Тэрбумтнууд ямар төслийг санхүүжүүлдэг вэ?
2015, 10 сарын 29. 12:260

“Харь гарагийн соёл иргэншил хайх” төсөл (Хөрөнгө оруулагч: “DST Global сан” группыг үндэслэгч Юрий Мильнер)

3,2 тэрбум долларын хөрөнгөтэй Оросын тэрбумтан Юрий Мильнер 100 сая долларыг харийн соёл иргэншил хайхад зарцуулахаар шийджээ. “Mail.ru” компанийн хамтран эзэмшигч тэрээр “Breakthrough Listen” нэртэй өргөн хүрээг хамарсан төслөө сансрын анхны нисгэгч Юрий Гагарины дурсгалд зориулж байгаа бөгөөд эрдэмтэн Стивен Хокингийн хамтаар 2015 онд боловсруулан гаргасан байна.

“Магадгүй, сансар огторгуйн хаа нэгтэйгээс өөр нэг оюун ухаант амьдрал биднийг харж байгаа. Дэлхийгээс өөр гараг дээр амьдрал байгаа гэдэгт анхаарлаа хандуулж, эрж хайх цаг болсон. Бид амьдрал, бид оюун ухаан, бид үүнийг олж мэдэх ёстой” хэмээн астрофизикч Стивен Хокинг, Лондонд болсон Хатан хааны шинжлэх ухааны хүрээлэнгийн индэр дээрээс мэдэгдсэн байна. Мильнерийн гаргасан хөрөнгөөр дэлхийд томоохонд тооцогдох хэд хэдэн радиотелескопыг түрээслэх ажээ. Эдгээрийн тусламжтайгаар эрдэмтэд Дэлхийтэй ойр 100 гараг эрхэс болон Сүүн замын төв хэсгээс дохио хүлээж авна хэмээн найдаж байна.

Дэлхийгээс өөр газар соёл иргэншилт амьдрал хайх судалгаа өнгөрсөн зууны 60-аад оноос эхэлсэн билээ. Чухам тэр үед хэрэгжиж эхэлсэн“SETI” төсөл 2015 онд 55 жилийнхээ ойг тэмдэглэсэн юм. Сансар огторгуйгаас өөр оюун ухаант амьдрал хайхаар сонирхож байгаагаа Мильнер эхлээд НАСА-д уламжилжээ. “Бидний оршин байгаа сансар огторгуйд Дэлхийтэй төстэй 20 тэрбум гаруй гараг байгаа гэсэн тэдний мэдээлэл шийдвэр гаргахад минь нөлөөлсөн” хэмээн бизнесмэн мэдэгдсэн байна. Хөрөнгө оруулсан 100 сая доллараас гадна тэрээр харь гарагийн үндэстний төлөөлөгчид хамгийн сэтгэл хөдөлгөм ил захидал бичсэн нэг хүнийг сая доллараар шагнана хэмээн амласан билээ. Тэр ч байтугай шилдэгт шалгарсан захидлыг сансар огторгуйд дамжуулахаар зэхэж байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41