Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Вишнфанд Монгол

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ВишнФанд ОУБ нь хөгжиж байгаа улс орнуудад Дэлхийн Зөн ОУБ-ын үйл ажиллагаатай уялдан санхүүгийн үйлчилгээ үзүүлэн 2003 оноос хойш амжилттай ажиллаж байгаа дэлхийн томоохон бичил санхүүгийн байгууллагуудын нэг билээ. Энэ байгууллагын алсын хараа нь ядууралд өртсөн хүүхдүүдийн амьдралыг дээшлүүлэхэд оршдог ба бага хэмжээний зээл шаардлагатай иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэн бизнесийг өргөжүүлэн амьжиргааг сайжруулахын зэрэгцээ хойч үеийнхээ нөөц бололцоог нээхийг зорьдог. Одоогоор бид 36 гаруй орны хүмүүстүйлчилж байна.

ВишнФанд ББСБ нь ВишнФанд ОУБ-ын салбар байгууллагын хувьд нэгэн зорилго доор ажилладаг бөгөөд Монголын амьжиргаа доогуур өрхүүд болон хүүхдүүдийн амьдралд эерэг өөрчлөлт хийхэд гол анхаарлаа хандуулан бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.Манай байгууллага нь 2004 онд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрчилгээ, 2006 онд Монгол банкнаас Банк бус санхүүгийн байгууллагын гэрчилгээг авсан ба тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Бидний зөн хараа хүүхэд бүрт, тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө

Бидний залбирал хүн бүрийн зүрх сэтгэлд, түүнийг биелүүлэх хүсэл эрмэлзлэлийн төлөө

БИДНИЙ ЗОРИЛГО

Бид хүүхдүүдэд гэрэлт ирээдүйг бүтээхийг зорьдог

Бид гэр бүлүүдийг ажлын байр болон орлогын эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлдэг

Бид орон нутгийг хөгжүүлэхэд эдийн засгийн нөөц боломжийг бий болгодог.

  • Алсын хараа

    Бидний зөн хараа хүүхэд бүрт тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө Бидний залбирал хүн бүрийн зүрх сэтгэлд, түүнийг биелүүлэх хүсэл эрмэлзлийн төлөө

  • Эрхэм зорилго

    Бид ядууралд өртсөн хүүхдүүдийн амьдралыг сайжруулдаг. Бичил зээл олгосноор бид амьжиргаа доогуур эмэгтэйчүүд болон өрхүүдийг чадваржуулдаг. Орон нутгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

  • Уриа

    Монголын амьжиргаа доогуур айл өрхүүд болон хүүхдүүдийн амьдралд эерэг өөрчлөлтийг оруулах

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Үнэт зүйлс

    Бид Христчин Бид Ядууст үйл ажиллагаагаа зориулдаг Бид Хүмүүсийг үнэлж хүндэтгэдэг Бид Үйлчлэгчид /steward/ Бид Түншлэгчид Бид Нөхцөл байдалд хариу өгдөг

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    100

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4th floor #403, Somang Plaza Center, 15th khoroo, Enkhtaivan Avenue, Ulaanbaatar Mongolia

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.