​Зорилгоо цаасан дээр буулгахын ач тус
2016, 9 сарын 29. 9:320

Шинэ үйлчлүүлэгчтэй уулзах бүрдээ хамгийн түрүүнд нэг л зүйлийг хийдэг байлаа. Үйлчлүүлэгч тус бүрийн хувийн зорилго, мэргэжлийн зорилгыг цаасан дээр буулгах.

Би өөрийн карьерийн эхэн үеэс л энэ аргыг хэрэглэж ирсэн. Учир нь их сургуульд байхдаа л Опра-г шимтэн үздэг байсан тул ийм зуршилтай болсон билээ. Өөрөөр хэлбэл ‘Одоо цагийн хүчийг өөрийн биеэр мэдэрч ирлээ’.Хамгийн гол нь та түүнийхээ төлөө мэрийх хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь ‘яаж хийх вэ’ гэдгээ мэдэхгүй байсан ч гэсэн ‘юу болоосой’ гэж хүс ч буйгаа мэддэг байх нь бодит болгох хүчтэй юм.

Мэдээж зарим хүмүүс үүнд итгэдэггүй л юм. Гэхдээ хэрэгжүүлээд үзэхэд алдах зүйлгүй шүү дээ. Учир нь амжилтад хүрсэн маш олон хүмүүст үр шимээ өгсөөр ирсэн. 

Яаж эхлүүлэх вэ гэвэл:


Тухайн зорилгыг яагаад хүс ч буйгаа өөрөөсөө тодруулах

Би нэг эмэгтэйн хувийн дасгалжуулагчаар ажиллах болов. Түүний хувьд 25 кг илүү жинтэй. Тэр эмэгтэй ‘Би тань шиг биетэй болмоор байна’ гэв. Тэгэхээр яагаад гэдгийг нь мэдэхийг хүссэн юм. Ингэж асуусан шалтгаан маань: Гоё биетэй болох юм уу баян болох нь таныг аз жаргалтай болгож чадахгүй Харин танд төрж буй мэдрэмж л танд аз жаргалыг өгч чадна. Иймээс л тавьсан зорилгодоо яагаад хүрэх нь чухал болохоо мэддэг байх хэрэгтэй. Та өөртөө сэтгэл дундуур байна уу? Тэгвэл гагцхүү жингээ хаслаа гээд бүх зүйл сайхан болохгүй юм.


Нарийвчлал

Тухайн зорилгоо нэгд нэгэнгүй мэддэг байх нь онгорхой хаалга бүхэн рүү шагайхаас сэргийлж өгдөг. Тавьсан зорилгоо дотроо төсөөлж, таван мэдрэхүйгээр мэдэр. Нүдээ аниад танд ямар мэдрэмж төрөх, юу өмсөх, дэргэд тань хэн байхыг төсөөлнө. Ямар үнэр үнэртэх бол? Яг л өрнөж байгаа мэтээр төсөөлнө. Ингэж төсөөлж чадвал хүрч чадна гэдэгтээ итгэдэг. Иймээс сайн төсөөлж, ямар мэдрэмж авч болохоо мэдрээд нэг үз. Тэр зорилгод хэрхэн хүрэх вэ гэдэгт санаа зовох хэрэггүй. Зүгээр л болно гэдэгт нь итгэ.


Зорилгоо харж болох газарт байрлуулах

Шинэ оны эхээр хамаг зорилгуудаа цаасан дээр буулгаж, өдөр бүр харж болохоор газарт байрлуулдаг. Энэ нь зорилгод маань хөтлөх зүйлүүдэдилүүтэй-гүүр ‘За’ гэж хэлж эсрэгээрээ холдуулах зүйлсэд татгалзсан хариу өгөхөд тусалдаг.
Та зорилгоо ил гаргаж, тэр талаараа ярьж, зөв замаар явж чадвал таныг зорьсон газарт тань хөтлөн аваачих хүмүүс хаанаас ч хамаагүй гараад л ирдэг. Миний хувьд том хэтийн мөрөөдөл гэж байдаггүй. Оюун санаагаа тэлж, урд буй боломжит зүйлсэд өөрийгөө нээ. Үүндээ итгэж, үүнийгээ цаасан дээр буулгавал нэг л өдөр таны зорилго биелнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00