Амжилтанд хүрсэн хүмүүсийн оюун бодлыг өөрийн болгох 7 арга
2016, 9 сарын 16. 9:180

Амжилтад хүрсэн хүн бол таатай нөхцөл байдлын нийлэмж биш харин ухаалаг хандлагуудын нийлэмж юм.
Ихийг төлөвлөсөн үед зарим хүмүүс яагаад бусдаас илүү амжилт гаргаж буйг эргэцүүлэн бодох явдал бишгүй олон тохиолддог. Энэ бол хэдэн үгээр тодорхойлох энгийн хариулт биш нь ойлгомжтой. Ингэлээ гээд суралцаж болохгүй гэсэн үг биш юм. Амжилттай гэдэг ангилалд багтах эрхмүүд нэлээд хэдэн ухаалаг гэмээр оюун санааг өөрийн болгосон.Хамгийн гол нь үүнийг хэн ч эзэмшиж чадна. Та ямар ч түвшний амжилтыг онилж байсан үр шимээ үзүүлэх нь дамжиггүй юм.

Тэргүүний таван жишээ бол:
1. Амжилтанд хүрсэн хүмүүс алдаа оноог хүндээр хүлээн авдаггүй.
Тэдний хувьд алдаа оноо бол шинээр эхлэх боломж. Гэхдээ энэ удаа илүү ухаалаг алхмуудыг хийх юм. Энэ бол тэднийг тодорхойлох зүйл биш гэдгийг мэдэх тул зуршил болохоос нааш асуудал хэмээн үздэггүй. Тэд дасал болсон мэтээр хожиж, сорилттой сайхан үзэлцсэн мэтээр хожигддог.
2. Амжилтанд хүрсэн хүмүүс хэн гэдгээ мөн хэн болох гэж буйгаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Өөрийгөө доош хийгээд байвал дээш гардаггүй. Харин амжилтанд хүрсэн хүмүүс нь өөрт байж болох хамгийн оюунлаг хандлага бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж үздэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө дарсан, өөрт өширхсөн хандлагыг огт үздэггүй.
3. Амжилтанд хүрсэн хүмүүс зорилго тавьж, түүндээ хүрдэг.
Мөрөөдөлтэй байх сайхан. Гэхдээ мөрөөдөл түүний хажуугаар зорилготой байх нь ухаалаг хэрэг. Учир нь мөрөөдлийг задалж, биелэх боломжтой болгосны үр дүн нь зорилго билээ. Амжилтад хүрсэн дийлэнх эрхмүүд тогтмол зорилго тавьж, эерэг өөрчлөлт авчрах зорилгын төлөө ажилладаг. Зорилго нь харагдахгүй байсан зүйлсийг харагдуулдаг. Мөн зорьсон газартаа дөхөхийн тулд шинэ зүйлсийг эрэлхийлдэг буюу оюун бодлын шинэ хэлбэрийг танд суулгадаг. Зорилго нь өдөр бүр өөрөөсөө “Хүрэхийг хүссэн зүйлдээ хүрэхийн тулд би юу хийх вэ?” хэмээн асуухад хүргэдэг. Амжилтанд хүрсэн хүмүүс энгийн нэг зорилго биш харин өндөр зорилго тавьдаг. Гэхдээ хүрэх хүртлээ зогсох нь үгүй.
4. Амжилтанд хүрсэн хүмүүс юуг ч азанд найдаж үлдээдэггүй.
Үүний оронд идэвхгүй байдлаар хамгийн таатай үр дүнд найдаж, биелүүлэхийн тулд өөрийн хяналтыг тавьдаггүй. Таны гарт сонголт бий: Та өөрийн оюун санааг удирдаж болно. Эсвэл түүгээр удирдуулж болно. Алив зүйлийг азанд даатгахаас татгалзах нь таны дотоод хүч, шийдэмгий байдал, хүчирхэг хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг. Удирдаж чадах бүхнээ удирдаж, үлдсэн зүйлсийг тавьж явуулах үеэс л гайхамшиг тохиолдож эхэлдэг.
5. Амжилтанд хүрсэн хүмүүс үүссэн асуудлаас болж замаасаа гардаггүй.Хэрэв та сөрөг сэтгэлгээтэй бол таны хүч чадлын дороос асуудлууд урган гарч, таныг тогтмол мохоож, сөрөг хандлагыг өөгшүүлдэг. Харин нөгөө талаар эерэг хандлага нь асуудал бол бүтээлч байх шалтгаан хэмээх бөгөөд цоо шинэ шийдлүүдийг бий болгоход тань тусална. Бидний өмнө буй хамгийн том асуудал бол асуудлыг асуудал хэмээн харах юм. Амжилттай яваа хүмүүсийн мэддэг нэгэн зүйл гэвэл та асуудал дээр төвлөрөх тусам улам их асуудал бий болдог. Үүний адилаар боломж дээр төвлөрч чадвал илүү их боломж үзэгдэнэ.
6. Амжилтанд хүрсэн хүмүүс тун шийдэмгий.
Тэдний ихэнх нь тун шийдэмгий хүмүүс байдаг. Тэд ахин дахин бодох юм уу хоёрдоод байдаггүй. Тэд хэрэгтэй гэсэн мэдээллээ авсны дараагаар толгой доторхоо хоосолж, олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлан хамгийн зөв гэсэн шийдвэрийг гаргадаг. Хэрэв энэ шийдвэр нь буруу бол хичээл болж хувирдаг. Ингэх нь огт шийдвэр гаргахгүй байсан шиг харамсмаар зүйл лав биш.
7. Амжилтанд хүрсэн хүмүүс үргэлж суралцдаг.Бүх зүйлийг мэддэг мэт царайлах хэрэг байхгүй. Цаг ямагт суралцах, өсөн дэвжих, хөгжих явдалд нээлттэй байх хэрэгтэй. Шинэлэг, тэмүүлэлтэй атлаа элдэв шүүмжээр дүүрээгүй хандлага танд хамгийн хэрэгтэй.

Хэрэв та амжилтанд хүрэхээр баттай шийдсэн бол дээрх хандлагуудыг өөрт төлөвшүүлж, хаана хүргэхийг нь үзэх л хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41