Ажлын туршлагагүй хүний шилдэг RESUME
2016, 9 сарын 26. 9:330

Анхны resume бичнэ гэдэг амаргүй ажил. Тэр тусмаа ажил горилогч таны resume-г зургаан секунд хараад л анхны шийдвэрээ гаргана гэдгийг сонсвол бүр л аймар.

Resume-дээ юуг оруулж болох, болохгүйг мэддэг оюутнууд цөөхөн байдаг. Заавал ингээрэй гэх ягштал баримтлах дүрэм байхгүй боловч оюутан болоод шинэ мэргэжилтнүүдийн мэдвэл зохих ерөнхий чиг хандлага гэж бий.

Анхны resume-г бичиж байхдаа мэдвэл зохих эхний зүйл бол өөрийн ажлын зорилго болоод унших хүн юм. Хэрэв таны дүүргэсэн их сургууль юм уу карьерын чиглэлийн талаар огт мэдэхгүй хүнд resume-ээ өгвөл эхний 30 секундэд ямар ажлыг яагаад сонирхож байгааг ойлгож чадах уу?

  • 1.Дэвсгэр нь цэвэрхэн бөгөөд уншихад хялбар

Эхнээсээ дуустал нэгэн ижил үсгийн фонт хэрэглэнэ. Он сар болоод хаяг байршлыг тогтмол дурдаснаар хэрэгтэй мэдээллээ амархан олж харна. Хамгийн чухал мэдээллүүдээ цаасны гол хэсэгт байрлуулна. Учир нь ажил олгогчид resume уншихдаа цаасны гол хэсгийг голчлон хардаг.

  • 2.Ажил хайгчийн мэргэжлийн профайлын холбоосыг байршуулсан.

Арай ахадсан мэт санагдаж болох боловч мэргэжлийн сошиал медиа хэрэгсэл ашиглах нь тун чухал. Ирээдүйн карьертаа зориулан мэргэжлийн профайлаа одооноос эхлэн нээж, хөгжүүлэх хэрэгтэй.

  • 3.Ажил хайгчийн зорилго тодорхой байх.

Resume эхэн хэсэгт өөрийн мэргэжлийн сонирхол болоод дадлага ажлын болон бусад туршлагаа ойлгомжтой бөгөөд товчхон бичнэ.

  • 4.Ажил хайгчийн давуу талыг улам тодотгох.

Ажлын туршлагагүй бол яах вэ? Энэ тохиолдолд давуу талаа улам тодруулна. Давуу тал гэдэгт: дадлага ажил, холбоо бухий курсын ажил, бусдыг удирдаж байсан туршлага, гаргаж байсан амжилт, чадвар гэх зэрэг хамаарна. Хэрэв ажлын туршлагатай боловч холбоо бүхий мэргэжил, салбар биш бол resume-ндоод хэсэгт байрлуулна. Үүнийг дурдах гол шалтгаан бол ажлын ёс зүй, чадвартай гэдгийг харуулах юм.

  • 5.Цахим хэрэгсэл ашиглах чадвараа хавсаргах

Хэрэв та фэйсбүүк болоод бусад сошиал медиа хэрэгсэлтэй зэрэгцэн өссөн бол иймхэн зүйлийг resume-дхавсаргана гэхээр хачин санагдана байх. Одоо үед инстаграм ашиглаж мэдэхгүй хүн байна гэж үү? Гэхдээ бодит байдал дээр энэ мэдлэг бол олон ажил олгогчдын хувьд үнэт цэнэтэй чадвар болоод байна. Тэр тусмаа маркетинг, олон нийтийн харилцаа, зар сурталчилгаа, сэтгүүл зүй, харилцагчид үйлчлэх салбаруудад ажиллахаар зэхэж байвал шаггүй чадвараа хавсаргах нь зөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02