Удирдлагуудын зөвлөгөө: Өөдрөг үзлээр дүүрэн байх 6 арга
2016, 10 сарын 20. 13:130

Учир нь сорилт бол хөгжих боломж.

Энтерпрёнер хүн заавалчгүй овон товонтой замаар явдаг. Өөдрөг үзэл болоод боломжтой бүхэнд итгэх нь миний төрөлх араншин. Гэвч хүнд үеүүдэд миний араншин хүчрэхгүй болдог. Өөрийгөө гайхмаар мэдлэгтэй хүмүүсээр хүрээлүүлснээр манай байгууллага байнга суралцаж байна гэсэн итгэлийг надад өгдөг. Энэ бол багийн хүчин зүтгэл.

  • -Надим Хоссайн, BrightFunnel-ийн гүйцэтгэх захирал болоод хамтран үүсгэн байгуулагч.

Чи өөртөө итгэх ёстой. Хэрэв тэгэхгүй бол чамд хэн ч итгэхгүй. Амжилт авчрахаар төлөвлөгөө боловсруулж, өөрийгөө амжилтад хүрч чадна гэх гуйвшгүй итгэлтэй бол.

  • -Давид Жонсон, Fireman’s Brew-ийн үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилтан

Би өөрийн бизнесийг эхлүүлж, гүйцэтгэх захирлаар ажиллаад 12 жил болж байна. энэ хугацаанд гайхмаар туршлага юм уу өөр нэгэн талархууштай зүйл болон хувирсан хүнд үе их тохиолдсон. Миний хувьд Харж байя гэсэн хандлагыг бамбай болгон, эерэг бүхэн дээр төвлөрөхийг хичээдэг. Хэрэв өндөрт гарах юм уу доош уруудахдаа сэтгэл хөдлөлөө барьж дийлдэггүй байсан бол энэ бизнесээс хэдийн хасагдсан байна.

  • -Рэбекка Деванэй, Hunter Creative Labs-ийн гүйцэтгэх захирал

Алсын хараатай, гар нийлэн ажиллаж чаддаг шилдэг гэх хүмүүсийг өөрийн эргэн тойронд байлга. Мөн өөртөө үнэнч байлгахын тулд тэднийг зоригжуулж байх хэрэгтэй. Хүн бүрийн анхаарал төвлөрсөн мөн нэг зүг рүү зүглэж байхад өөдрөг үзэл бол гүйцэтгэлийн энгийн нэгэн хэсэг болдог. Шинэ сурсан зүйлээ сонордуулдаг багтай байхад байнга л дараагийн туршин үзэх зүйлээ бодож, дараагийн удаа юж хийхээ тунгаадаг болно.

  • -Нихио Хасижа, Azuqua-ийн гүйцэтгэх захирал.

Би сорилт бүрийг боломж хэмээн харж, асуудал бүхэнд шийдэл байдаг хэмээн үздэг. Хүнд үе тохиоход өөрийн зорилгоо томоор нь хардаг. Ингэснээр чухал зүйл дээр төвлөрч, жижиг зүйлсийг явуулж чаддаг. Надад хамаг хариу нь байхгүй гэдгийг мэдэх тул өөрийн зөвлөхүүдийн зөвлөгөөг сонсоно.

  • -Лори Торрес, Parcel Pending-ийн гүйцэтгэх захирал болоод үүсгэн байгуулагч. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00