Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Үйлс Агентлаг

Century21 Summit үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Бид Монголд анх удаа HOUSE EXPO-2022 арга хэмжээг маш амжилттай зохион байгууллаа

 “House Expo 2022” үзэсгэлэн нь  Монгол улсад хамгийн анх удаа VIP түвшинд зохион байгуулагдсан бөгөөд хаусын зах зээл дэх топ 16 төсөл, 18 байгууллагатай хамтран ажилласан билээ. Энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор 5000 гаруй хүн сонирхож оролцсон байна. Арга хэмжээний үеэр болсон онцлох таван үйл явдлын зургийг та бүхэндээ танилцуулж байна. Тус арга хэмжээг жил болгон уламжлал болгон зохион байгуулахаар бид төлөвлөж байна.

1422022 оны 4 сарын 4
Бид анхны HOUSE EXPO-2022 -ыг зохион байгуулна.

Асуулт : Сайн байна уу та бүхний зохион байгуулах гэж байгаа арга хэмжээ маш их сонирхол татлаа.  Юун түрүүнд та өөрийгөө болон энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй хамт олноо манай уншигчдад танилцуулахаас ярилцлагаа эхэлье.   Хариулт: Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.  Миний бие 2007 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллаж байна. Үйлс агентлагийнхаа үйл ажиллагаагаа тэлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 10 дугаар сард “CENTURY 21” франчайзийг эзэмшиж “CENTURY 21 Summit” салбарыг байгуулсан билээ.   “CENTURY 21 SUMMIT” салбар нь өндөр зэрэглэлийн орон сууц, хаусны зах зээл дээр голлон ажилладаг учраас ажлынхаа эрх ашгийн үүднээс хаус экспог зохион байгуулах нөхцөл бүрдсэн.  Ийнхүү “Хаус Экспо” зохион байгуулах санааг минь манай компанийн авьяаслаг залуус бүрэн дүүрэн дэмжиж, улам дэлгэрүүлэн төсөөллөөс минь давсан маш сайхан арга хэмжээ болгон төлөвлөсөн.    Асуулт :  “Хаус экспо”-ны зорилго юу вэ?   Хариулт: Бид бүхний хувьд “Хаус экспо”-г зохион байгуулах болсон нь үндсэн хэдэн шалтгаантай. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотынхны хамгийн том тулгамдсан бэрхшээл бол утаатай агаар, хөрсний бохирдол болон авто замын түгжрэл болоод байна. Аливаа хүний хувьд эрүүл мэнд нь эрхэлж буй ямар ч ажил, бизнесээс илүү эрхэм чухал байдаг учраас цэвэр агаар, эрүүл хөрс бүхий байгалийн сайханд, стресс бухимдалгүй тайван, тав тухтай, тохилог орчин бүхий хаусанд амьдарч ажиллах нь дээрх бэрхшээлийг шийдэх гарц, шийдлүүдийн нэг гэж харж байна. Ийм гарц, боломж байгааг олон хүнд хүргэх нь хамгийн эхний зорилго юм. Удаахь зорилго нь Улаанбаатар хотын эргэн тойронд хаус хотхонууд өргөн сонголттойгоор баригдаж байгааг дэлгэн танилцуулах, хотхоны зохион байгуулалтад шилжсэний  давуу талуудыг бодитоор хүргэх явдал юм. Найз нөхөд, ах дүүс, гэр бүлээрээ барьсан ганц нэг хаус болон цөөхөн айлтай хаус хотхонуудын хувьд халаалт, халуун хүйтэн усан хангамж, бохир зайлуулах систем зэргийн шийдэл, харуул хамгаалалт, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний асуудал маш хүндрэлтэй байдаг. Тэгвэл хаус хотхоны оршин суугчид СӨХ-дөө эдгээр бүх асуудлаа даатгачихаад санаа амар амьдрахаас гадна, хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртэж чаддаг.  Иймд хотхоны амьдралын хэрэгцээ, шаардлагыг соргогоор мэдэрсэн барилгын салбарынхан сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг шингээсэн, эрүүл тав тухтай орчныг бүрдүүлсэн хаус хотхонуудыг олноор барьж байгааг олны хүртээл болгох зорилготой.    Хэрэглэгчиддээ хаусны тухай тал бүрийн мэдээ, мэдээллийг хүргэх, улмаар хаус барих, хаус худалдан авах хүмүүст зөв сонголтоо хийхэд нь туслах зорилготой. Иргэд, олон нийт хаусны талаар ойлголт, мэдээлэл, мэдлэг дутмагаасаа улбаалаад хаусыг худалдан авч дийлэхгүй, хэт өндөр үнэтэй  гэсэн түгээмэл ойлголттой байдаг. Тэгвэл 2021 оны 12 сарын байдлаар хаус болон орон сууцны мкв-ийн дундаж үнэ яг адилхан 3,2-3,8 сая төгрөг байгаа учраас худалдан авагчид хаусыг сонирхоод судлаад үзвэл олон давуу талыг хүртэх боломжтой. Хаусны зах зээлд өрнөж байгаа бүх талын боломжуудыг судалж, мэдсэнээр хэрэглэгчид олон талын ашиг хүртэх боломжтой.     