Амьдрал дахь сөрөг нөлөөлөлтэй хэрхэн тэмцэх вэ?
2016, 10 сарын 18. 9:500

Таныг ийм хүн болоход юу хамгийн голлох нөлөө үзүүлсэн болохыг хэмжин үзэхийг хүсч байгаа бол энэ зүйл хамгийн дээр жагсана: Амьдралдаа орохыг зөвшөөрсөн хүмүүс ба тэдний санаа бодол. Миний зөвлөгч Шоаф нэгэн үнэтэй зөвлөгөө өгсөн нь Хүмүүсийн үзүүлэх нөлөөг хэзээ ч битгий доогуур үнэл. Дэргэдэх хүмүүсийн үзүүлэх нөлөө туйлын их. Бусдын нөлөөнд хэр их автаж буйгаа голдуу анзаардаггүй. Үүний шалтгаан гэвэл тэрхүү нөлөөлөл урт хугацааны туршид аажмаар өргөжин тэлсээр ирсэнд орших аж.

Хэрэв та ном уншдаггүй хүмүүсийн дэргэд байдаг бол таны ном унших магадлал буурна. Эцэстээ хүрч өөрийгөө яагаад ийм болсныг асуух хүртэл хүмүүс хажуунаас нударсаар л байдаг.

Иймд өөрөөс асуух хэрэгтэй хэдэн асуултыг хүргэж байна. Эдгээрийн тусламжтай одоогийн байдалдаа үнэлэлт дүгнэлт өгөх юм.

  • 1.Би хэний дэргэд байна вэ?

Хамгийн ихээр хамтардаг хүмүүсээ дотроо тунгаан бодно. Таны амьдралд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлдэг хүн тус бүрийн талаар бодох хэрэгтэй.

  • 2.Энэ хүмүүс надад юу хийж өгч байна вэ?

Асуух гол асуулт гэвэл: Тэд намайг юу хийхэд хүргэдэг вэ? Тэд надад юу сонсгож байна вэ? Тэднээс болж би юу уншиж байна вэ? Тэднээс болж би юу бодож байна вэ? Тэд намайг юу ярихад хүргэж байна вэ? Тэд намайг юу мэдрэхэд хүргэж байна вэ? Тэд намайг юу хэлэхэд хүргэж байна вэ? Бусад хүмүүс хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар нухацтай бодох хэрэгтэй. Эерэг болон сөрөг талаар.

  • 3.Энэ зүгээр үү?

Магадгүй таны гар нийлж, дэргэд нь байгаа хүн бүр нааштай, эрч хүч өгсөн нөлөө үзүүлдэг байж болно. Нэг бол олон дунд цөөн хэдэн хорхойтсон алим байж болно. Миний санал болгож буй санаа бол тэр бүрийг ойроос мөн хөндлөнгөөс хар. Юм бүрийг дахин харах хэрэгтэй. Тэр тусмаа нөлөө үзүүлэгч хүчин зүйлсийг. Аль аль нь таныг хаа нэгтээ аваачих боловч гагцхүү нэг нь таны явах хэрэгтэй зүгт хүргэнэ.

Амьдралд үзүүлж буй хүмүүсийн нөлөөллийг тоохгүй өнгөрөх нь хялбар. Хүмүүс голдуу Би энд амьдардаг. Гэхдээ энэ нь тийм ч хамаатай биш. Би энэ хүмүүстэй ойр байдаг тэглээ гээд буруудсан зүйлгүйгэдэг. Би лав тэр бүхнийг дахин нэг харж үзэх байсан. Бүх зүйлээ хамаатай гэдгийг санах хэрэгтэй. Мэдээжийн хэрэг зарим зүйл нь бусдаас илүү хамаатай байх боловч бүх зүйл тодорхой хэмжээтэй. Тэгэхээр таны эргэн тойрны хүмүүс эерэг эсвэл сөрөг хүрээ рүү аваачиж байгаа эсэхийг олох хэрэгтэй болж байна. Үл тоомсорлох нь хамгийн оновчтой арга болж чадахгүй. Харин олж мэдэх нь хамгийн оновчтой.

Хүмүүсээр өөрийн амьдралыг хэлбэржүүлэх, явах зүгээ шийдүүлэх, дарамтад нь өртөх, гараа гинжлүүлэхэд амархан. Хамгийн гол асуулт бол: хэн болохыг хүсдэг тэр хүнээ болох боломжийг өөрт өгч байна уу?

Хэрэв үгүй бол таныг хойш чангааж буй харилцааг зохицуулах хэрэгтэй.

  • 1.Нийлэхгүй байх.

Үүнийг хялбар шийдвэр гэж хэлэхгүй. Эсвэл хөнгөн хандах хэрэг ч биш. Гэхдээ зарим тохиолдолд үүнээс өөр гарц байдаггүй. Тодорхой сөрөг зүйл дахин нөлөө үзүүлэхээс сэргийлэхийн тулд энэхүү хүнд шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог. Амьдралын чанарыг хадгалж үлдэх шийдвэр билээ.

  • 2.Харилцаагаа хязгаарлах

Их нөлөө үзүүлдэг хүмүүстэй олон цагийг харин бага нөлөө үзүүлдэг хүмүүстэй цөөн цагийг өнгөрөөдөг. Харин үүний эсрэгийг хийхэд амархан. Өөрийн нэн тэргүүний зүйлс болоод үнэт зүйлсээ нэг хараад үз. Бидний мэдэлд маш бага цаг байна. Үүнийг ухаалгаар ашиглахыг хүсэхгүй байна уу?

  • 3.Хүрээгээ тэлэх

Миний хувьд үүн дээр голчлон анхаарахыг зөвлөдөг. Хамтдаа илүү их цагийг өнгөрөөж болох өөр нэгнийг ол. Тэднийг өдрийн хоолонд урьж, хэрхэн энэ өндөрлөгт хүрсэн эсвэл амжилтад хүрсэн талаар нь сонирх. Гэхдээ энэ нь заавалчгүй санхүүгийн амжилтад баригдахгүй. Гэрлэлтээ гайхалтай хэвээр нь удаан хадгалсан, эцэг эхийн үүргээ сайн гүйцэтгэж байгаа хүмүүсээс суралцаж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23