Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
UL Equipment Co LLC
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Мянганы зам, Баруун туруун 56, Монгол Улс-18341

Юу Эл Экюпмент Ко - Нээлттэй ажлын байрууд

2021-06-02
БАРИЛГЫН УГСРАЛТЫН ИНЖЕНЕР /ТӨСЛИЙН УДИРДАГЧ/

Барилга, байгууламжийг зураг төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулах, барилгын норм, дүрэм, стандарт, техникийн нөхцлийн шаардлагыг хангах, хяналт тавих зэрэг үүрэг гүйцэтгэнэ.
 
Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл:
Компьютер, хэвлэгч, олшруулагч, зургийн хэрэгслүүд, кивелер, рейк, метр, тооцооллын хэрэгсэл гэх мэт.
 
Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл:
Барилгын инженерийн бакалавраас доошгүй зэрэгтэй байх.
 
Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл:

Тайлан мэдээ, газрын зураг, гар зураг, ажлын схем, агаараас авсан фото зураг болон бусад топографийн болон геологийн мэдээллийг тусгай төсөл төлөвлөхөд зориулан судлах.
Барилгыг зураг төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулах, инженерийн хяналт тавих.
Дизайны тодорхойлолтуудыг гаргахын тулд ачааллын хэмжээ, усны урсгалын түвшин, материалын ачаалалд өртөх хүчин зүйлүүдийг тооцох.
Дизайны тодорхойлолтууд болон аюулгүй байдал, ариун цэврийн стандартыг хангахын тулд төслийн ажлын явцыг болон төсөл хийгдэх газрын байрлалыг шалгах.
Төслийн газар дээр барилга угсралтын ажил, үйл ажиллагаа, засварын ажлуудыг удирдах.
Суурилуулалтын ажлын судалгаанд оролцох, судалгааг удирдаж, хатуу цэгүүд, зэрэглэл, далайн түвшнээс дээш өргөгдөл зэргийг заасан тэмдэгтүүдийг байрлуулж, барилга угсралтын ажлыг чиглүүлэх.
Материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийг тооцоолон төслийн бодит хэрэгжих боломжийг тооцоолох.
Төлөвлөгөөний зардал болон аюулгүй байдлыг тодорхойлон тогтоож байх.
Байгууламжийн суурийн хүчийг хангалттай хэмжээнд байлгах, бетон, асфальт, гангийн алиныг хэрэглэхийг тодорхойлохын тулд хөрсийг судалж, турших.
Үйлдвэрийн болон удирдлага, менежментийн ажилтнуудтай байгууламжийн дизайн, барилга угсралт, түүнийг засан өөрчлөх болон засварлах ажлуудын талаар бусад инженерүүдтэй зөвлөлдөх.

Ажлын байрны зарууд

  1. БАРИЛГЫН УГСРАЛТЫН ИНЖЕНЕР /ТӨСЛИЙН УДИРДАГЧ/6 сарын 2. 15:03
© Юу Эл Экюпмент Ко. 2007-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.