​Шинжлэх ухаан хэвлэмэл ном унших 6 шалтгааныг нэрлэв
2016, 7 сарын 4. 9:490

Номын жинхэнэ үр шимийг хүртмээр байна уу? Тийм бол уламжлалт буюу хэвлэмэл номуудыг сонго.

Сүүлийн үед электрон ном уншигчдын тоо ихээр нэмэгдэх болсон. Гэхдээ хэвлэмэл номнууд маань хаашаа ч алга болохгүй аж.

Хуучин номын хуудасны үнэр шиг тансаг үнэр гэж байхгүй байх. Ийнхүү хуудас эргүүлэн ном унших нь таны эрүүл мэнд, аз жаргалд сайнаар нөлөөлдөг аж. Жинхэнэ ном унших ухаалаг зургаан шалтгаан бол:

Оюуны чадавхыг нэмэгдүүлдэг

Ном их унших тусам илүү их зүйлс мэддэг. Илүү их зүйлс сурах тусам илүү газруудад очдог. Багаасаа л сайн номын хуудсыг нээсэн хүний өмнө мэдлэгийн ертөнц дэлгэгддэг. Ном уншдаг хүүхдүүдийн үгсийн сан зурагт үздэг хүүхдүүдийнхээ тавин хувиар илүү байдаг. 

Их сургуулийн оюутнуудын харилцан ярианд ч гэсэн уг ялгаа оршдог болохыг Калифорниа дахь Берклийн их сургуулийн судлаачид илрүүлжээ. Шинэ үгсийн санг мэддэг болох нь уншлагын тестэд өндөр оноо авахад тустайгаас гадна оюуны чадавхын ерөнхий тестэд ч гэсэн өндөр оноо авахад тус болдог байна. Түүнчлэн унших чадвар сайтай байх нь амьдралын дараагийн мөчид ухаантай байх суурь болох учиртай.

Хэрэв та унших чадвараа сайжруулахыгхүс ч байвал уламжлалт номыг сонгоорой. Дэлгэц харж ном унших нь унших хурдыг 20-30 хувиар бууруулдаг гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Дээр нь таны тархины чадавхыг нэмэгдүүлнэ

Уламжлалт ном нь таныг ухаантай болгохоос гадна тархинычадавхыгнэмэгдүүлдэг байна. Тогтмол шогших нь зүрх судасны систем сайнаар нөлөөлдөг шиг тогтмол ном унших нь ой санамжийг функцийг нэмэгдүүлэх замаар тархины дасгал болж байдаг. Нас ахих тусам ой санамж, тархины функц удааширдаг боловч байнга ном уншсанаар энэ явцыг саармагжуулж, оюун ухаанаа удаан хугацаанд хурц байлгах боломжтой.

Ном уншсанаар бусдыг ойлгож чаддаг.

Сайн номонд орох нь бусад хүмүүст хамааралтай болох явцыг хялбаршуулдаг байх. Тэр дундаа уран зохиолын номууд нь дүрүүдийн сэтгэл хөдлөлийг унших замаар уншигчдад бусад хүмүүсийг ойлгох хүчийг өгдөг байна. Уг ялгаа нь уран зохиолын болон уран зохиолын бус ном уншигчдын хооронд ихээр ажиглагддаг. Бусад хүмүүсийн оюун бодлыг ойлгох нь нийгмийн харилцаанд тун чухал чадварт тооцогддог.

Хуудас эргүүлэх нь уншиж буй зүйлээ ойлгох тустай.

Уншиж буй зүйлээ сайн санахыгхүс ч байвал электрон номыг биш хэвлэмэл номыг сонгох хэрэгтэй. Номын хуудсыг гараараа тэмтрэн унших нь тархинд зарим нэг контекстийг хүргэж өгдөг тул уншиж буй зүйлээ илүү гүнзгий ойлгож,

Ном уншсанаар амардаг.

Урт өдрийн дараа ном уншиж суухад учир бий. Судлаачдын үзэжбуйгаар стресс тайлах шидтэй аж. 2009 онд хийгдсэн судалгаагаар стрессийг 68 хүртэлх хувиар бууруулдаг байна. таны ямар ном нь унших нь чухал биш. Хамгийн гол нь уншиж буй номондоо бүрэн дүүрэн орж, өөрийн бодит амьдрал дээрх санаа зовоосон зүйлс, стресснээс салж, зохиолийн төсөөллөөр аялах нь гол аж.

Унтахаас өмнө ном уншихаас унтахад тустай.

Орондоо орохын өмнө тогтмол хийдэг хэдэн зүйлстэй болох хэрэгтэй.тэдгээрийн нэг нь ном байвал бүр ч сайн. Унтахын өмнө ном унших нь зурагт юм уу дэлгэц харж сууснаас хамаагүй дээр. Түүнчлэн электрон ном уншигч, таблетт зэрэг нь таныг удаан хугацаанд сэрүүн байлгаж, нойронд сөргөөр нөлөөлдөг.Хүүхдүүдийн хувьд ч гэсэн ялгаагүй. Жижиг дэлгэцээр юм үздэг хүүхдүүдийн 44 хувь нь энгийн хугацаанаасаа 20 минутын дараа нойрсдог болох нь тогтоогджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41