Хувийн брэндтэй болмоор байна уу?
2016, 9 сарын 23. 9:030

Брэнд гэх ойлголт гагцхүү компанитай холбоотой байж ирсэн. Харин өнөөдөр бараг бүх л хувь хүмүүс брэндтэй болсон. Даанч бидний ихэнх нь үүнийгээ хөгжүүлээгүй. Найз, хамтран ажиллагч, дарга нарыг хамруулсан дижитал ул мөр.

Өөрийн брэндийг хөгжүүлэхээр шийдсэн бол суурь замыг тань ийнхүү тавьж байна:

Өөрийгөө брэнд хэмээн бодож эхэл.

Хүмүүс таныхтай ижил нэрийг сонсох төдийд таньтай хамааруулахыг хүсч байна уу? Өөрийн брэнд гэдгээр цөөн хэдэн чанар юм уу гаргууд эзэмшсэн чадвараа таниулмаар байна уу? Брэндийнхээ бусдад хүрэх байдлыг тодорхойлсны дараагаар стратегиа боловсруулах хэрэгтэй.

Аюулгүй хувийн вэб сайт

Өөрийн гэсэн хувийн вэб сайттай байснаар хайлтын эхэнд гарч ирэхэд тустай. Ингэхдээ хоёроос гурван нүүр resume, товч намтар, сошиал медиа хэрэгслүүдийн линкийг оруулахад хангалттай юм.

Үнэ цэнэ бүтээх аргыг хайх

Нэг ийм зүйл ажиглагддаг. Зарим хүмүүс дэлхийгээс тасарсан гэмээр хачин жигтэй, холбогдолгүй зүйлс бичнэ. Энэ үед хүчээр шахуу хариу зурвас бичих шаардлагагүй. Мөн өөрийн брэндтэй нэгэн хэмнэлд байж чадах контент шэйрлэх юм уу өөрөө найруулан бичих замаар үзэгчдэд хувь нэмэр оруулаарай.

Шэйр хийхдээ зорилготой байх

Таны бичсэн жиргээ бүр, шинэчилсэн статус бүхэн, шэйрлэсэн зураг бүр ямар нэгэн байдлаар брэндэд хувь нэмэр оруулах учиртай. Бусдад хүргэмээр байгаа брэндийн дүр төрхөө тодорхойлсны дараагаар илүү стратеги бүхий зураг, пост оруулж чадна.

Бусад хүчирхэг брэндүүдтэй холбоо тогтоох

Бусад брэндтэй холбогдсоноор нэг бол хүчийг авна эсвэл алдана. Иймд таны брэндийг өргөж чадах хүчирхэг брэндийг ол. Эхний гурав бол: компани, их сургууль, ажлын хамтрагчид. Та ямар сургуульд суралцсан бэ? Ямар нэгэн бүлгэмд хамрагддаг уу? Төгсөгчдийн холбооныхонтой холбоотой байна уу? Жишээ нь та өөрийн компанийн блог хуудсанд зочин хэлбэрээр ярилцлага өгч болно.

Дахин шалгах

Хүчирхэг хувийн брэнд нь хүчирхэг найруулга зүйгээс хамааралтай оршино. Өөрөөр хэлбэл таны туулж өнгөрүүлсэн түүх юу билээ? Өөрийн талаар нуршихгүйгээр сайхан хүүрнэж чаддаг брэнд хүмүүс бий. Тэдний түүх маш тодорхойгоос гадна брэнд нь тууштай. Хэрэв таны хүсэл тэмүүлэл, сонирхол олон хүрээг хамардаг бол найруулга дээрээ илүү ихээр анхаарч нэгэн цул мэт болгох нь туйлын чухал.

Хамгийн чухал нь таны хувийн брэнд цаг үеэсээ хоцордоггүй, хувьсан өөрчлөгдөх чадвартай байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04