме дээр суралцсан хичээлээ хэрхэн байршуулах вэ?

Та хичээлд сууж, ирээдүйн ажил олгогчдоо харуулмаар байдаг. Гэхдээ яаж тэгэх вэ? Энэ талаар хэрхэн ярих вэ?

Та ямар төрлийн хичээлд суусан мөн ямар ажилд орох гэж байгаагаас хамаарна. Ер нь бол онлайн курсыг товч, нэг нэгээр нь цувуулан бичих маягаар жижиг хэсэгт тусгайлан байрлуулна. Ажлын туршлага гэх сэдвийн дор ‘Мэргэжлийн сургуулилт’ гэсэн сэдэв нээн бичиж болно.

Нэмж хэлэхэд таны одоогийн мэргэжилтэй холбоотой биш л бол онлайн курсуудын танилцуулга, тайлбарыг бичих шаардлагагүй.

Карьераа өөрчилөхөд ямархуу байдлаар хэрэг болох вэ?

Карьераа өөрчлөхөд ямар нэгэн зүйл дутагдаж байгаа нь илт байдаг. Таны резуме дээрх чадвар, бодит амьдрал дээрх чадвар, тусгайлсан сэдвийн талаарх мэдлэг. Харин онлайн курс нь тэрхүү хоосон зайг нөхнө. Ялангуяа та цөөн хэдэн шалгуур дээр бүдрэх гээд байвал илүү хэрэг болдог.

Үүнээс гадна онлайн курс нь карьераа үнэхээр өөрчлөхийг хүсч байгаа эсэхээ ойлгоход тусладаг. Та бичих дадлын нэг курсэд суралцсаны дараагаар сэтгүүл зүйн салбарт ороход хараахан бэлэн болоогүй гэдгээ мэдэж болно. Эсвэл сошиал медиагийн хичээлд суусны дараагаар таны сэтгэл илүү ихээр боргилж, маркетингийн салбарт хурдан хөл тавихаар шийдэж болно.

Одоогийн ажилд маань нэмэр болох уу?

Ерөнхий редактор Адриан Гранзеллад энэ талаарх гайхалтай түүх бий. Тэрээр бичих дадлын хичээлд суужээ. Ингэхдээ гоо сайхны талаар нийтлэл бичих даалгавар авав. Сэдэв нь хөмсөг зулгаах. Ингэхдээ хөмсөг, зулгаах гэсэн үгийн аль алийг нь нэгээс олон удаа бичиж болохгүй аж. Өнөөдөр хүртэл Адриан энэ тактикыг хэрэглэдэг. Сайн нийтлэл бичиж байхдаа нэг үгээ олон давтахгүйг хичээдэг.

Яг л сургуульд байхад багшийн хэлсэн зарим нэг үгс олон жил толгойд цуурайтаж байдаг шиг. Онлайнаар сурах нь үүнээс ялгарахгүй. Гэхдээ хамгийн гоё нь та хүссэн үедээ шинэ хичээлд хамрагдаж болно.

Иймд танд илүү цаг байвал ажлын чадвараа сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Эсвэл компанийнхаа нөөц боломжийн талаар илүү сайн мэдэхийг хүсвэл суралцаад үзээрэй.

Ингэж үзвэл онлайн курсын хэрэгцээ өндөр. Танд ажил амлахгүй, таны цалинг шууд нэмж, тушаал дэвшүүлэхгүй. Гэвч энэ нь таны зорилго бол түүнд хүрэх зөв эхлэл болж чаддаг.

Үргэлжлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47