Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Витафит Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Витафит групп нь 1997 онд ундаа, шүүсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 10 салбар компани, 700 гаруй ажиллагсадтай үндэсний томоохон үйлдвэрлэгч болон хөгжиж байна.

Бид хэрэглэгчдийн таашаалд нийцсэн "Гоё", "Вита", "Мулть", "Анар", "Зөөлөн" брэндийн жимсний жүүс, "Гоё" брэндийн жасмин, тоортой цай, цэвэр ус, хийжүүлсэн ундаа, зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж, "Cargill Group" /АНУ/, "Doehlor Group" /ХБНГУ/, "Fonterra" /Шинэ Зеланд/, "KHS AG"/ ХБНГУ/, "Tetra Pak" /Швед/, "Tech Long" /БНХАУ/ зэрэг дэлхийд тэргүүлэгч түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажилладаг.

"Мега Пласт Монголиа" ХХК нь анхдагч түүхий эдээр хуванцар савны бэлдэц үйлдвэрлэн өөрийн үйлдвэрийн бүх хэрэгцээг хангахын зэрэгцээ дотоодын бусад үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. "Номун Тобак" ХХК нь Marlboro, Parliament, LM брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч АНУ-ын "Philip Morris" компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

2008 онд "Витафит" групп нь "Жем Интернэшнл" ХХКтай хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан "Жи Эн Бевережис" ХХК нь АНУ-ын "Pepsi-Co International" компанийн дэлхийд алдартай Pepsi, Pepsi Light, Pepsi Max, Mirinda, Mountain Dew брэндийн бүтээгдэхүүнийг Монгол улсад үйлдвэрлэн борлуулах албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

  • Уриа

    Байгалийн амтыг байгаагаар нь

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    1200

Витафит Групп-н салбар компаниуд

  • Витафит Групп
  • Витафит милк ХХК
  • Номун табак
  • Мегапластик системс ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, үйлдвэрийн гудамж, Витафит группын байр. /Говийн зам дагуу Петровис шатахуун түгээх станцын урд 200м зайд байрладаг/

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.