Хэлэлцээрийг хаах: Татгалзахын аргагүй санал тавь
2015, 10 сарын 5. 15:280

Энэ бол цалингаас илүү зүйл.

Та ажил горилогчын тухай сошиал медиа болон шилдэг ярилцлагын стратегиудыг ашиглаж олж мэдэн, тодорхойлох захидлыг шалгаж, ажлын байрны зах зээлийн үнэлгээг харж, харин одоо хэн нэгэнд санал тавихад бэлэн болсон байх. Тэгвэл хэлэлцээр хийхэд таньд юу хэрэгтэй вэ?

Өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээлд тухайн хүн хүлээн авах ажлын тодорхой баталгааг санал болго. Хүний нөөц бүрдүүлэлтийн энэ шатанд хамгийн цогц байж болох юм. Та цалин, урамшууллын хэлэлцээрүүдийг удирдаж, мэргэжлээ баталгаажуулж, компанийхаа үзүүлж байгаа боломжуудыг сурталчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ бол шилдэгийг нь сонгох бус та ч шилдэг нь байлгахыг хүсдэг хүнээ сонгосон эсэхийг шалга.

Хурдан хөдөл-Санал болгох явцыг хойшлуулах нь шилдэг ажил горилогчийг алдахад хүргэнэ. Хэлэлцээрийг хурдан хаа. Ажлын саналыг хурдан тавих нь тухайн хүн танай компанид нэгдэх ёстой гэсэн таны хүсэл эрмэлзлэлийг баталж байгаа юм. Энэ нь нөгөө талаар ажил горилогчийн цагийг ч бас хүндэлж байгаа юм. Урт, удаан хүний нөөц бүрдүүлэлт нь нөгөө талаар тухайн ажил горилогчид таныг сэтгэлгээгээ бодож боловсруулах чадваргүй мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Энэ бол хэн нэгний орохыг хүсч байгаа байгууллагын төрөл биш гэсэн үг.

Өрсөлдөх чадвартай санал тавь-Хэлэлцээрт орохоосоо өмнө сүүлийн цалингийн хандлагуудыг судал. Салбар болон компаний стандартын дагуу тухайн ажил горилогчид шударга санал тавь. Таны салбар болон мэргэжлийн нийгэмлэгүүд ч бас цалингийн тодорхой судалгаа явуулдаг байж болох юм.

Цалин урамшуулалдаа бүтээлч бай-Маш олон жижиг ажил олгогчид ажилчдын цалин урамшууллыг дангаараа шийдэхэд хэцүү байдаг. Та өндөр эхлэлийн цалинг өгч чадахгүй бол хувьцааны опцион, ашиг хуваах, бонус хуваах гэх мэт санхүүгийн бусад урамшууллуудыг ашиглах нь чухал. Олон ажил горилогчдод нэн яланугяа жижиг компаниудад ажиллахыг хүсдэг бол ажил амьдралыг нь тэнцвэртэй байлгах, уян хатан цагийн хуваарь, теле харилцаагаар ажлаа хийх боломж гэх мэт амьдрах хэв маягтай холбоотой урамшууллууд байж болох юм.

Ярь бас бич-Ерөнхийдөө бол тухайн хүнд санал тавих нь чухал. Та цалин урамшууллын багцаа тайлбарлах, тухайн ажил горилогчоос асуулт асуух нь чухал. Ажлын саналаа бичгээр илэрхийлж, буруу ойлголцлоос зайлсхий.

Эхлэлийн цалинд албан тушаал, ажлын үүрэг хариуцлага, байршил гэх мэт нэмэлт дэлгэрэнгүй зүйлсийг багтаа. Илэрхийлж чадахгүй зүйлээ илэрхийлэхгүй бай. Жишээ нь “ажлын байрны аюулгүй байдал” гэх мэт үг хэллэг оруулах нь ажлын аюулгүй байдлын амлалт мэт харагдах юм.

Бизнесээ үнэл-Ажлын саналыг танилцуулах нь танай компанид ажиллахын ашиг тусыг таниулах, сурталчлах цаг гэсэн үг. Хэн нэгэн хүн яагаад танай компанид ажиллах ёстойг тодорхойл. Эдгээр нь сүүлийн үеийн боломжууд, ахиж дэвших шинэ боломжууд, ажилчдыг таниулах, бонусын хөтөлбөр эсвэл танай байгууллагын давтагдашгүй соёл гэх мэт зүйлс байж болох юм.

Танай бизнес ажил горилогчийн амьдрал болон амьдралын хэв маягт хэрхэн нийцэж байгааг баталгаажуул. Энэ бол тухайн ажил горилогчийг өөрийнхөө төлөө ажиллахаар ирэх сайхан мэдрэмжийг төрүүлэх боломж гэсэн үг.

Хэзээ зогсохоо мэддэг бай-Ажил горилогч бүр таны тавьсан санал руу шууд “үсэрч” орохгүй. Зарим ажил горилогчид дургүй мэт байх, эргэлзээтэй байдлаар бодох нь таныг тавьж байгаа саналаа дэмжих боломжийг олгодог. Бусад нь магадгүй тухайн ажил нь тийм ч сайн биш байж болох юм. Шийдвэргүй байдал байгаа эсэхийг олж мэд. Хэрэв тухайн ажил горилогч өндөр цалин хайж байгаа бол тухайн хүний потенциалын хувь нэмэртэй нийцэж байгаа эсэхийг тодорхойл.

Үүнтэй ижил байдлаар саналаа нухацтай байдлаар өмгөөлөх нь тухайн хүн хоёр дахь удаагаа бодож үзсэнээр хэдэн сарын дараа л хүлээн авах болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02