GSMI институттай хамтарч сургалт зохион байгууллааТаванбогд Констракшн Машинери ХХК нь ажилчдынхаа цаашдын хөгжил дэвжилд ихээхэн анхаардаг бөгөөд энэ удаад Компанийн Хүний Нөөцийн Хэлтсийн зүгээс GSMI институттай хамтарч байгууллагын соёл, багийн үр дүнтэй менежмент, байгууллагын соёл, ажил хэргийн буюу албан харилцаа гэх мэт сэдвүүдийн дор сургалтуудыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уг сургалтанд компанийн бүх ажилчид хамрагдсан бөгөөд маш үр дүнтэй сургалт боллоо. Сургалтыг амжилттай зохион байгуулсан Хүний Нөөцийн Хэлтэс болон GSMI институтэд баярлалаа.
1,4802024 оны 12 сарын 18
Hitachi Анхны 92,5 тонн EH1700-3 автосамосвал Өмнийн говьдХамгийн анхны Hitachi EH1100-3 (63,5тн) автосамосвалыг бид 2015 онд нийлүүлж байсан бол, энэ жил Өмнийн говьд хамгийн анхны 100 тонны ангиллын EH1700-3 загварын (92,5 тн) автосамосвалууд амжилттай угсарч, техникүүд маань ажилдаа гарлаа. Бидэнд найдаж хамтарж ажилласан харилцагчиддаа баярлалаа. Та бүхний цаашдийн ажилд өндрөөс өндөр амжилт хүсье!
1,5172018 оны 9 сарын 21
БҮТЦИЙН ХЯНАЛТ ХИЙСНЭЭР БЭЛЭН БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ.Хитачигийн техникүүдийн үр ашиг, найдвартай байдал, бат бөх байдлыг хамгийн их байлгахын тулд, тухайн техникт анхаарал хандуулах хэрэгтэй.
“Машины ерөнхий үзлэг хийх нь машины бэлэн байдалд шууд хамааралтай” хэмээн Хитачи Констракшны Уул уурхайн хэлтсийн Харилцагчдад Дэмжлэг үзүүлэх хэлтсийн Менежер Грайг Штайнхаусэр хэлжээ. “Кузов, сум, гарны орчноор үүссэн цууралтыг эрт илрүүлснээр сул зогсолтыг багасгаж, засварын зардлыг багасгаж улмаар бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.”
Hitachi нь уул уурхайн болон барилгын тоног төхөөрөмжүүддээ бүтцийн хөтөлбөр, баталгаат хэрэгслүүдийг санал болгодог бөгөөд ингэснээр та өөрийн үйл ажиллагаандаа санаа зоволтгүй итгэлтэйгээр үйл ажиллагагаа явуулах боломжтой юм.
1,2162018 оны 9 сарын 21
Монголын Алт (МАК) ХХКМонголын Алт ХХК Hitachi EX2600E цахилгаан экскаваторыг өөрсдийн үйл ажиллагаандаа сонгон хэрэглэж байна. Бидэнд итгэл хүлээлгэн манайхыг сонгосонд баярлалаа. Цаашдийн хамтын ажиллагаа улам бүр бэхжих болтугай. Та бүхний цаашдийн ажилд амжилт хүсье!
1,2632018 оны 9 сарын 21
Монгол Автомотив Групп ХХКМонгол Автомотив Групп ХХК өөрсдийн үйл ажиллагаандаа Hitachi EX1200 экскаваторыг сонгон авч хэрэглэж байна. Манай хоёр компаний цаашдийн хамтын ажиллагаа улам бүр бэлжинэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье!
1,3782018 оны 9 сарын 21