Байгууллагын эрхэм зорилгын хүрээнд Монголын чадварлаг мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид болон ажил олгогчдыг ажил хэргийн зорилгоор холбох, хүний нөөцийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцож, зөв шийдэлд хүрэх, хамтдаа илүү хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор HR EVENT#11-ийг зохион байгуулах гэж байна.
Сургалтын сэдвийг та бүхний санал хүсэлтээр сонгож байна. Өмнөх бүртгэлээс үндэслэн энэ удаагийн сэдвийг "Ажилтныг хэрхэн хууль зүйн дагуу ажлаас чөлөөлөх вэ?" хүний нөөц ба хөдөлмөрийн харилцаа сэдвээр "Цогц Чадамж Хөгжлийн Төв"-ийн Захирал Ц. Мөнхбат багшийг урилгаар оролцуулж байна.
Хэзээ: 2016/09/22
Хугацаа: 19:00 цагаас
Хэн оролцох вэ?
- Хүний нөөцийн менежер, мэргэжилтэн
- Байгууллагын удирдах түвшний менежер
- Захирал
Сургалтын хураамж: 5000₮-ийг Голомт Банк 1105087030 Билэгсайхан Мөнхцэцэг дансанд тушаана уу /сургалтын хураамжийг шилжүүлснээр таны бүртгэл баталгаажих болно/
Хаана: Чингэлтэй Дүүрэг, их тойруу 5-р хороо Premium Palace-ийн 3 давхарт
Дэлгэрэнгүй хаяг: Баян Бүрдийн тойргоос Гэсэр сүмрүү явах замд баруун талд Premium Palace гэсэн хаягтай 16 давхар шилэн бор барилгын 3 давхарт хурлын зааланд болно
ЭНД дарж бүртгүүлнэ үү
Утас: 94110035, 70101132