Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Улаанбаатар смарт карт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Улаанбаатар Смарт Карт компани нь 2014 онд байгуулагдсан. Манай компани нь Улаанбаатар

хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөр тооцооны

систем нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан хувь нийлүүлсэн Нийслэлийн оролцоот хамтарсан

компани юм. Төслийн үндсэн хөрөнгө оруулагч нь “Korea Smart Card” ХК /T-money/ юм.

Нийтийн тээвэрт сүүлийн үеийн дэвшилтэт технологи, системүүдийг нэвтрүүлснээр:

1. Автобусны төхөөрөмжөөс тухайн агшинд мэдээллийг төвийн системрүү дамжуулдаг.Автобусны хяналт, удирдлагыг шууд хийх боломжтой.

2. Автобусанд дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаар

  • Зорчигчдыг мэдээллээр хангах /автобус зогсоолын мэдээлэл, автобусны хуваарийн /мэдээлэл/
  • Автобусны дотор талын камер бичлэг хийх
  • Гадна камер бичлэг хийх

3. Монгол нөхцөлд тохирсон системийн шинэчлэл хийгдэнэ.

4. Нийтийн тээврийн статистик мэдээллүүд бодит, үнэн зөв болно.

5. Төлбөртэй зорчигч (том хүн, хүүхэд) болон үнэ төлбөргүй зорчих эрхтэй (өндөр настан,

хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаа,оюутан) зорчигчдын картын зохицуулалтын

төлөвлөгөө боловсруулалт хийгдэж байна.

6. Төвийн системүүдийн (AFC, BMS, Картын төв) судалгаа, төлөвлөгөөний ажил хийгдэж

байна.

7. Автобусанд байрлах төхөөрөмжүүд (жолоочийн хяналтын самбар, карт уншигч төхөөрөмж,

бэлэн мөнгөний төхөөрөмж, CCTV, LED самбар), карт цэнэглэгч төхөөрөмжийг суурилуулах

туршилт, суурилуулах төлөвлөгөө хийгдэж байна.

Монголын одоогийн нөхцөл байдалд тохирсон (эрс тэс цаг уурын нөхцөл, солонгос/хятад/монгол/

орост үйлдвэрлэгдсэн автобусны олон төрөл) суурилуулалтын судалгаа, тооцоо, төлөвлөгөө

гаргаж байна.

Бид Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим

төлбөр тооцооны систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  • Уриа

    Урагшлах амьдралд Ухаалаг хэрэглээг

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Бага тойруу 15, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 4-н давхар цахим шуудан: hr@uscc.mn

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.