​Гадаадын их, дээд сургуульд элсэн орохыг хүсэгчдэд өгөх зөвлөмж
2016, 4 сарын 14. 1:530

Та сургалтын хөтөлбөр, суралцах сургуулиа маш сайн судалсан байх хэрэгтэй.

Тухайн сургуультай холбогдох

Олон улсын элсэлт хариуцсан ажилтантай холбоо тогтоосноор сонирхож буй сургалтын хөтөлбөрийнхөө ерөнхий зураглалтай танилцаж, оюутан болон өргөдөл гаргагчаас юу шаарддаг болохыг мэдэх боломжтой.

Давхар төлөвлөгөөтэй байх

Тавигдах шаардлагын хувьд ялгаа бүхий ондоо сургуулиудад өргөдөл гаргах хэрэгтэй. Нэг, хоёр, гурав дахь сонголттой байснаар таны тестийн оноо, зэргийн түвшингээс үл хамааран ядахдаа л нэг сургуульд нь тэнцэж чадна.

Онлайнаар анкет бөглөх

Болж өгвөл онлайнаар анкетаа бөглөх хэрэгтэй. Гадны их дээд сургуулиуд онлайн материал боловсруулах үйл явц илүү үр дүнтэй, шуурхай гэж үздэг.

Шударга бай

Олон улсын элсэлтийн албаныхан жил бүр хэдэн мянган анкет боловсруулж, шүүн үздэг тул хэтрүүлэгтэй анкетыг хялбар таньдаг.

Тодорхойлох захидал

Танд тодорхойлох захидлыг маш хянамгай бичиж өгөх хоёр хүнийг олох хэрэгтэй. Тэд таны давуу талыг маш сайн мэддэг, ярьж чаддаг, жишээ хэлж чаддаг байх хэрэгтэй. Мөн боломжтой бол танд буй чадвар, мэдлэгийг бататгах баримт бичгийг анкетандаа хавсарган өгвөл илүү үр дүнтэй.

Эссэ

Энэ бол сонгон суралцах гэж буй чиглэлийн талаарх одоогийн мэдлэгээрээ элсэлтийн ажилтныг гайхуулах боломж юм. Таны чадвар болоод хүсэл тэмүүллийг сайн шингээсэн эссэ бичихийн тулд хангалттай цаг зарцуулах хэрэгтэй.

Шалгалтанд бэлтгэх

Анкетын үндсэн хэсэг нь шалгалтын оноо байдаг. Тиймээс заагдсан нэр бүхий шалгаланд урьдаас сайтар бэлтгэх хэрэгтэй. Мөн анкет илгээх хугацаагаа дөхүүлэн шалгалт өгөх хэрэггүй. Учир нь таны авах оноо чухалд тооцогдох болно.

Нэмэлт мэдээлэл

Таны анкетад хэрэг болох, баяжуулах нэмэлт мэдээллийг ч мөн илгээх хэрэгтэй. Өмнөх ажил олгогчдын тодорхойлох захидал, ажил, хичээлээс гадуурх хөтөлбөрт хамрагдаж байсныг нотлох баримт тус болдог.

Зохион байгуулалт өндөртэй байж, эцсийн хугацааг ягштал баримтал

Эцсийн хугацааг сайн тогтоож аваарай. Анкетаа бүрэн гүйцээхийн тулд эцсийн хугацааг тулгалгүйгээр анкетаа аль болох эрт илгээх хэрэгтэй. Дутуу анкет нь шийдвэрийг хойшлуулж, элсэн орох магадлалыг бууруулдаг болохыг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04