Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
ЗАМайн Сервисиз ХХК нь ажилчдийнхаа цаашдийн хөгжил дэвжилд ихээхэн анхаардаг бөгөөд энэ удаад Компаний Хүний Нөөцийн зүгээс ЖиЭсЭмАй инститүттэй хамтарч байгууллагын соёл, багийн үр дүнтэй менежемэнт, байгууллагын соёл, ажил хэргийн буюу албан харилцаа гэх мэт сэдвүүдийн дор сургалтуудыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уг сургалтанд компаний бүх ажилчид хамрагдсан бөгөөд сургалтаас авсан мэдлэгээ компани болон ар гэртээ аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн билээ. Сургалтыг амжилттай зохион байгуулсан Хүний Нөөцийн Хэлтэс болон ЖиЭсЭмАй инститүтдээ баярлалаа.
Хамгийн анхны Hitachi EH1100-3 (63,5тн) автосамосвалыг бид 2015 онд нийлүүлж байсан бол, энэ жил Өмнийн говьд хамгийн анхны 100 тонны ангиллын EH1700-3 загварын (92,5 тн) автосамосвалууд амжилттай угсарч, техникүүд маань ажилдаа гарлаа. Бидэнд найдаж хамтарж ажилласан харилцагчиддаа баярлалаа. Та бүхний цаашдийн ажилд өндрөөс өндөр амжилт хүсье!
Хитачигийн техникүүдийн үр ашиг, найдвартай байдал, бат бөх байдлыг хамгийн их байлгахын тулд, тухайн техникт анхаарал хандуулах хэрэгтэй. “Машины ерөнхий үзлэг хийх нь машины бэлэн байдалд шууд хамааралтай” хэмээн Хитачи Констракшны Уул уурхайн хэлтсийн Харилцагчдад Дэмжлэг үзүүлэх хэлтсийн Менежер Грайг Штайнхаусэр хэлжээ. “Кузов, сум, гарны орчноор үүссэн цууралтыг эрт илрүүлснээр сул зогсолтыг багасгаж, засварын зардлыг багасгаж улмаар бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.” Hitachi нь уул уурхайн болон барилгын тоног төхөөрөмжүүддээ бүтцийн хөтөлбөр, баталгаат хэрэгслүүдийг санал болгодог бөгөөд ингэснээр та өөрийн үйл ажиллагаандаа санаа зоволтгүй итгэлтэйгээр үйл ажиллагагаа явуулах боломжтой юм.