HR EVENT#10 "Бүтээмжтэй ажилтны сэтгэл зүй" сургалт
2016, 6 сарын 6. 11:070

Байгууллагын эрхэм зорилгын хүрээнд Монголын чадварлаг мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид болон ажил олгогчдыг ажил хэргийн зорилгоор холбох, хүний нөөцийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцож, зөв шийдэлд хүрэх, хамтдаа илүү хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхээр зорилгоор HR EVENT#10 -ийг зохион байгуулах гэж байна

Ярилцлагын сэдэв: Бүтээмжтэй ажилтны сэтгэл зүй

Зорилго: Монгол ажилтны бүтээмжтэй ажиллахад хүргэдэг сэтгэл зүйн хүчин зүйлс ба тэдгээрийг оношлох, хөгжүүлэх арга зүйн туршлагаасаа хуваалцах.

Сургагч багш: Ц.Энхжаргал /“Эн Пи Си энд Мандал” ХХК-ны Гүйцэтгэх захирал/

  • ОХУ-ын “Москвагийн Авто Замын Их Сургууль”-д бэлтгэл дамжаа, “Москвагийн Улсын Багшийн Их Сургууль”-ийг сэтгэл судлаач-багш мэргэжлээр бакалавр болон магистрийн зэргээр төгссөн.
  • “Москвагийн 10 жилийн 100-р дунд сургууль”-д туслах сэтгэл судлаач,
  • “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д дадлагажигч сэтгэл судлаач-зөвлөгчөөр,
  • “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвд сэтгэл судлаач,
  • “Монгол бизнес” ДС-д сэтгэл судлалын багшаар тус тус ажиллаж байсан.
  • Тэрээр байгууллага, баг хамт олны гишүүдийн сэтгэл зүйн ур чадварыг судлах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сэдэлжүүлэх сургалт-тренингээр мэргэшин ажилладаг.
  • Одоогоор “Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-д Ерөнхий зохицуулагч, “Эн Пи Си энд Мандал” ХХК-ны Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.

Хэзээ: 2016/06/16

Хугацаа: 19:00 цагаас

Хэн оролцох вэ?

  • Хүний нөөцийн менежер, мэргэжилтэн
  • Байгууллагын удирдах түвшний менежер
  • Захирал

Сургалтын хураамж: 5000₮-ийг Голомт Банк 1105087030 Билэгсайхан Мөнхцэцэг дансанд тушаана уу /сургалтын хураамжийг шилжүүлснээр таны бүртгэл баталгаажих болно/

Хаана: Чингэлтэй Дүүрэг, их тойруу 5-р хороо Premium Palace-ийн 3 давхарт

Дэлгэрэнгүй хаяг: Баян Бүрдийн тойргоос Гэсэр сүмрүү явах замд баруун талд Premium Palace гэсэн хаягтай 16 давхар шилэн бор барилгын 3 давхарт хурлын зааланд болно

ЭНД дарж бүртгүүлнэ үү

Утас: 94110035, 70101132

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01