​Солонгосын менежментийн арга барил
2015, 10 сарын 5. 13:120

Менежерүүд ажилчдаа үүрэг даалгаврыг дуулгавартай хүлээн авч, биелүүлэхийг хүсдэг. Ихэнхдээ ажилчид нь бас үүрэг даалгаврыг биелүүлж чаддаг. Менежер болон 2 дахь шатны удирдах ажилтнуудын харилцаанд дуулгавартай байдал болон үнэнч шударга байхад Күнзийн сургааль хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ үзэл менежерийг тухайн байгууллагадаа эцгийн сэтгэлээр хандасны үр дүнд ажилчдын зүгээс үнэнч шударга зан, дуулгавартай байдал, хүндлэлийг үзүүлж, үргэлж тусалж дэмжиж байдаг.

Хэдийгээр манлайлал нь шаталсан, эцгийн эрхт ёс давамгайлдаг ч Солонгосын Инвагийн үзлээр бол хүмүүс ижил тэгш эрх, нэр хүндтэй байхад эв нэгдэл чухал шаардлагатай байдгийг онцолж үздэг. Энэ үзэл тухайн баг хамт олныг зөрчилдөөн маргаангүй, элдэв буруушаах зүйлгүй байлгахад маш чухал нөлөө үзүүлдэг. Сайн менежер ажилдаа маш их цаг зарцуулж, баг хамт олондоо хүчин чармайлт гаргаснаар түүний баг ажлын сайн харилцаатай байж, бүх гишүүд нэгдмэл байж чаддаг.

Солонгосчууд тодорхой нөхцөл байдалд шийдвэр гаргах үйл явцдаа Японд анх үүссэн Немавашигийн системтэй төстэй нэгдмэл нэг санаатай байх аргыг ашигладаг. Энэ систем тухайн баг хамт олон уг шийдвэрт харъяалагдаж байх сэтгэгдлийг төрүүлдэг ба менежер тухайн шийдвэрийн үр дүнд нөлөө үзүүлж болохоо батлан харуулдаг.

Менежерүүд хамтран ажиллагсадтайгаа нэгдмэл байж чаддаг бөгөөд энэ шаардлагын дагуу баг хамт олны ажилчидтай ажлаас гадуур хувийн харилцаа, хэлхээ холбоотой байдгаараа хүмүүс нь амин хувиа хичээсэн, хүчтэй бие даасан байр суурьтай байдаг Англо-Саксоны орнуудаас илүү байж чаддаг. Юутай ч мэргэн уншигч та үүнийг уншаад нэгийг бодож, менежментийн арга барилдаа ашиглаж болох санааг авч чадсан гэдэгт найдаж байна. Манай Монгол орны менежментийн арга барилтай төстэй бас ялгаатай зүйлс ч байгаа байх. Гэхдээ заримд тохиолдол бидэнд нэгдмэл байх, эв найрамдалтай байх чанар дутагддаг тал бий. Юутай ч зөвийг нь аваад, бурууг хаях нь мэргэн уншигч таны шийдэх хэрэг биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49