Ажил олгогчид яагаад боловсролын зэрэг рүү харахаа болих хэрэгтэй вэ?
2016, 10 сарын 12. 9:240

Ажил олгогчид яагаад боловсролын зэрэг рүү харахаа болих хэрэгтэй вэ? (Оронд нь голчлон анхаарах 6 зүйл)

Зөв хүнээ олох амаргүй. Ажил олгогчид сэтгэлгээгээ өөрчлөх шалтгааныг ийнхүү дурдаж байна.

Үнэндээ гэвэл их сургууль төгсөөгүй боловч ухаантай, чадвартай залуус гадуур олон бий. Гүүгл компанид ажиллаж байсан хүний нөөцийн менежер Лазцло Бок ч гэсэн үүнтэй санал нийлдэг. Тэрээр 2013 онд Нью-Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагандаа их дээд сургуулийн дипломгүй ажилчдын Гүүгл компанид эзлэх хувь сүүлийн жилүүдэд идэвхтэй нэмэгдэж байгаа талаар ярьсан байдаг.

Хоёроос гурван жилийн дараа таны гүйцэтгэх чадвар нь таны сургуульд суралцаж байх үеийн гүйцэтгэх чадвартай огт холбоогүй болно. Учир нь их дээд сургуульд шаардагддаг чадвар тэс өөр байдаг. Түүнчлэн та ч бас үндсээрээ өөр хүн болсон байдаг. Та сурч, өсч, аливааг өөрөөр хардаг болдог.”

Тэгэхээр ажил олгогч та боловсролын зэрэг рүү харахгүй юм бол өөр юу руу харах вэ:

  • 1.Тэдний шийдсэн асуудал

Танай компани хичнээн жигдхэн явж байгаа ч гэсэн өдөр тутамд жижиг асуудал үүсч байдаг.

Иймээс л асуудал шийдэгч нар сайн ажилтан байж чаддаг. Анкет ба ярилцлагын явцад тэдний даван гарсан саад болоод шийдэж байсан тодорхой нэгэн асуудлыг боломжит ажил горилогчдоос асууна.

  • 2.Эерэг сэтгэх чадвар

Хэн ч таагүй ажлын амьдралыг мэдэрч болно. Хэрэв ажил горилогч өмнөх ажил олгогчийн талаар сөрөг зүйлс ярьвал танай байгууллагын талаар мөн адил зүйл ярих нь ердөө цаг хугацааны асуудал байдаг.

Эсрэгээрээ туулсан зүйлээсээ суралцдаг хүмүүст анхаарлаа тавь. Тэр тусмаа алдаа гаргаж түүнээс сургамж авсан хүмүүс танай хамт олонд их зүйлийг өгч чадна.

  • 3.Өөр амьдралыг туулсан

Бусдаас өөрөөр өсч торнисон, өөр амьдрал туулсан хүмүүсийг эрж хайгаарай. Ингэж чадвал танай байгууллагын хүрээ олон талт болж чадна.

Өөр үзэл бодлыг нэвтрүүлснээр бүлгийн сэтгэхүй хумигдаж, шинэ санаачлагыг дэмждэг онцлогтой.

  • 4.Туршлагыг эрэлхийл.

Нэг салбарт олон жил ажилласан хүмүүс боловсролын зэрэггүй хэдий ч бодит практик, жинхэнэ мэдлэг эзэмшсэн байдаг.

Нэмж хэлэхэд хамааралгүй салбарт туршлагатай хүмүүс ч гэсэн нэмэр болдог. Тэд бусдаас уян хатан байж, асуудлыг олон талаас хардаг. Түүнчлэн хэрэгтэй бол хувцсаа солиод өөр үүрэг гүйцэтгэх сонирхолтой байдаг.

  • 5.Сэтгэл зүйн чадварыг харгалз.

Үндэслэлтэй шүүмжээс өөрт хэрэгтэй зүйлийг хэрхэн авдаг мөн шаардлагатай үед сөрөг саналыг хэрхэн хүлээн авдаг талаар асууна.

  • 6.Өөрийн ажиллагчид руу хар.

Сайн ажилтнуудаас санал болгох хүн байгаа талаар асууж болно. Ихэнх тохиолдолд тэд компанийн өдөр тутмын ажилд ямар хүн хэрэгтэй байгааг мэдэх тул тохирно гэж бодсон хүн санаанд нь байж магад.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42