Зэсийн ирээдүйг хүүрнэх нь
2015, 9 сарын 29. 15:290

Шаргал металлын ирээдүй хүндхэн байна. Шалтгаан нь тун энгийн. Хятадын зэсийн эрэлт буурсан. Мөн олборлолтоо бага хэмжээгээр бууруулж буй компаниудын нийлүүлэлтийг Чили зэрэг орон нөхөж, зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдэл дахиад хэдэн жил үргэлжлэх нь. Гэхдээ өөдрөг төсөөлөл бас бий. Зэсийн богино хугацааны хомсдолтой холбоотойгоор Лондоны металлын биржид уг металлын спот болон нэг сарын хугацаатай хэлцлийн үнэлгээ нь фьючерс ханшаас нь өндөр үнэлгээтэй байна. Компаниуд зэсийн үйлдвэрлэлээ танаж байгаа нь богино хугацааны үнэд нөлөөлж байна хэмээн шинжээчид тайлбарлажээ. Одоогийн байдлаар Англи, Швейцарийн хамтарсан “Glencore”, Америкийн “Freeport-McMoRan” ирэх онд зэсийн үйлдвэрлэлээ үлэмж хэмжээгээр багасгахаа мэдэгдээд байна. Үндэстэн дамнасан эдгээр компани нийлүүлэлтээ дэлхийн нийт олборлолтын хоёр хувь буюу 500 мянган тонноор багасгахаар төлөвлөжээ. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангахын тулд дахин төдий тооны зэсийн нийлүүлэлтийг хязгаарлах хэрэгтэйг “Bank of America Merrill Lynch”-ийн шинжээчид онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35