Таныг зовоож буй зүйл стресс биш ээ. Харин юу гэвэл ...
2016, 10 сарын 27. 11:190

Стрессний биед үзүүлэх цөөн хэдэн шинжийг дурдвал: булчин зангирах, нуруу болон хүзүү хөндүүрлэх, унтахад хэцүү болох, хоолны дуршил өөрчлөгдөх, дуртай байсан зүйлээ таашаахаа болих гэх мэт. Бие махбод эдгээр шинжээр дамжуулан ачааллаа хэтрүүлсэн болохоо мэдэгдэж байгаа юм. Тэгэхээр уг шинжийг мэдрэх болсон суурь шалтгаан юу вэ? Айдас.

Сүүлийн 20 гаруй жилд хийгдсэн судалгаа дээр суурилан амжилттай яваа хүмүүсийн ажлын зуршлыг судаллаа. Энэ нь тэд нар стресс мэдэрдэггүй гэсэн үг биш. Тэд нар стресстдэг боловч бидний ихэнхтэй ижил маягаар биш аж. Тэд стрессийг голдуу дарамт шахалт болоод айдастай холбон илэрхийлдэг байна. Женерал Электриксийн гүйцэтгэх захирал асан Жак Велшийн хувьд:

Иймэрхүү байгууллагыг удирдахад анхандаа айх болно. Та сүйрүүлчихнэ гэж айна. Хүмүүс удирдагчдыг ингэдэг гэж боддоггүй. Гэхдээ энэ бол үнэн. Байгууллага удирдаж, бизнес эрхэлж буй хүн бүр орой гэртээ харихдаа уг айдастай үзэлцдэг. Би энэ газрыг сүйрүүлэх хүн болох болов уу?

Пиксарын гүйцэтгэх захирал Эд Катмуль “Creativity, Inc” хэмээх номондоо стресс гэдэг үгийг нэг удаа, зовиур гэдэг үгийг нэг удаа, айдас гэдэг үгийг 87 удаа хэлжээ.

Тэгэхээр амжилттай яваа хүмүүс стресс гэдгээс илүү айдас гэдэг үгэнд дуртай юм болов уу? Амжилттай яваа хүмүүс чухал зүйл хийж байхдаа айдсыг мэдэрдэг. Бүх амьтан айдаст хариу үзүүлдэг: буга гүйж, хулгана нүх ухаж, арслан архирдаг. Амжилтад хүрсэн хүмүүс хүний айдаст өгч болох хамгийн эрүүл хариу үйлдлийг олжээ: бусад хүмүүсээс тусламж хүсэх.

Бусад хүмүүс стрессээс болж зовж байхад тэд ийнхүү стрессээ тайлдаг. Хүүхэд хар дарахаараа аав ээжийнхээ өвөр луу гүйн орж айдсаа мартдаг. Насан хүрэгчдийн дунд судалгаа хийхэд энэхүү импульс бидэнд хадгалагдан үлдсэн болохыг илрүүлжээ. Бусдаас тусламж гуйх замаар холестролоо бууруулж, идэвхтэй эрчээ удаан хадгалахын тулд бусдаас тусламж хүсэх нь өндөр үзүүлэлт гаргадаг багийн гол шинж юм. Иймд байгууллагын толгой хэсгээс эхлэн багийн гишүүд айдас, санаа зовоож буй зүйл, алдаагаа бусдад харуулах нь хэрэгтэй болохыг ойлгуулж, хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй.

АЙДСАА ХУВААЛЦАЖ СТРЕССЭЭ ТАЙЛАХ НЬ

Амжилттай яваа байгууллагууд ажилтнууддаа ийм боломж олгодог нь энгийн нэг тохиолдол биш юм аа. Нийлэлч Жеоф Колвин Гүүгл компанийн хоолны өрөөг Fortune сэтгүүлд ийнхүү дурсэлжээ: “Тэд хоолны ширээг нэлээд ойрхон байрлуулдаг. Та сандлаасаа босохдоо хэн нэгнийг мөргөх тул шинэ хүнтэй танилцана ... хоол бол шинэ зорилгод хүрэх зэвсэг төдий. Харин зорилго нь гэвэл хүчирхэг, олон тооны, шагнамаар харилцаа”.

Гол санаа гэвэл хувь хүнийг ачаагаа ганцаар үүрэхийг нь хүчлэх биш харин байгууллага даяар дээрх харилцааг тараах юм. Энэ маягаар ажилтны сайн сайхныг дэмжих нь ажилтан бүрийн оюун санаа, сэтгэл санаа, бие физиологийн эрүүл мэндийг сайжруулахад тустай.

Хэдэн жилийн өмнө Гүүгл компани шилдэг менежерүүдээ судалж, хийдэг гурван зүйлийг нь олжээ: тэд ажилтнуудтай голцуу уулздаг, хүмүүсийн хувийн амьдралыг сонирхож буйгаа илэрхийлдэг, олон асуулт тавьдаг. Энэ бол заавар, захирамж өгдөг дарга нарынхаас өөр байгаа юм.

Ажлын газар дахь айдсын нэг талаар бэлэг гэж ойлгож болно. Ямар нэгэн зүйл болохгүй байгааг эртнээс сануулж буй дохио юм. Бүх хүмүүс стресстэхээс өмнө удирдагчид анхаарал тавих хэрэгтэй болохыг илтгэх дохио юм.

Тэгэхээр стрессийг өвчин мэт үзэхээ больжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57