Дэлхийн Зөн ОУБ нь анх 1950 онд Боб Пийрс хэмээх нэгэн сэтгүүлчийн санаачилгаар хүнд нөхцөлд буй эмзэг бүлгийн хүмүүст туслах зорилгоор үүсгэн байгуулагджээ. Тухайн үед Солонгосын дайн дэгдэж, түүний уршгаар олон түмэн энгийн иргэд, хүүхэд багачууд туйлын хүнд нөхцөлд орж байгаад Пийрс гүнээ харамсан энэхүү байгууллагаар дамжуулан тэдэнд туслахыг зорьсон ажээ.
Өдгөө Дэлхийн Зөн ОУБ нь 100 гаруй улсад орон нутагт чиглэсэн, хүүхдэд хандсан үйл ажиллагаа явуулж, орон нутгуудад хөгжлийн, хүмүүнлэгийн болон яаралтай тусламжийн төсөл ажлуудыг хэрэгжүүлж байна.
Монгол улсын хувьд Дэлхийн Зөн ОУБ нь анх 1995 онд өөрийн суурин төлөөлөгчийн газрыг нээж, ажлынхаа гарааг эхлүүлсэн юм.
Бидний зөн хараа хүүхэд бүрт, Тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө
1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар
2.
3.
1995
500