Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо ажилчны гудамж 91 тоот

Бидний тухай

Үйлчлүүлэг нарт үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал

Манай компани нь бараа бүтээгдэхүүнээ жижиглэнгээр болон бөөнөөр худалдаалдаг бөгөөд үйлчлүүлэгч, худалдан авагч нартаа жижиглэнгийн худалдан авалт хийх үед авсан үнийн дүнгээс нь хамраач 5-10% хөнгөлөлт үзүүлэх хугацаагүй хөнгөлөлтийн карт олгодог бөгөөд харин их хэмжээгээр худалдан авалт хийдэг томоохон байгууллага, компаниудтай хөнгөлөлтийн хувийн нөхцөл бүхий нийлүүлэлтийн гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна.

 

 

 

 

Худалдаалж буй бараа бүтээгдэхүүнүүдийн товч танилцуулга

1. Кабель, дамжуулагч утас ба тэдгээрийн туслах материалууд

Манай компани нь барилгын цахилгаан, гадна цахилгаан, холбоо дохиолол, сүлжээний, дотор монтаж угсралтын, өндөр болон нам хүчдэлийн, нэг болон түүнээс дээш голтой, зэс, хөнгөн цагаан, газарт булдаг, агаараар татдаг зэрэг бүх төрлийн хөндлөн огтлолтой кабелийн бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг бөгөөд кабелийн бүтээгдэхүүнүүнээ ОХУ-ын алдартай үйлдвэрлэгч заводууд болох: УНКОМТЕХ “ИркутскаКабель”, “Томсккабель”, мөн түүнчлэн “КамКабель”, “Кирсккабель”, “Авангард-Электро”, “Рыбинсккабель” зэраг заводуудаас албан ёсоор нийлүүлж байна. Кабелийн туслах материалуудаа “УралПак” “РЭМЗ”, ЗЭТА, РосЭлектроСвет, Рувинил, Ostec зэрэг заводуудаас албан ёсоор нийлүүлдэг.

  • -Кабелийн бүтээгдэхүүн, туслах хэрэгсэлүүд

Мөн түүнчлэн өндөр болон нам хүчдэлийн агаарын утас, арматур болон тэдгээрт холбогдох материалуудыг нийлүүлнэ. EKF, МЗВА, ЗЭТА, НАИЗ зэрэг заводууд.

- Агаарын шугамын арматур, туслах хэрэгсэл

2. Цахилгаан эрчим хүч хуваарилах, дамжуулах төхөөрөмжүүд, модулийн тоноглолууд

Эдгээрт хувьсах ба тогтмол гүйдлийн хэлхээний 0,4 кВ, 1кВ, 6кВ, 10кВ хүчдэлийн хуваарилах самбарт суурилагдах автоматууд, дифференциал автоматууд, хамгаалалтын таслах төхөөрөмжүүд, реле хамгаалалтын төхөөрөмжүүд, оруулгын ерөнхий самбарт суурилуулах төхөөрөмжүүд, хүчний автомат таслуурууд, АВР таслуур, хөдөлгүүрийн автоматууд, контактор, соронзон пускатель, хэт хүчдэл хязгаарлагч, цэнэг шавхагч, ачаалал таслагч, гал хамгаалагч, рубильник, хуурай салгуур, нэвтрэх ба тулгуурын тусгаарлагчууд, удирдлага, хяналтын аппратууд, туслах хэрэгсэлүүд зэрэг орно. Уг бараа бүтээгдхүүнийг нийлүүлэгч болох: EKF, КЭАЗ, Schneider Electric, ABB, Legrand, МЗВА, НЭМЗ, НАИЗ, Электротехник, Завод Энергозащитных Эстройств гэх мэт заводуудаас нийлүүлэн борлуулж байна.

- Модулийн тоног төхөөрөмж, хүчний автомат, контактор

- Хүчнийтоногтөхөөрөмж

- Өндөрхүчдэлийнтоноглолууд

 

3. Щит хуваарилах сабаруууд болон монтаж угсралтын хэрэгсэлүүд

Щит болон хуваарилах самбарт айлын автоматны хуваарилах хайрцаг, давхарын самбар мөн түүнчлэн ерөнхий оролтын, тоолуурын, гэрэлтүүлгийн самбаруудад зориулагдсан бүх төрлийн хэмжээтэй IP31, IP40, IP54 хамгаалалтын зэрэгтэй EKF, RUCELF, КРЗМИ, НЭМЗ үйлдвэрүүдийн хуваарилах щит, самбаруудыг борлуулж байна.

