Тодорхойлох захидал бичих жишиг загвар
2016, 10 сарын 5. 10:470

Таны шууданд шинэ имэйл ирлээ. Таны хуучин хамтран ажиллагчаас иржээ. Түүний имэйлийн толгой хэсгийг хартал тодорхойлох гэх үг таны харааг булаах нь тэр. Гэнэт дарамттай мэдрэмж төрлөө. Дараа нь ямар зүйл бичсэн нь тодорхой. Таныг тодорхойлох захидал бичиж өгөхийг хүсч байна.

Мэдээж нэг талаар танийг зорин хүсч байгаа нь баярламаар. Нөгөө талаар танд хэцүү санагдана. Хийх ажил овоорсон байхад дахиад нэг зүйл нэмэгддэг. Хамгийн таагүй нь та найруулан бичих дургүй. Гэтэл энэ ажил таны хийх ёстой ажлуудаас хамаагүй хэцүү санагдана.

Төгс тодорхойлох захидал бичих энгийн загварыг танилцуулж байна:

Загвар

Эрхэм [Нэр]

Миний хувьд [Нэр]-ийг [Компанийн нэр]-ийн [албан тушаал]-д санал болгож байгаад баяртай байна.

[Нэр] бид хоёр [ажлын харилцаа]-аар [Компанийн нэр][Хугацаа] турш хамтран ажилласан.

[Нэр]-тэй хамтран ажиллаж байхад үнэхээр сайхан байсан бөгөөд багийн чухал гишүүн, хамтран ажиллагч болохыг нь мэдэж авсан. [Нэр] бол шударга зантай, бие даан ажиллах чадвар сайтай, маш шаргуу нэгэн билээ. Үүнээс шадна түүний [жижиг чадвар] нь үргэлж [гарсан үр дүн]-д хүргэж байдаг.

Түүний [нэр бүхий мэдлэг] болоод [нэр бүхий туршлага] нь манай баг, хамт олонд их тус хүргэдэг байсан.

[Нэр] нь чадвар, мэдлэгтэйгээс гадна хамтран ажиллахад тун таатай, найрсаг хандлагатай билээ. Тэр бол манай байгууллагын мэдлэгтэй, хүн бүртэй сайхан харьцдаг чухал ажилтан байсан. Иймд танай байгууллагад ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Түүний чадвар болоод ажлын туршлагын талаар асууж тодруулах зүйл байвал [холбоо барих дугаар] руу залгахын хүсч байна. Түүний талаарх дэлгэрэнгүй тодорхойлолт өгөхөд таатай байх болно.

Хүндэтгэсэн

[Нэр]

Ингээд харахад амархан байгаа биз? Хамгийн хэцүү хэсэг бол хашилтан доторхийг нөхөн бичих юм. Ингэхдээ та жишиг загварын хэлбэр, үгийн сонголт, бүтэц зэргийг өөрийн хүссэнээр өөрчилж, илүү бүтээлч байдлаар бичиж болно. Учир нь энэ бол жишиг загвар. Бид ч таныг бүтээлч байгаасай гэж хүсч байна.

Тодорхойлох захидал бүрийг нэгэн хэвийн хэлбэрээр бичилгүй тухайн хүний онцлогийг тодотгох хэрэгтэй. Ингэж чадвал жинхэнэ төгс тодорхойлох захидал болж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
0
0
1
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04