“Траст трейд” компани нь 2000 онд хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан.
2012 оны байдлаар хоногт 15 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй, хүнсний үйлдвэрийн стандарт шаардлагад нийцсэн үйлдвэрийн байртай, үйлдвэрийн дэргэд нэрийн барааны дэлгүүр, үйлчилгээний төвтэй үйл ажиллагаа явуулж байна.
Өөрийн бүтээгдэхүүний голлох түүхий эд болох гахайн махны хэрэгцээг хангахын тулд 2006 оноос гахайн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд 2012 оны байдлаар гахайн тоо толгой 2000 орчимд хүрсэн.
2009 оноос хими болон нян судлалын иж бүрэн лабораторитай болсноор үйлдвэрийн болон бусад хэсгийн, ажиллагсадын эрүүл ахуй, бүтээгдэхүүн, түүхий эдийн шинжилгээг цогцоор нь явуулж, хяналт, сайжруулалт хийн ажиллах нөхцөл бүрдсэн.
"Траст Трейд" ХХК нь 2014 оны 07-р сараас эхлэн хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 -ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сард баталгаажилтаа гардан авсан.
Аз жаргалыг шимт хүнснээс...
1. Үйлдвэрлэл
2000
150