Хөгжиж буй зах зээлүүд юбканы урт, үсний засалт шиг л моодноос гарч орно. 1980-аад онд дэвэрсэн сонирхол 1990-өөд оны санхүүгийн хямралаар дарагдсан. 21-р зуун эхлэхэд дахиад моодонд орж BRICs буюу Бразил Орос Энэтхэг Хятадын зах зээл шинэ түлхүүр үг болж гарч ирсэн. 2008 онд хөгжсөн эдийн засгууд хэцүүдэж ирэхэд шинэ тутам хөгжиж буй зах зээлүүд хамгийн ирээдүйтэй юм шиг л санагдаж байв. Гэхдээ сүүлийн хэдэн жил бас л моодны “хувцас” биш болж ирлээ(доорх зургийг харна уу).