​Амьдралдаа хэрэг болох зүйлсэд хэрхэн суралцах вэ?
2016, 1 сарын 12. 9:450

Гэрээр суралцах коллежийн мэргэжилтний зайн сургалтын судалгаагаар Британийн насанд хүрэгсдийн ¼ нь эцэг эхтэйгээ хамт унтах гэж байхдаа ч суралцахад бэлэн байдаг гэнэ. Тэгэхээр боловсролыг заавал ширээний ард эсвэл хичээлийн танхимд эзэмших шаардлагагүй. Гэхдээ ажлаа орондоо авчирч хийх нь гэр бүлийн хайрын амьдралд сонирхолтой зүйл биш гэнэ. Хэрэв та сайн суралцахыг бас харилцаа холбоондоо санаачлагатай байхыг хүсч байгаа бол амжилттай суралцах дараах 5 алхмыг уншаад үзээрэй. 


Шинэ дадалд суралцах

Бидний тархи гадаад нөхцөл байдал болон дотоод бодлын процесс хоёр хоорондоо маш хурдан холбогдохоор боловсруулагдсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл эерэг хандлагаар эерэг шинэ дадал зуршил болон биеэ авч авах үлгэр жишээг хөгжүүлэхэд гайхалтай хялбархан байдаг гэсэн үг. Тиймээс өдрийн эсвэл 7 хоногийн аль нэг тодорхой хугацааг өөрийнхөө хамгийн сайнаар сурахад зарцуул. Та хуваарь гаргах боломжгүй байсан ч тухайн зүйлийг сурахаар зорьсон л бол 80%-ийн амжилттай байх үр ашгийг таны ахиц дэвшилд авчрах болно.

Бодитой зорилго тавих

Бид ямар нэг хичээлийг сурахаар эхлэх үед бидний хүсэл эрмэлзлэл өндөр байдаг боловч цаг хугацаа өнгөрөх тусам эрч нь суларсаар л байдаг. Суралцах зорилгоо төлөвлөхдөө таны урам зоригийг мохоож, бүтэлгүйтэлд хүргэх бодит бус зорилго тавих хэрэггүй. Амьдралынхаа энэ хэсэгт хэр их хугацаа зарцуулж, хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа шударгаар үнэлж дүгнэх хэрэгтэй.Хэрэв та завгүй ажилтай эсвэл гэр бүлээ асарч тойглох үүрэгтэй бол тэдгээрийг хойшлуулах хэрэгтэй.

Өөрт тохирсон суралцах төлөвлөгөө боловсруул

Бид бүгдээрээ өдрийн аль нэг цагт илүү цовоо сэргэлэн, мэдээлэл боловсруулах чадвартай байдаг. Та залхсан эсвэл ядарсан байгаа үедээ оройн цагаар тархиа хүчээр ажилууллах гээд нэмэргүй. Гэхдээ шар шувуунуудын хувьд суралцах ажлаа өглөө эрт хийхээр төлөвлөсөн бол анхаарлаа төвлөрүүлэхэд маш хэцүү. Таны хувьд зөв гэж үзсэн цагтаа л суралцах нь таны хувьд зөв цаг байх болно.

Сурах орчин бүрдүүлэх

Хэрэв боломжтой бол хоосон өрөөгөө эсвэл зочны өрөөний буланд байрлах ширээгээ түр хугацаагаар суралцах талбар болгон өөрчлөх нь таньд тустай. Хэрэв та гэртээ суралцаж чадахгүй бол чимээгүй нам гүм кафе эсвэл нийтийн номын сан руу явж болно. Хаана ч байсан гэсэн суралцах цаг хугацаа болон өдрийн үлдсэн цаг хугацааг ялгаатай болгосноор таны тархийг сурах үйл явцад ачаалж, бэлэн болгоно.

Өөртөө цаг гаргах (мөн бусдад)

Эцэст нь амьдралынхаа бүх цагийг сурахад зарцуулах хэрэггүй. Зарим цагийг амрахад зарцуулснаар таньд дарамт үүсэхгүй. Мөн гэр бүл, найзууд, компанидаа ч тааламжтай байх болно. Сайн мэдээ гэвэл таны тархи өөр зүйлсийн тухай бодож байх үед ч мэдээллийг боловсруулсаар байдаг бөгөөд зүй ёсны амралтаа ч алдахгүй байж чадна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05