Монгол жүжигчдийн ур чадварыг олон улсад таниулан сурталчилж буй АНУ-ын “Netfl ix” компанийн бүтээл “Марко Поло” киноны зураг авалт энэ өдрүүдэд Малайз улсад үргэлжилж байгаа билээ. Энэ удаагийн кинонд оролцон тоглож буй мисс А.Баярцэцэгтэй цахимаар ярилцлаа. Олон улсын гоо бүсгүйчүүдтэй нэгэн тайзнаа өрсөлдөж, Монгол Улсынхаа нэрийг дуудуулж байсан түүнтэй уран бүтээл, удахгүй оролцох гэж буй тэмцээнийх нь талаар хөөрөлдсөнөө хүргэе -Сайн байна уу. Ойрын өдрүүдэд “Марко Поло” киноны зураг авалтад оролцоод завгүй байна уу? -Сайн байна уу. Сар гаруйн хугацаанд Малайз улсад киноныхоо зураг авалтад оролцоод завгүй байна. Зураг авалтгүй үед харьцангуй чөлөөт цаг гардаг ч дүрээ судлах, бэлтгэл хийх, багштайгаа англи хэлний ярианы дуудлагын хичээлээ давтах гээд өдөр хурдан өнгөрдөг. Саяхан ээж аав маань Малайзад ирж кино студитэй танилцаад, намайг дүрээ бүтээж байхыг дэргэдээс хараад буцсан. Тэр хоёрыгоо аль болох тухтай байлгахаас авахуулаад сүүлийн өдрүүд харвасан сум шиг л өнгөрлөө. - See more at: http://www.unen.mn/content/55446.shtml#sthash.VTVrwK09.dpuf