Мөрөөдөлдөө хүрэх 7 алхам
2016, 10 сарын 6. 10:220

Зорилгоо биелүүлмээр байна уу? Хэрхэн биелүүлэхийг тань заая.

Мөрөөдөлдөө хүрэх амархан бас дардан биш боловч хүрч чадсан хүмүүс нэг л ижил замаар явсан байдаг. Хэрэв та амжилт гаргахаар оролдож байгаа бол доор дурдах явцтай танилцаж, хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

  • 1.Мөрөөд. Бүх зүйл таны дотроос урган гардаг. Гайхмаар амжилт бүхэн нэг хүний оюун санаанаас ургасан байдаг. Боломжтой хэмээн итгэхийн тулд би мөрөөддөг. “Хэрэв тэгвэл яах вэ?” гэсэн асуултад хариулах хугацаа өг. Том сэтгэ. Сөрөг бодлоос болж эр зоригоо мохоох хэрэггүй. Та мөрөөдөгч байхыг хүсч байна. Өөрийнхөө, гэр бүлийнхээ, бусдын гарт буй боломжийн талаар эргэцүүл. Хэрэв мөрөөдөл тань таныг дааруулаад байвал дахин ноцоо. Таны мөрөөдлөөс оч дүрэлзэх учиртай.
  • 2.Итгэ. Мөрөөдөл том байх хэрэгтэй. Таны чадамжаас хальсан байх хэрэгтэй. Гэхдээ итгэж болохуйц байх хэрэгтэй. Хэрэв хэдэн зүйлс ингэвэл, тэд нар туславал, би сайн хичээвэл энэ мөрөөдөл хэдий том ч гэсэн биелэнэ гэж чадахаар байх хэрэгтэй.
  • 3.Хар. Том зүйлд хүрч чаддаг хүмүүст зуршил бий. Тэд юмсыг хардаг. Эвдэрхий сандал дээр суунгаа 25 сая долларын компанийн гүйцэтгэх захирлын өрөөнд алхаж буйгаар өөрийгөө төсөөлдөг. NBA-ийн шилдэг чөлөөт шидэгч сагсанд бөмбөг орж байна гэж төсөөлдөг. Уран илтгэгч өөрийгөө эрч хүч, сэтгэл хөдлөлөөр цалгилсан илтгэл тавьж байна гэж төсөөлдөг. Энэ бүхэн нь таны оюун санааг мөрөөдөлдөө хүрэхэд нь бэлтгэж өгдөг.
  • 4.Хэлэх. Маш олон мөрөөдөгчид хол явж чаддаггүйн учир бол мөрөөдлөө хадгалдаг. Тэдний дотор л амьдардаг чимээгүй мөрөөдөл болдог. Хэрэв мөрөөдөлдөө хүрмээр байвал олон хүнд хэлж байгаарай. Учир нь бид байнга хэлээд байвал улам их итгэдэг. Хэрэв та энэ талаар яриад байгаа бол боломжтой гэсэн үг. Өөр шалтгаан гэвэл энэ нь биднийг итгэл даахаар болгодог. Бусдад хэлснээр хожим үйл хөдлөл болдог жамтай.
  • 5.Төлөвлө. Мөрөөдөл бүхэн төлөвлөгөө болох учиртай. Төлөвлөсөн зүйлээ авах нь тодорхой гэсэн үг бий. Таны мөрөөдөл зүгээр байж байгаад биелэхгүй нь тодорхой. Та тогтмол ширээний ард сууж, мөрөөдөлдөө хүрэх төлөвлөгөө, стратеги боловсруулна. Бүхий л жижиг зүйлсийн талаар бод. Төлөвлөгөөгөө биелүүлж болох жижиг хэсэг болгон хуваагаарай. Дараа нь төлөвлөгөө бүхий мөрөөдлийн жижиг хэсгүүдээ биелүүлэх хугацаа зааж өгнө.
  • 6.Хэрэгжүүл. Энэ хэсгийг алгасаж болдог бол ямар сайхан бэ? Харамсалтай нь амжилтад хүрсэн хүмүүс шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүс. Дэлхийн ихэнх хүмүүс буйдан дээрээ суугаад цуврал кино, нэвтрүүлгээ үзэж байхад тэд мөрөөдөл, зорилгодоо хүрэх гээд ажиллаж байдаг. Надад нэг тэгшитгэл бий. Богино хугацааны ажлыг олон удаагаар үржүүлвэл урт хугацааны ололт амжилт гарна. Хэрэв та өдөр бүр ажиллаж чадвал мөрөөдөлдөө жинхнээсээ хүрнэ. Дайн ба энхийг хуудас хуудсаар нь маш урт хугацаанд бичсэн байдаг.
  • 7.Таашаа. Хэрэв та зорилгодоо хүрч чадвал мөрөөдөлдөө амьдарч чадна. Ингэхдээ таашаахаа мартав. Үүнээс гадна тэр хүртэл туулсан адал явдлаа хүртэл таашаа. Зам зуур явахдаа өөрийгөө урамшуул. Зорьсон газраа очихдоо бүр томоор урамшуул. Бусдад сэтгэлээсээ тусалж, өглөгч ханд. Өөрийн мөрөөдлөөр бусдыг хөгжүүл. Дараагаар нь нэгдүгээр алхам руу эргэж оч. Энэ удаа арай томоор мөрөөд.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
16
0
0
0
0
1
Онцлох мэдээ
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52