МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016
2016, 4 сарын 8. 15:390

“Эм Эл Си Трейнинг” ХХК нь 2012 оноос эхлэн Монголын компаниудын маркетингийн менежерүүдэд зориулан жил бүр “Бие Биенээсээ Суралцъя” уриан дор маркетингийн салбарт үйл ажиллагаа явуулдаг сургалт, судалгааны байгууллагуудтай хамтран Маркетингийн Менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаагийн Маркетингийн Менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг 2016 оны 4 сарын 22-ны Баасан гаригт зохион байгуулахаар болсон бөгөөд тус зөвлөгөөн Хаан банкны “Хаан театр”-т болно. Мэдээллийн технологийн эрин зуунд маркетингийн арга, хэрэгсэл, дэд бүтэц, агуулга, технологи улам баялаг болж сонгодог маркетингийн онол, практик орчин үеийн мэдээллийн технологитой хөл нийлүүлэн асар хурдтай хөгжиж байна. Худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Монголын компаниудын хооронд зах зээлийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр маркетингийн шинэ хүчтэй арга, хэрэгслийг ашиглан давуу байдал олж авах, хадгалах, үүний тулд мэргэжлийн маркетингийн шилдэг ажилтнуудаас бүрдсэн алба, нэгжийг байгуулах, тэднийг өөрчлөгдөн хувьсч байгаа шинэ нөхцөлд ажиллах ур чадварыг байнга хөгжүүлж сургах шаардлага бий болж байна.

Уг зөвөлгөөнөөр маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, маркетингийн менежерүүдэд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тэдгээрийг шийдэх арга замуудыг хэлэлцэх, шилдэг арга барилаас суралцах, Монголын компаниудын маркетингийн менежерүүдийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлэх зорилготой ажээ. Энэ удаагийн Зөвлөгөөний хөтөлбөр нь өмнөх жилүүдийн хөтөлбөрөөс онцлог бөгөөд маркетингийн олон улсын шинэ чиг хандлага, цахим технологи, арга хэрэгсэл, бүтээгдэхүүн болон зах зээл хөгжүүлэлт, сошиал медиа арга хэрэгслүүдийн талаар салбарын мэргэжилтнүүдэд мэдлэг олгох, үзэл бодлоо солилцох, туршлага хуваалцах, мэргэжил нэгт салбарынхныхаа тулгамдсан асуудлаар санал солилцож харилцан гарц гаргалгааг хамтран олоход чиглэсэн байна.


Хугацаа: 2016 оны 4 сарын 22-нд 09:00-18:30
Байршил: Төв Хаан Банкны Хаан театрт
Лавлах утас: 70111839

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52