Ажиллагсдыг сургах, бэлтгэх, хөгжүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлс
2016, 10 сарын 14. 9:370

Сүүлийн хэдэн жилд хөдөлмөрийн зах зээлд нэлээдгүй олон өөрчлөлт болж өрнөлөө.

  • Чадварлаг ажилтны төлөөх өрсөлдөөн
  • Ажиллагcдыг татах болоод хадгалж үлдэх нь нэг талаар томоохон сорилт болсон
  • Нэмэлт чадварын хэрэгцээ гарсан
  • Ажиллагсдыг бэлтгэх, хөгжүүлэх санхүүжилт хийх асуудал үүссэн
  • Ажлын аюулгүй байдал улам багассан
  • Ажилтны тушаал дэвших боломж илүү хязгаарлагдмал болсон

Эдгээр өөрчлөлт нь одоогийн ажиллагсдын сурах, бэлтгэх, хөгжих явцад хөрөнгө оруулах нь ямар чухал болохыг илтгэж байгаа юм.

Чадварлаг ажилтны төлөөх өрсөлдөөн

Өнөө үед чадварлаг ажилтны төлөөх өрсөлдөөн урьд өмнөхөөс ширүүсч байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэх нь тодорхой боллоо.

CPRN-ийн хийсэн ашгийн бус секторын ажлын чанарын талаарх судалгаагаар хувийн байгууллагын ажиллагсдыг өндөр боловсролтойгоос гадна төслийн менежментийн чадвар болоод зохион байгуулах чадвар сайтай хэмээн цохон тэмдэглэжээ.

Ажиллагсдыг татах ба авч үлдэх

Ажиллагсдыг өөрт татах, өөрийн байгууллагад үргэлжлүүлэн авч үлдэх нь нэг талаар сорилт болон хувирчээ. Дээрх судалгаагаар үүсч буй сорилтыг даван гарахын тул ажиллагсдын ажиллахыг хүсдэг ажлын байрыг бий болгож, хадгалах хэрэгтэй аж. Ажлын чанарын үндсэн хэсэг бол ажиллагсдыг сурах боломжоор хангах юм.

Ажлын чанарын хамгийн чухал хэмжигдэхүүн бол тухайн ажилтны чадвар, чадамжийг ашиглахаас гадна хөгжих боломжоор хангах байдаг. Үүнд албан сургуулилт, ажлын байран дээр суралцах боломж, тушаал дэвжих, карьераа ахиулах зэргийг хамруулан ойлгоно.

Нэмэлт чадварын хэрэгцээт байдал

CPRN-ийн өөр нэгэн тайланд ашгийн бус секторын чадвар болоод сургуулилтын талаар дурдсан байдаг. Тайлан бэлтгэгчид олдсон мэдээллүүд дээр тулгуурлан: Ямар чадвар шаардагдах нь ихэсч байгааг урьдаас хэлэхэд хэцүү болсон. Асуудлын гол нь энэ юм. Тэр тусмаа ашгийн бус секторын мэргэжилтнүүдэд ирээдүйд ийм чадвар хэрэг болно гэхэд их хэцүү болсон.

Ажиллагсдын бэлтгэл, хөгжүүлэлтэд төсөв тавихад асуудалтай болсон

Ямар хэмжээний төсөв тавих нь зохимжтой талаарх асуудал их ярвигтай. Ажиллагсдыг бэлтгэх, хөгжүүлэхийн тулд нөөц боломжоо ашиглах шаардлага нэмэгдэх болсон боловч хангалттай санхүүгийн нөөц боломж байхгүй байдаг. Үнэндээ бол санхүүгийн тодорхой байдал бүрэлдсэн тохиолдолд бэлтгэл болон хөгжүүлэлтэд зориулагдах төсөв хамгийн түрүүнд хасагддаг.

Ажлын байрны аюулгүй байдал улам дордсоор байна

Ажиллагсдын ажлын байрны аюулгүй байдал өмнөхөөсөө дордсоор байна. Хүмүүс ажлын амьдралынхаа явцад олон ажил олгогчидтой хамтран ажиллаж, өөр өөр карьер хөөнө гэсэн хүлээлттэй болсон. Энэ байдлыг бодит байдал дээр тусган үзвэл ажил олгогчид хувьсан өөрчлөгдөх чадвар бүхий ажилтнуудыг илүүтэй эрэлхийлэх болсон.

Тушаал дэвших багахан боломж

Ихэнх байгууллагын бүтэц нь хөндлөн хэлбэртэй болсон. Ингэснээр тушаал дэвших боломж бага болдог. Байгууллагууд дээш гарч болно гэх сэдлийг төрүүлэх нь ажилтны ажлын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49