- Щит, хуваарилах самбар

Мөн самбар угсралт, монтаж угсралын хэрэгсэлүүд, удирдлагын кноп, сэлгэн залгагч түлхүүр гэх мэтчилэн удирдлагын төхөөрөмжүүд худалдаалж байна.

- Цахилгаан монтаж угсралтынхэрэгсэлүүд

4. Розетка унтраалга

Айлын болон албан байгууллага, үйлдвэрийн хэрэгцээний, дотор ба гадна, зөөврийн ба суурин, ил ба далд суурилуулах, ус чийгний хамгаалалттай, бүх төрлийн газардуулгатай ба газардуулаггүй розетка, унтраалга, суурилуулалтын ба салбарлалтын коробка, вилк, 1.8 – 50 м урттай 3 – 5 оролттой уртасгагчууд, холбогчуудыг IP20 – IP54 хамгаалалтын зэрэг, 220В/380В хүчдэл, 6А - 63А гүйдэлд бүх төрлийн хэмжээгээр борлуулж байна.

Үйлдвэрлэгч заводууд: EKF, Lezard, ASD, Hegel, Schneider Electric, ЭРА.

- Розетка, унтраалга, уртасгагчууд

5. Гэрэлтүүлэг, гэрэлтүүлгийн туслах хэрэгслүүд

Оффисс, албан байгууллага, айл өрхийн дотор ба гадна зориулалтын гэрэлтүүлгийн бүх төрлийн гэрэл, лед гэрэл, прожектор, гудамжны гэрэлүүд, осолын гэрэл, хөдөлгөөн мэдрэгчтэй, зөөврийн суурин гэрэлтүүлэг, улайсдаг ба лед, флорисцент ламп, люминесцент гэрэл, IP20 – IP65 хүртэл хамгаалалтын зэрэг, 12В - 240В хүчдэл, 3Вт – 500Вт чадлын гэрэлтүүлгүүд мөн гэрлийн хөдөлгөөн мэдрэгч, тогтоогч, кронштейн, хүчдэл баригч, стартер, таймер, хугацааны ба фото реле.

Үлдвэрлэгч: ASD, EKF, Элетех, Физтех-Энерго, Лисма, Osram, LuxON.

- Гэрэлтүүлэг, дагалдах хэрэгсэл

6. Цахилгааны багаж, хамгаалалтын хэрэгсэлүүд

Манай компани нь цахилгааны тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийхэлд нэн шаардлагатай аюулгүй ажиллагааны хамгаалах хэрэгсэлүүд: бетон болон модон тулгуурын монтёрын дөрөө, бэхлэгч бүс, резинэн дэвсгэр, тусгаарлагч гутал, тусгаарлагч бээлий, өндөр ба нам хүчдэлийн хүчдэл заагч, штанг, агаарын шугамын ба хуваарилах дэд станцын зөөврийн газардуулга, каск, гагнуурын маск, нүдний шил, мөн түүнчлэн монтёр, цахилгаанчин, гагнуурчин, слесарын ажлын багаж: мультметр, тестер, кабель тастагч, пресс, утас үзүүрлэгч, металл зүсэгч, төмрийн хайч, гагнуурын электрод, гагнуурын алх, тугалга, шат, хутга, отвертка, бахь, метр, тэгш ус, утас тастагч, багажны хайрцаг, штангенциркуль зэрэг хэрэгсэлүүдийг худалдаалж байна.

Үйлдвэрлэгч заводууд: Cross, Matrix, Sparta, Элитех, Сибртех, ЛЕЗ, ШТОК гэх мэт үйлдвэрүүдээс нийлүүлж байна.

- Цахилгааны багаж, хамгаалалтын хэрэгсэл, тусгай хувцас

 

Фэйсбүүк хуудас

© Залан Энержи ХХК. 2015-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.