Асуулт : “Хаус экспо” арга хэмжээний онцлог, давуу тал юу вэ? Улаанбаатар хотод анх удаа зөвхөн хаус хотхоны төслүүдийг нэг дор төвлөрүүлэн, хэрэглэгчдэд цогц мэдээлэл өгч байгаагаараа онцлогтой. Манай арга хэмжээтэй адил төстэй гэж болох “Барилга эскспо” үзэсгэлэнд ихэвчлэн орон сууцны төслүүд оролцдог учраас хаусны төсөл цөөн байдаг.  Мөн Голомт банкны зохион байгуулдаг “Lux life” арга хэмжээнд тансаг зэрэглэлийн орон сууц, хауснууд холилдон ордог. Тэгэхээр зөвхөн хауснуудад чиглэсэн ийм үйл ажиллагаа өмнө нь болж байгаагүй гэсэн үг.  Хаус экспо дээр зөвхөн хаусны төслүүдийг сурталчлахаас гадна хамгийн сүүлийн үеийн шинэ содон техник, технологийн дэвшлүүдийг ашиглан хаусны гадна орчин, байрлалын онцлог давуу талуудыг харуулах, мэдрүүлэх, таниулах зорилготой олон сонирхолтой үзүүлэнгүүдийг төлөвлөж байна. Эвент арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг мэргэжлийн компаниудтай хамтран ажиллаж байгаа. Арга хэмжээнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хэвлэл мэдээлэл болон сошиал сувгуудаар дамжуулан та бүхэнд хүргэх болно.  Асуулт : Энэ “Хаус экспо”-д оролцохын ач холбогдол юу вэ? Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээг Шангрила зочид буудлын том танхимд зохион явуулна. Улаанбаатар хотын эргэн тойронд баригдсан болон баригдаж байгаа 130 орчим хаус хотхонуудын төслийн мэдээллийг нэг дор төвлөрүүлж, зай талбайн багтаамжаас шалтгаалан 30-35 хаус хотхоны төслийг 3 өдрийн турш байршуулан сурталчилна. Энэхүү арга хэмжээний үеэр хаусны интерьер, экстерьер, архитектур, материал, техник технологийн шийдэл, чиг хандлагыг дэлгэн харуулах ба энэ салбарт тулгамдаж буй  асуудлуудыг хэлэлцсэнээр Монголд шинэ тутам хөгжиж байгаа хаусны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Хаус экспод оролцсоноор хаусны зах зээлийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл,  техник технологийн шийдлүүдтэй танилцахаас гадна хаусны төсөл хэрэгжүүлэгчдийн санал болгож буй хөнгөлөлт, онцгой урамшууллуудыг хамгийн түрүүнд хүртэх боломжтой. Монголчуудынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх, улмаар өгөөжтэй, ашигтай үл хөдлөх хөрөнгө худалдаж авах бололцоог таниулах зэрэг ач холбогдолтой.  Ерөнхийдөө  “Хаус экспо” маань хүрэлцэн ирсэн бүхэнд тал бүрийн өгөөжтэй арга хэмжээ болно. Үүнд: Төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд:  Төслөө сурталчлах, борлуулах, худалдан авагчдад өөрсдийгөө таниулах ирээдүйн худалдан авагчдынхаа хөрс суурийг бэлдэх ТВ, хэвлэл мэдээлэл, цахим платформуудаар маркетинг сурталчилгаа хийлгэх  Төсөл хэрэгжүүлэгчид хоорондоо мэдээлэл солилцох, харилцан бие биенээсээ туршлага судлах, суралцах Шинэ тренд, шинэ технологийн шийдлүүдтэй танилцаж, хамтын ажиллагаа эхлүүлэх, өргөжүүлэх Хөрөнгө оруулагчидтай холбогдох  Худалдан авагчдын хувьд: УБ хотод хэрэгжиж буй хаусны бүх төслүүдийн мэдээллийг нэг дороос авах Төслүүдийг харьцуулан судалж, зөв шийдвэр гаргахад цаг хугацаа хэмнэх  Хаусны шинэ тренд, шинэ технологийн шийдлүүдтэй танилцах Арга хэмжээний үеэр хаус худалдан авах гэрээ хийх тохиолдолд хөнгөлөлт эдлэх Үл хөдлөх хөрөнгийн салбарын хууль эрх зүй болон санхүүгийн зохицуулалтуудын талаар нэгдсэн мэдээлэл авах Банк санхүүгийн байгууллагаар судалгаа хийлгэх, харилцаа тогтоох Салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, мэдээллийг сонсох Хаусны сонголтоо илүү нарийвчлалтай, улам тодорхой болгох Банк санхүүгийн байгууллагуудын хувьд: Харилцагчдаа нэмэгдүүлэх Зээл, санхүүгийн бүтээгдэхүүн гаргах Хаусны зах зээлийн эрэлт хэрэгцээг судлах Барилгын ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч нарын хувьд: Үйл ажиллагаагаа сурталчлах, ажлын захиалга авах Шинэ бараа, брендээ танилцуулах, захиалга авах Барилгын салбар дахь сүүлийн үеийн чиг хандлагатай танилцах  Хөрөнгө оруулагчдын хувьд: Газар, хөрөнгө