Монголын бөмбөгтэй хоккейчид ОХУ-ын Ульянрвск хотод болж байгаа бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий “В” ангиллын тэмцээнд оролцож байгаа. Өчигдөр хүрэл медалийн төлөө хэсэгтээ хожиж байсан Украйны багтай тоглож 6-5 харьцаагаар ялагдсанаар манай тамирчид дөрөвдүгээр байрт шалгарлаа.