Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Улаанбаатар БҮК ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

УЛААНБААТАР БҮК” ХК нь анх 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна.

1998 оноос Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжиж2006 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шинэ эрин цаг үетэй нийцүүлэн боловсронгуй болгон шинэчлэн хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлснээр өнөөдөр барилгын салбараас гадна зам тээвэр, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өндөр технологи шаардсан нарийн хийц загварын бүтээгдэхүүнээр хангах бүрэн бололцоотой болсон.

Төмөр замын оролт, өндөр даацын гүүрэн кранууд, орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүд, хагас автомат хэмжилттэй чанарын хяналтын лаборатори, технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт зэрэг үйлдвэрлэлийн цогц бааз, мэргэжлийн ажилтнууд нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанарын стандартын түвшинд, харьцангуй хямд өртгөөр гүйцэтгэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

  • Уриа

    Бид бүтээн байгуулалт, хөгжлийг үйлдвэрлэдэг.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1984

  • Ажилтны тоо

    310

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Дунд голын эрэг, өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.