​МОНГОЛЫГ СОНИРХОН СУДАЛДАГ ОРОС ЗАЛУУС
2016, 4 сарын 18. 9:320

/2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болсон ЭШХ-ын тухай сэтгэгдэл/

ОХУ-ын нийслэл Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн харъяа "Ази, Африкийн орнууд судлалын дээд сургууль" дээр монгол улсыг дагнан судалдаг, сонирхдог судлаач эрдэмтэд, оюутан залуус оролцсон эрдэм шинжилгээний хурал боллоо.

Хурлын нээлтийн ажиллагаанд тус дээд сургуулийн захирал доктор, профессор И.И. Абылгазиев, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны III дугаар нарийн бичгийн дарга Ц. Сайнсанаа нар оролцож үг хэлэв.

И.И. Абылгазиев эрдэм шинжилгээний хуралд оролцохоор өөр улс, бусад хотуудаас ирсэн оролцогчдынхоо энэ өдрийн амгаланг айлтган “Манай сургуульд монгол судлалаар суралцан бэлтгэгдэж байгаа ирээдүйн боловсон хүчнүүдийн хувьд монголын түүх соёл, монгол хэлийг мэдэх нь хамгийн чухал асуудал бөгөөд олон жилийн түүхтэй хоёр ард түмний эдийн засаг, улс төр, найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Москвагийн улсын их сургууль тэр дундаа манай дээд сургууль /институт/ дээр зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь дээрх үйл ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр та бүхэн Дорно дахин судлалын түүхийн хөгжлийн асуудал ямархуу түвшинд хүрсэнтэй бага ч атугай танилцах байх.

Энэхүү хурал нь тус шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтой, цаашлаад Монгол улстай найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны III дугаар нарийн бичгийн дарга Ц. Сайнсанаа нийт Монголч эрдэмтэд болон хүрэлцэн ирсэн оюутан залууст хандан:"Уг эрдэм шинжилгээний бага хурал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95н жилийн түүхэн ойн жил зохион байгууллагдаж байгаагаараа онцлогтой юм.Залуу судлаач ,оюутан суралцагчдад Монгол судаллын асуудлыг дэвшүүлэн,хэлэлцүүлэх боломжийг бий болгосон уг эрдэм шинжилгээний бага хурлын зохион байгуулагчид нарт талархалаа илэрхийлэе.Энэ цагийн шинэ залуу судлаач та бүхэндээ эрдэмийн зам нь цагаан байхыг ерөөе" хэмээлээ.элцэн ирж оролцсон явдал болно.

Монголчууд бидний тэр болгон анзаардаггүй олон сонирхолтой асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэйгээр хөндөн ярилцсан нь орос багш нар хойч үеээ судалгаа шинжилгээний ажилд хэрхэн чадвартай бэлтгэдэг бэ? гэдгийг харж болохоор байлаа. Жишээ нь: Санкт-Петрбургийн их сургуулийн 3-р дамжааны оюутан Д.Д. Селюнинагийн хэлэлцүүлсэн “Понятие ejen в монгольской летописи “Шара туджи” (“Шар тууж” зохиол дахь “Эзэн” гэдэг ухагдахууны тухай). Бидний монголчууд "Эртний Монголын хаадын үндэсний их Шар тууж” нь ертөнц хэрхэн үүссэн, хүн амьтан яаж үүссэн, Энэтхэг, Төвдийн хаадын дээд язгууртны түүх, Монголын дээд өвөг Бөртэ чоноос Лигдэн хүртэлх хаадын намтрыг товч өгүүлсэн түүхэн бүтээл гэдгээр л мэдэхээс тус зохиолд “Эзэн” гэдгийг хэдэн янзаар хэрэглэсэн байна гэдэгт тэр бүр анхаарал хандуулсан нь юусан билээ. Д.Д. Селюнина нь “Эзэн” гэдгийг 26-28 янзаар хэрэглэсэн ийм ийм эх сурвалжаас тодруулан харж болно гэдгийг хэлж байлаа. Мөн энэхүү хурлын нэг онцлог нь багш нь шавиа бэлтгэн хамтдаа өөрсдийн судалгааны ажлаа танилцуулж байсан нь үнэхээр сонирхолтой санагдлаа. Оросын хүмүүнлэгийн их сургуулийн аспирант Я.Д. Леман говийн их ноён хутагт Д. Данзанравжаагийн “Саран хөхөөний дууль”-н тухай сонирхолтой мэдээлэл хүргэсэн бөгөөд түүний шавь нь / Э.П. Чупров/ “Монгол хэлний зээлдмэл үгсийн тухай” бидний харь үгийг хэрхэн монголчлон ярьдагийг бидэнд ойлгомжтойгоор оновчтой, товч тодорхой илэрхийлэн хэллээ.

Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын баруун зүүн тайгаар тархан суурьшсан, цаагаа маллан аж төрдөг дэлхийд ховорхонд тооцогдох “Цаатан” зоны тухай Оросын хүмүүнлэгийн их сургуулийн 3-р дамжааны оюутан А.Е. Покасова “Проблема этнической самоидентификации цаатанов” сэдэвтэй илтгэл хэлэлцүүлэв. Тэрээр “Монгол улсын хоймор нутгийн зон олон Цаатангууд нь -50 градусын хүйтэнд ажралгүй аж төрдөг. Тува хэлээр ярьдаг. Үндсэн аж ахуй нь цаа буга. Өнгөрсөн намар тэд цаа бугаа 1000 хүргэж “1000 цаа”-ны баяраа хийсэн ч яг цаатан хүмүүсийн тоо эрс багассан. Тэднийг олон болгох, үр удам, ёс заншлаа хамгаалан авч үлдэхэд бүхий л анхаарлаа хандуулна” хэмээн хэлсэн нь бидний хувьд ч бодууштай нэгэн зүйл байлаа.

Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн 3-р дамжааны оюутан А.А. Назина “Нетрадиционные религии в современной Монголии” / “Орчин үеийн монгол дахь уламжлалт биш шашин”/ сэдэвтэй илтгэлдээ хэдийнээс эхлэн ямар шашин түрэн орж ирсэн, тэр байтугай сүүлийн үед хэвлэл мэдээлэлийн хуудас бүхнээ яригдах болсон Мүүний шашны тухай холбогдох эздийнх нь тухай ч дурьдан, жишээ баримтаар баяжуулан тайлбарлан ярьсан нь хийж буй судалгааныхаа ажилд ямар их анхаарал тавин нухацтай ханддаг юм бэ? гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн бөлгөө.

Монгол хүний онцлогийг гадаадын хүний нүдээр тодорхойлон нүүрийг минь улалзтал бидний найдвар муутайхан түншүүд шүү дээ гэдгийг ч Т.М. Сятчихинагийн “Иностранные инвестиции в экономике Монголии” / “ Монголын эдийн засаг дахь гадаадын хөрөнгө оруулагчид”/ сэдэвтэй илтгэлдээ дурьдаад авлаа.

Монгол хэл уран зохиол, хэл шинжлэлээс гадна шашин, улс төр, эдийн засаг, түүх, соёлын өөрчлөлтүүд, тэр байтугай угсаатан судлалын асуудлуудын тухай олон сонирхолтой, өөр өөрийн онцлогтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн болно.

Энэхүү хуралд зөвхөн оросуудаас гадна ОХУ-д суралцаж буй монгол оюутан залуус ч өөрсдийн мэргэжлийн онцлогтой холбоотой илтгэлүүдийг уншиж сонирхуулсан болно. Үүнд: О.Е. Кутафинагийн нэрэмжит хуулийн академийн 1-р дамжааны оюутан Э. Аззаяа “Чингис хааны Их Засаг хууль, түүний ач холбогдол” сэдэвтэй илтгэл хэлэлцүүлэн, ирээдүйн хуульч бүр уг хуулийг шад дарааллан судлаж, унтахдаа санаж, босохдоо санадаг байх ёстой хэмээн онцлон хэлэв. Мөн М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн оюутан Э. Бум “ Түүхэн дэх монгол хатдын тухай” сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.

Хурлын бас нэг онцлох нэгэн зүйл нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн академийн сонсогч, дэд хурандаа Р. Энхболд англи хэл дээр "НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо" сэдвээр танилцуулга хийж, өнөөгийн манай зэвсэгт хүчний хөгжил, бидний даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийн талаар товч мэдээлэл өгсөн явдал болно

Мөн тус эрдэм шинжилгээний хуралд Монгол-Орос оюутан залуус хоорондоо мэдээлэл солилцон хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх үүднээс монголыг сонирхон судлаж байгаа суралцагчид Москвад үйл ажиллагаагаа явуулж буй ОХУ дахь МЗХ-ны төлөөлөгч оюутан залуусын сайн дурын нэгдэл “ЛЕ МОН” клуб болон ОХУ дахь МОХ-ны танилцуулгатай товч танилцав. Тус танилцуулгыг Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн 2-р дамжааны оюутан О. Сюзанна хийлээ.

Хэдий харь хэл дээр ч монголоороо бахархсан, эх орноо санагалзсан нэгэн сайхан өдөр байлаа. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож өөрийн бэлтгэсэн илтгэлийг хэлэлцүүлсэн манай монгол оюутан залуусын орос хэлний мэдлэг түвшинг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрч байв.

Монгол судлаачид гэхээр л нилээд настай доль зохисон хөгшин эрдэмтэд ирэх болов уу гэсэн бодолтой хурлын танхимыг зорьсон бидний бодлыг таягдан хаяж бүхий л салбарыг хамарсан сонирхолтой илтгэлүүдийг залуучууд тэр дундаа дийлэнх нь оюутны ширээнээсээ ч гарч амжаагүй ирээдүйн мундаг судлаачид байсан нь сэтгэлд дотно байлаа.

Эвийн сайнаар хаяа тэлнэ.

Эрдмийн сайнаар ухаан нэмнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04