санхүү, бараа материалдаа түшиглэн хаусны төсөл хэрэгжүүлэх Туршлага, гүйцэтгэл, менежментээрээ бусадтай хамтран ажиллах Хаусны төсөл хэрэгжүүлэх зорилготой байгууллага, хувь хүмүүсийн хувьд: Бүх төслүүдийг нэг дороос, нэг цэгээс судлах Ирээдүйн чиг хандлагыг тандан судлах  Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ, хандлагыг мэдэх Ханган нийлүүлэгчид болон гүйцэтгэгч нартай уулзах, харилцаа холбоо тогтоох Төслөө улам чамбайруулах, бусдаас суралцах Асуулт : Ямар ямар хаус төслүүд оролцох вэ? Хэзээ хаана? Хаусны зах зээлийн онцлогоо харгалзан бид Шангрила зочид буудлын гол танхимыг сонгосон ч зай талбайн багтаамжаас хамааран 30-35 хаусны төслүүдийг бодитоор оролцуулах боломжтой байна. Гэтэл цаана нь үлдсэн маш олон хаусны төслүүд байгаа учраас тэдгээрийн танилцуулгыг нэгдсэн байдлаар хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байгаа тул бидэнтэй холбогдоорой.  Бие даасан талбайд оролцох боломжгүй бусад хаус төслүүдийн  танилцуулгыг нэгдсэн цэг дээрээс хүргэх арга хэмжээг зохион байгуулна.  Арга хэмжээнд нэр хүнд бүхий тансаг зэрэглэлийн томоохон хаус төслүүдээс эхлээд дундаж орлоготой айл өрхүүдэд зориулсан төслүүд ч оролцох бөгөөд мөн банк санхүүгийн байгууллагууд худалдан авалтын таатай нөхцөл, боломжуудыг танилцуулах болно.  Асуулт : Арга хэмжээнд хэрхэн оролцох вэ? Ихэнх хаус төсөл хэрэгжүүлэгчдтэй бид хамтран ажилладаг учраас шууд харилцан мэдээллээ хүргэх байдлаар оролцуулж байгаа. Харин өөрсдийн санаачлагаар оролцох хаус төсөл хэрэгжүүлэгчид бидэнтэй 7272-2122 утсаар холбогдож бүртгүүлэх эсвэл Хан-уул дүүргийн Ривер стрийт 308-101/201 хаягт байрлах “CENTURY 21 SUMMIT” оффист ирж уулзах боломжтой. Арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах ба оролцогч байгууллагууддаа талбайн тохижилт, үзүүлэн таниулах материал бэлтгэх зэрэгт зөвлөж, тодорхой зөвлөмж, шаардлагуудыг хүргэж, хамтран ажиллаж байна.   Асуулт: Нэгэнт ийм том арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байгаа хүнээс хаусны зах зээлийн талаар санаа бодлыг нь сонсох, мэдлэг мэдээллийг хуваалцах нь зөв байх? “Тэнхлэг зууч” компаний хийдэг судалгаагаар 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд нийт 136 хаусны төслийн 6015 айлын хаус баригдаж байна. Ковид-19 цар тахлын улмаас барилгын салбарынханы ажил удаашрах, цаг хугацаа алдах, материалын үнэ өсөх, ажлын өртөг нэмэгдэх зэрэг олон хүндрэлүүд үүссэн ч худалдан авагчдын эрэлт хэрэгцээнээс үүдэж жилээс жилд хаус төслийн тоо нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Зайсан, Хүүшийн ам, Арцат, Нүхт, Жаргалантын ам, Кувейтын ам зэрэг байршил нь төвийн халаалттай, хотод ойрхон, цэвэр агаартай, сайхан байгальтай зэрэг олон давуу талуудтай учраас Хан-Уул дүүрэгт нийт хаус төслийн 52,2% нь хэрэгжиж байна. Хэдийгээр хотод ойрхон, төвийн дэд бүтцэд холбогдсон дээрх байршлууд дахь хаус хотхонууд илүү эрэлттэй байдаг ч Яармагийн замын түгжрэл сонголт хийх болон худалдан авалтанд нөлөөлөх том сөрөг хүчин зүйл болж байна. Ирэх жилүүдэд Богд уулын урдуур төмөр зам тавигдах төлөвлөлттэй байгаа нь замын түгжрэлийг бууруулах бас нэг гарц болох байх.  Дундаж зэрэглэлийн хаус нийт төслийн  41,1%, стандарт зэрэглэлийн хаус 22,3%, бизнес зэрэглэлийн хаус 20,8%, өндөр зэрэглэлийн хаус 15,8%-ийг эзэлж байна.  Нийт худалдан авагчдын 50,3% нь сингл хаус сонгож байгааг төсөл хэрэгжүүлэгчид анхааралдаа авна байх. Хамгийн өндөр үнэтэй хаус 1 мкв нь 10 сая төгрөг байхад хамгийн хямд хаус 1 мкв нь 908.000 төгрөг байгаа нь худалдан авагчид маань судалгаа сайн хийх, мэдлэгтэй байх, сонголтоо зөв хийхийн чухлыг харуулж байна. Жилээс жилд хаусны зах зээл хөгжиж, өргөжин тэлж, эрэлт хэрэгцээ нь улам өсөх нь тодорхой байна.    Хөтлөгч: Бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа ХАУС ЭКСПО-2022  арга хэмжээнд нь өндөр амжилт хүсье. Зочин: Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын өндөр амжилт хүсье.

3792022 оны 2 сарын 10
Үл хөдлөх хөрөнгийн салбарт манлайлагчдыг бид бэлтгэн гаргахаар ажиллаж байна.

Бид үл хөдлөх хөрөнгийн олон улсын CENTURY 21 компанийн Монгол дахь салбар бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын мэргэжилтнүүдийг сурган ажиллуулахаар төлөвлөөд байна. - Хүүхдээ төрүүлж өсгөх том албыг хашиж ажил хийх боломж олдохгүй байсан эмэгтэйчүүд ээжүүддээ ажлын санал тавьж байна-Өөрийн гэсэн томоохон бизнесийг эхлүүлэхээр зорилго тавьсан ч хараахан олж амжаагүй яваа залуустаа тэр үүд хаалгыг нээн өгөхөд бэлэн байна -Маш том зах зээлд өөрийн гэсэн бизнесийг бий болгож тэтгэвэрт гарах эрсдэл айдасгүйгээр ажиллах боломжийг олгож байна.- Цагийн уян хатан менежмент, санхүүгийн өндөр чадамжтай болох ажил мэргэжлийг та манайхаас олох болно. Та бүхэнтай хамтран ажиллаж мундаг мэргэжилтнүүд бэлтгэн гаргахад бид бэлэн. Харин та бэлэн үү?

1922021 оны 6 сарын 17

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.